Энэ асуултын хариуд ихэнх эрдэмтэн судлаачид удамших бололцоотой, удамшина гэж хариулж байна. Европын цагаан арьстай хүмүүс хөхний хорт хавдар болон ходронхой гэдэсний хавдарт амархан нэрвэгддэг. Хятадын Гуанжу нутаг нь хамар, залгиурын хавдарын үүсэлтээр дэлхийд дээгүүр орж байна. Үүгээр ч зогсохгүй энэ нутгийн хүмүүс аль ч газар нүүж шилжсэн хамар залгиурын өмөнд нэрвэгдэх нь амархан байдаг. Бразил улсад нэг хүнд хамар залгиурын өмөн үүссэн тухай тэмдэглэсэн байна.Тэр хүн нь Хятад улсын Гуандун мужийн хүн байжээ. Япончуудын дотор ходоодны хавдрын үүсэлт нь өндөр байдаг. Хавай аралд суурьшиж байгаа Япончуудын  эл үе угсаад нь ходоодны хавдрын үүсэх магадлалтай байна. Манай Монголчуудын дунд сүүлийн үед ходоод, элэгний хавдар нэлээд ихсэж байгаа талаар Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, Монгол Улсын хүний гавъяат эмч, доктор, профессор Р.Сандуйжав “Манай улсад 20 жилийн өмнө жилд 2000-2500 хүн хорт хавдраар өвчилдөг байсан бол сүүлийн жилд энэ тоо нэг дахин өссөн. Өөрөөр хэлбэл, жилд 3000-3500 хүн хорт хавдраар өвчилж байна. Энэ бол их тоо мөн Монгол орон элэгний хорт хавдраар Азийн орнуудын нэгдүгээрт жагсаж,  сүүлийн үед манайд ходоодны рак ихэсч байгаа энэ нь мөн л хотжилттой холбоотой ” хэмээн эмзэглэн ярьсан байна. Эцэст нь судалгаагаар хавдар бол удамших хандлагатай бөгөөд дараагийн үеийн хүмүүст нь хавдар үүсэх магадлал илүү байдаг юм байна. 


 
Эх сурвалж:
www.e-health.mn