Солонгос улсын засгийн газар 11сарын 3-ны өдөр “Хүний томуу ханиадны тархалттай холбогдуулан байгалийн гамшигт аюулын хамгийн дээд ангилал” онц” байдал зарлалаа.

 

А хүрээний хүний томуу ханиадаар өдөрт 9000 хүн халдварлан, ханиадны тархалт цар тахлын хэмжээнд хүрч байна. Хүний томуу ханиадны тархалт цар тахлын дэгдэлтийн хэмжээнд хүрсэн тохиолдолд Солонгос улсад л гэхэд 13саяас илүү хүн энэхүү ханиадаар халдварлана хэмээн таамаглаж байна. Иймд хүний томуу ханиадтай холбогдуулан засгийн газар энэ сарын 3-ны өдөр байгалийн гамшигт халдварт өвчний аюулын хамгийн дээд ангилал болох “онц аюултай” гэсэн ангилалд хамааруулан, дараагийн арга хэмжээг авна гэдгээ мэдэгдлээ.

 

Хүний томуу ханиад хурдацтай тархаж эхлэхэд 3-ны өдөр засгийн газраас “Хүний томуу ханиадны асуудлыг хариуцаж холбогдох ажлын хэсэгтэй хамтарсан хуралдаан хийн, мэргэжилтнүүдтэй уулзан санал сэтгэгдлийг сонсны эцэст байгалийн гамшигт халдварт өвчний аюулын хамгийн дээд “онц аюултай” гэсэн ангилалд ханиадны тархалтыг хамааруулахаар тогтсон байна. Мөн энэ өдөр Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамны эрүүл мэндийн бодлогын асуудал хариуцсан хэлтийн дарга Чуи Хиы Жү “Халдвар авсан хүмүүсийн тоо хурдацтай өсөн, засгийн газраас хүний томуу ханиадны тархалтыг зогсоон, халдвараас сэргийлэх арга хэмжээг авахын тулд хамтарсан бодлогыг боловсруулж байна” хэмээн ярьсан байна.

 

l  Цар тахлын дэгдэлт болвол яах вэ? Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамнаас гаргасан ”Хүний томуу ханиадны цар тахлын дэгдэлтээс сэргийлэх төлөвлөгөө”–нд цар тахлын дэгдэлт болсон тохиолдолд нийт хүн амын 30хувь (ойролцоогоор 13,500,000 хүн) ханиадны халдвар авах болно хэмээн тооцоолжээ. Халдвар авсан хүний тоо нэмэгдэх “цар тахлын 1-р үеийн дэгдэлт” нь ойролцоогоор 8долоо хоног үргэлжлэнэ хэмээн тооцоолж буй юм байна.

 

Нас барах хүний тоо нь нийт хүн амын 30хувь халдвар авсан тохиолдолд 54,000орчим хүн нас барна хэмээн таамаглал дэвшүүлж байна. Гагцхүү нас барах хүний тоо нь одоогийн бодит байдалтай харьцуулахад харьцангуй бага тоо юм. Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамны холбогдох ажилтан “Цар тахлын дэгдэлт эхэлвэл 2-4сарын хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хүний тоо 260,000хүн, гадуур эмчлүүлэх хүний тоо 8саяд хүрнэ” гэж тоооцоолж байгаа хэмээсэн байна.