Сүүг монгол түмэн маань эртнээс амьдралынхаа гол хэрэгцээ болгон ууж, өвчин хуучаа засаж ирсэн уламжлалтай билээ. Үнээний сүү, хонины сүү, ямааны сүү, ингэний сүү, гүү сүү, цаа буганы сүүг хэрэглэвэл тус тусдаа хүний биед тэжээл өгөхөөс гадна зохих хэмжээгээр өвчнийг засаж архагийг арилгана.

Үнээний сүү

            Амттай бөгөөд сэрүүн чанартай гэж үзэн хөөрүүлж эсвэл саасан сүүг бүлээнээр уувал ходоодны шингэцийг сайжруулж, хийг дарж тамир тэнхээг нэмэгдүүлэн, сав цулын халууныг тайлах чадалтай хэмээн үздэг. Үнээний сүүг  В2, А витамины эх сурвалж гэж үздэг.

Хонины  сүү

            Өтгөн шар өнгөтэй, амтлаг тослог бүлээн чанартай, хийг дарах чадалтай гэдэг. Хонины шинэ саасан сүү нь бам өвчинд сайн. Хонины сүү өтгөн, ямааных шингэн учраас хольж хэрэглэх нь тохиромжтой

Ямааны сүү

            Хөнгөн сэрүүн чанартай тул хижиг өвчин, амьсгал давхцах, цусны өвчин , шарын халуунд хэрэгтэй. Энэ сүү төмрийн агууламж их тул цус багадалтыг зогсоож, ясны эдийг бэхжүүлдэг болох нь тогтоогджээ. Түүнээс гадна ямааны сүүг хэрэглэх нь хоол боловсруулах явцад сайн нөлөө үзүүлж, кальци, фосфор, магни зэрэг тэжээллэг бодисыг биед урвалжуулдаг байна.

Гүүний сүү

            Шим тэжээл ихтэй, халуун чанартай бөгөөд исгэлэн давслаг амттай байдаг. Шар өвчнийг засаж, ходоодны шингэцийг сайжрүүла, биеийг чийрэгжүүлэн, тамирт тэнхээг нэмэгдүүлэнээс гадна сүрьеэ өвчнийг засаж , уушгийг сэлбэдэг.