Солонгосын эмнэлгийн үйлчилгээ, үүнд орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ, тоног төхөөрөмж, эмч нарын мэдлэг чадвар сайн гэдгийг бид мэддэг болсон билээ.Энэ улсад амьдарч байгаа иргэд Солонгосын эмнэлгүүдэд хандахад тохиолддог хамгийн эхний бэрхшээл бол хэлний асуудал юм. Иймээс Солонгос хэл сайн мэддэг найзтайгаа цуг эмнэлгийн үйлчилгээ авахыг зөвлөж байна. Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг Та  119 –д хандахаас гадна, International SOS Korea  компанийн (02)790-7561 эсвэл 6783 тоот утсаар бүхэл өдрийн 24 цагийн алинд ч өгч болно. Мөн Сөүлийн Үндэсний Их сургуулийн Эмнэлгийн 011-9150-2890 тоот утсанд холбогдож болох юм. Энэ дашрамд сануулахад, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг эмнэлэг дээр авах үед бэлэн мөнгөөр, заримдаа кредит картаар төлбөрийг төлөх шаардлагатай тул түрийвчээ битгий мартаарай.
 Түргэн тусламжийн үйлчилгээнээс бусад эмнэлгийн үйлчилгээг авахад Танд Эрүүл Мэндийн Даатгал (ЭМД) зайлшгүй хэрэгтэй.
 5-аас дээш ажиллах хүчинг гадаадаас авч ажиллуулж байгаа компанийн эзэн Ажлын байрны ЭМД-д ажилчдаа хамруулах боломжтой бөгөөд үүнд тухайн ажилчны гэр бүлийн хүн, хүүхдүүд багтдаг.
 Тус Ажлын байрны ЭМД-д хамрагдаагүй гадаадынхан Нийгмийн ЭМД-д хамрагдах ёстой. Үүнд дараахь визний төрөлтэй хүмүүс хамаарна.
• F2 визээр Солонгост оршин суугаа гадаадынхан
• F1 виз бүхий Солонгосын иргэнтэй гэр бүл болсон гадаад хүн, тэдний үр хүүхдүүд
• 1 жил, түүнээс дээш хугацаатай  D-1, D-2, D-4, D-5, D-6, D-7, D-8, D-9, E-1, E-2, E-3, E-4, E-5, E-7, E-8 виз бүхий хүмүүс, мөн F-4 визтэй бөгөөд тэдний F-3 визтэй 20 нас хүрээгүй ганц бие хүүхдүүд багтана.
Хэрвээ “Гадаадын иргэний бүртгэлийн гэрчилгээ”-тэй бөгөөд Ажил олгогчтой байгуулсан гэрээ эсвэл ажил олгогчоос гаргасан тодорхойлттой бол
• F1 эсвэл F3 визтэй хүмүүс Нийгмийн ЭМД-д хамрагддаг.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний Эрүүл Мэндийн Даатгалын Байгууллагын Төв газарт хандаж авах буюу 3270-9102 тоот утсаар лавлана уу. Мөн Та Сөүлд амьдардаг тус хот дахь салбарын 778-0224 утсанд хандаж болно.

• Хүнсний дэлгүүр, үйлчилгээний газрууд
• Ажил хөдөлмөр эрхлэх тухай
• Оюутнуудад зориулсан зөвлөгөө
http://www.korearent.kr/life_in_korea/college_uni.asp вэбхуудаснаас Солонгост суралцах хүсэлтэй оюутнууд өөрсдийн сургуулиа сонгох буюу нийт их дээд сургууль, коллеж тус бүрийн вэбсайт руу нэвтрэн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.