Ясны сийрэгжилт гэж ямар өвчин бэ?
Яс муудаж бага зэргийн бэртэлтэнд хугарч, цуурна.
Яс муудсан ч онцгой шинж илэрдэггүй учраас ясны сийрэгжилт өвчинийг "дуугүй ясны хулгайч" гэж нэрлэх болсон.
Ясны аль нэг хэсэг, гарын бугуй, аарцагт хамгийн их илэрдэг
Яс нь булчинг барьж өгч, биеийн гол эрхтэнийг хамгаалангаа ясанд эмчилгээ болох кальцыг хадгалж байдаг.

Хүний яс 30 нас хүртэл ургаж төлжихөөсөө илүү муудаж хэврэгжих нь хурдасдаг байна. Эмэгтэйчүүдийн бодисын солилцоо нь ясыг хамгаалахад их үүрэг гүйцэтгэдэг бөгөөд сарын тэмдэг зогсоход хүрвэл ясны сийрэгжилт хурдан явагддаг.


Ясны сийрэгжилт явагдахад ясны жин багасч яс амархан хугарч бэртдэг.Ясны сийрэгжилт нь эмэгтэйчүүдийн гол өвчний нэг ба сарын тэмдэг зогссоны дараах 5-7 жилийн дотор илрэх магадлал өндөр байдаг.


Доорх тохиолдолд ясны сийрэгжилт илрэх тохиолдол их байдаг.


Гэр бүлийн гишүүдээс ясны сийрэгжилттэй хүн байсан
Сарын тэмдэг эрт зогсох, саваа авуулах
Кальц, витамин Д дутагдах
Сэтгэл зүйн хямрал ба элэгний эмчилгээ хийлгэн эм ууж буй өвчтөн
Хөдөлгөөний дутагдалтай байх
Тамхи хэрэглэх
Эмэгтэйн бодисын солилцоо дутагдах
Архи их уух
Ясны сийрэгжилтийн шинжилгээ Т тоо-2.5аас доош гарвал


Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлье гэвэл ясанд хүч өгөх дасгал ба булчингын дасгал хийх хэрэгтэй.Архи тамхи хэрэглэхгүй байх. Эмэгтэйчүүдийн бодисын солилцоо эрт зогсох тохиолдолд бодисын солилцооны эмчилгээ хийлгэх нь ясны сийрэгжилтээс хамгаалж өгдөг.
Кальцыг хоол хүнсээс гадна витаминаас бүрэн авах хэрэгтэй.

Кальцын дутагдалыг арьс, хумс, үс, хөлс, шээсээр мэдэж болно.Сүү, бяслаг, тараг, түбү, мёлчи,миёг,загас, ногоо зэрэгт кальцийг тодорхой хэмжээгээр агуулсан байдаг.
Энгийн сүүнд (200мл) кальц 200мг орсон байдаг бол кальц ихтэй сүүнд (200мл )кальц 430мг орсон байдаг. Хэрэв та сүү сайн ууж чадахгүй тохиолдолд тараг хэрэглэж болно.
Насанд хүрсэн хүн өдөрт 700мл кальц биедээ шингээх ёстой байна.