ХААН Банк Шинхан Банкны хамтарсан

Дэгү хотын Монголчууддаа зориулсан үйлчилгээ

2009оны 9 сарын 20нд

 

  • ХААН Банкны Хадгаламж

Танд  Монголд ХААН Банкны уян хатан нөхцөлтэй, өндөр хүүтэй ХАДГАЛАМЖИЙН бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Төгрөгийн болон Ам. Долларын хадгаламж нээх боломжтой.

-Гадаад паспорт шаардлагатай

 

  • Шинхан  Банкны “My World-Май Волд”- Автомат  Шилжүүлэг

Танд банк орох зав гардаггүй юу? Та солонгос банкинд хэл ойлголцдоггүй  юу?

Тэгвэл Та нэг удаа л банкинд шилжүүлгийн дэвтрийг нээлгэснээр Монголруу хүссэн цагтаа, хаанаас ч гэсэн, бага шимтгэлээр мөнгө шилжүүлэх боломжтой боллоо. Монголд хүлээн авах данстайгаа холбосон  Шинхан банкны дэвтэртээ Солонгосын аль ч банкаар дамжуулан мөнгө хийхэд автоматаар Монголруу шилжих юм.

-Гадаад паспорт шаардлагатай

                             Мөнгөн шилжүүлгийн үйлчилгээний хураамж

                                 Мөнгөн дүн                                       Хураамж

1 ~ 2000$ хүртэл

5000W

2001$ ~ 5000$

23000W

5001$~аас дээш

28000W

 

  • Шинхан банкны Солонгос дахь ХАДГАЛАМЖ

Та мөнгөө Солонгост хуримтлуулах  хүсэлтэй бол Шинхан банк дараах  ХАДГАЛАМЖИЙН бүтээгдэхүүнийг санал болгож байна.

 Доод үлдэгдэл:            20,000вон

 Хадгаламжийн Хүү:  1жилийн дотор 2,5%

                                        1-2жил   3,5%

                                        2жилээс дээш 4,5%

Та хүссэн цагтаа хадгаламжаа цуцалж мөнгөө авч болно.

Шинээр хадгаламж нээлгэсэн хүн бүрт гарын бэлэг болон 60% ханшийн хөнгөлөлтийн эрх олгоно(Ханш хөнгөлөх эрхийг Шинхан банкны бүх салбарт ашиглаж болох бөгөөд ам. доллар худалдаж авах/зарах болон мөнгө гуйвуулахдаа хэрэглэж болно.).

-Солонгосын Гадаад иргэний үнэмлэх шаардлагатай.

 

  • Төлбөрийн ЧЕК КАРТ болон харилцах данс.

Солонгосын банкууд гадны иргэнд данс ашигласнаас хойш 3сарын дараа чек карт олгодог боловч бид зөвхөн энэ өдөр ЧЕК КАРТ шууд авах боломж-ийг Танд олгож байна.  Чек картаараа та дэлгүүр, хоолны газар гээд бүх үйлчилгээний газарт тооцоогоо хийх боломжтой.

 -Солонгосын Гадаад иргэний үнэмлэх шаардлагатай.

 

ХАЯГ:  Дэгү хотын Монгол Хийд, 9сарын 20нд

Цаг:      12.00~19.00

УТАС:  010-8123-8600, 010-4695-9093

 

Та гадаад паспорт,  гадаад иргэний үнэмлэхээ мартуузай~!!!