нийтийн унаа ер хаа ч явсан mp3 тоглуулагч чихэвчээр сонссон хүмүүс явдаг юм. Бүр метронд хүртэл гээч. За тэгээд хүмүүсээс юугаар дутах вэ гээд авсан iPod оо хүмүүсийг дууриаж метронд сонсож үзэх гээд чадаагүй. Дуу чимээ ихтэй болохоор хөгжмөө хамгийн чанга дээр нь тавихгүй л бол сайн сонсогдохгүй. Их чанга тавьчихаар чих дөжирчих гээд дахиж оролдож үзээгүй юм. Зарим хүний сонсож байгаа хөгжим хажууд нь байгаа надад сонсогдохыг бодоход их л чанга тавьж сонсдог юм шиг байна лээ. Дээхнэ нэг нөхөр чихэндээ хөгжимтэй зам гарч яваад ирж явсан машины дохио сонсолгүй дайруулчихсан тохиолдол ч бас гарсан.
Саяхнаас их чанга хөгжим сонсвол сонсгол муутай болно гэсэн анхааруулга харагдах болсон байна лээ. Хүний дуу чимээг гаднаас хүлээж авдаг эсүүд их эмзэг бөгөөд үхчихвэл дахиж сэргээгддэггүй. Их дуу чимээтэй газраас гарч ирсэний дараа чихэнд юм жингэнэх шиг болдог нь уг эсүүд гомдоллож байгаа хэрэг. Зөвхөн чихэвчний хөгжим сонсдог хүмүүс ч биш шөнийн клубууд бас сонсголын том дайсан гэнэ шүү.
Судлаачдын тооцоолсноор хүн 85 дэцибэлээс илүү дуу чимээтэй газар удаан хугацаагаар байвал сонсгол эргэж буцалтгүй муудаж, улмаар дүлийрэх аюултай гэнэ. Тэгвэл тоос сорогчийн чимээ 70 дэцибэл, газар ухдаг өрмийн чимээ 110 дэцибэл, 100 метрээс онгоц хөөрөх чимээ 130 дэцибэл байдаг бол шөнийн клуб мөн л 130 дэцибэлийн чимээ гаргадаг аж. Англид залуусыг чанга хөгжим тавидаг газраар явахдаа чихний бөглөө хэрэглэж байгаарай гэсэн зөвлөмж гаргасан боловч ихэнх нь хөгийн харагддаг гэсэн шалтгаанаар хэрэглэдэггүй гэнэ. Тэгээд загварын оюутнуудын дунд моодны чихний бөглөө зохион бүтээх уралдаан зарласан юм байхаа.
Хөгжим чангаар сонсож, дискоддог клабдах  залуусаа сонсголоо хайрлаж дээрх зөвлөгөөнүүдийг санаж, болж өгвөл хэрэгжүүлээрэй. Эрүүл явах мянган лангийн үнэтэй гэж өвгөчүүл маань ярьдаг байсан даа.