Тамхи татахаа больсноор таны биед тодорхой хугацааны дараа ямар өөрчлөлтүүд орох вэ?

20 минут ын дараа- Даралт болон зүрхний цохилт хэвийн хэмжээндээ очиж, хөл гарын цусны эргэлт сайжирна.
8 цаг - Цусан дахь хүчил төрөгч хэвийн хэмжээндээ орж, зүрхний шигдээс болох магадлал багасна.
24 цаг - Тамхины хорт утаа биенээс гадагшилж, уушиг цэвэршин цэр ховхорно.
48 цаг - Никотины хэмжээ нь тамхи татдаггүй хүнийхтэй ижил түвшинд очин, үнэрлэх, амтлах эрхтний үйл ажиллагаа илт сайжирна.
72 цаг - Дагтаршсан цэр сулран амьсгалахад амар болно.
2 - 14 долоо хоног -  Бүх биений цусны эргэлт сайжран биеийн хүчний ажил хийхэд бие илт хөнгөрсөн байна.
3 - 9 сар - Энэ үед ханиалгах, амьсгаадах, цээж хэржигнэх, нус гоожих зэрэг амьсгалын замын хүндрэлүүд бараг алга болно. Амьсгалын замын үйл ажиллагаа 10-15% сайжирсан  байна.
5 жил - Зүрхнийй шигдээс болох магадлал 50% буурна.
10 жил - Уушигны хавдраар өвдөх магадлал 50% буурч, зүрхний өвчлөлт тамхи татдаггүй
хүнийхтэй ижил хэмжээнд хүрсэн байна.