Эхний нууц:

 

Эрч хүчтэй, цог золбоолог, аз жаргалтай амьдралын нууц нь хөөрхөн царай, гуалиг бие, их мөнгөний аль нь ч биш хэмээн мэргэжилтэнүүд нотолж байна. Харин тэр бүгдийн нууцаар ходоод хэмээх энгийн нэг эрхтэнийг нэрлэж, хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. Учир нь ходоод эрүүл бол хоолны шингэц сайжирч, улмаар биеийн эрүүл байдлыг бүрэн хангадаг гэнэ. Ходоодны ажиллагаа сэтгэл санаатай бүрэн холбоотой учираас энэ тал дээр анхаараарай. Яагаад гэвэл сэтгэлийн зовиур шаналалаас болж хоол боловсруулах эрхтэнүүд бүхэлдээ хямардаг юм.

 

Зөвлөгөө:

 

Ходоодоо эрүүл байлгахын тулд аюулхай дээрээ хоёр гарын гурав гурван хуруугаархоёр талаас нь зэрэгцүүлэн гурван секундээр гурван удаа дарна. Дараа нь ялимгүй дор бас адил дарна. Энэ аргаар өдөрт гурван удаа дарж хэвшвэл ходоодны шарх, хорт хавдар мэтийн хүнд, хөнгөн өвчнөөс сэргийлж болдог.

 

Хоёр дахь нууц:

 

Сайхан тунгалаг царайтай болохын тулд сайн унтаж амрах чухал байдаг. Сайн унтах нь эрүүл амьдралын бас нэг үндэс хэмээн мэргэжилтнүүд нотолж байна. Унтаад сэрэнгүүтээ шууд босох ёстой. Эс тэгвэл хорт хий биед шингэж, нойрмог, нурмагар, нозоорлын байдалтай болдог. Бас унтахаар орондоо орсон л бол оюуныхаа “цонхыг” хааж шууд унтах хэрэгтэй. Юм бодох, ном уншихаас татгалз. Нойр муутай хүний шилэн хүзүү хатуурдаг муу талтай тул сайн унтаж амарч бай.

 

Зөвлөгөө:

 

Сайн унтаж сайхн амардаг болохын тулд яах ёстой вэ? Эхлээд зүүн эрхийгээрээ хүзүүний зүүн урд дарна. Дараа нь эгэм рүү чиглэсэн гүрээний тараагуурын дөрвөн цэгт дарна. Үүнийг хүзүүний зүүн, баруун талд тус тус гурав давтана. Хөлийн эрхийг дээш, доош хөдөлгөн угаас нь өсгийн хүртэл сайн илнэ. Эцэст нь аюулхай дээрээ баруун гарын алгаар зөөлөн дарна.

 

Гурав дахь нууц:

 

Хүний өтгөн саадгүй гадагшилж байх ёстой. Саадгүй гадагшилж чадаж байвал эрүүл мэндэд ихээхэн тустай. Хүнс тэжээлийн боловсролт ойролцоогоор 24 цагт гүйдэг ба гадагшлуулахгүй тохиолдолд хор ялгарч эхэлдэг.

 

Зөвлөгөө:

 

Өтгөнийг тухай бүрт нь  гадагшлуулж байхын тулд өглөө босохын өмнө хүйсний зүүн доод хэвэлд хоёр гараараа гурван минут хэртэй зөөлөн дараад нэг аяга хүйтэн ус ууна. Өглөө бүр биеэ засч хэвшвэл бүдүүн гэдэс болон бусад эрхтэн, цусны өвчнөөс найдвартай сэргийлдэг.

Дөрөв дэх нууц:

 

Түргэн шалмаг хөдөлгөөн урт наслалт, эрүүл амьдралын бас нэг нууц байдаг. Ажил хийн, хөдөлгөөнтэй байх нь сэтгэл санааг сайхан болгоод зогсохгүйбие организмыг хөгжүүлдэг. Гэхдээ ямар ч ажил байсан сэтгэл гарган дур сонирхолтой хийх хэрэгтэй. Ингэж чадаагүй тохиолдолд ажил хийн хөдөлж байсан ч өтлөх нь амар байдаг.

 

Зөвлөгөө:

 

Биеийн хөдөлмөр, явган явах, гүйх, бие хөгжүүлэх дасгалууд хүний өсөлт, хөгжилтөд ихээр нөлөөлдөг.

 

Тав дахь нууц:

 

Инээж хөхрөх нь  эрүүл амьдралын бас нэг нууц. Инээхэд өрц, хэвлийн булчин өвөрмөцөөр ажиллаж, зүрх судасны ажиллагаа сайжирч, элэгний эс чийрэгжин нойр хоолонд сайн, сэтгэл санаа өндөр, дотор уужим болдог. Элгээ хайрлая гэвэл инээж хөхөрч бай.