ЭХО-д харуулахад” цөсний цорго нугаларсан, хана нь зузаан, шингэн өтгөрсөн, хүүдий нь сунасан” гэх мэт таавар оноштой өвчтнүүд эмчид хандаж байна. Цөсний холбоотой эмгэг элбэгшиж байгаа нь түүний шалтгаан, шалтаг нөхцөлдүүлдэх хүчин зүйлүүд нэмэгдэж байгаагаас болж буйг үгүйсгэх аргагүй. Одоогийн хүмүүсийн хэрэглэж байгаа хоолны бүтэц, төрөл, найрлага баяжиж байгаа нь сайн талтай ч ходоодны шүүсийг нэмэгдүүлж буй сөрөг нөлөөтэй юм. Тийм учраас аль ч насны хүмүүс хоолны дэглэм баримтлахгүй олдсон цагт нь их хэмжээгээр идэж ууж байна.
Цөсний эмгэгт хүн амын хэт төвлөрөл бие махбодийн хөдөлгөөний багасалт илүү нөлөөлдөг. Хүмүүс зохиомлоор цөсөө угаахдаа магнийн сульфатыг ихээр хэрэглэж байгаа нь ходоодны салст цочроох сөрөг нөлөө бий.
Үүнийг тэр бүр анзаардаггүй. Тэгвэл цөс угаах энгийн аргууд байдаг аж. Ингэхдээ цагааны шар сүү, ээзгийн шүүс, чихрийн өтгөрүүлсэн уусмал, наранцэцгийн тос, өндөгний шар зэргийг хэрэглэж цөсөө хялбархан угааж болно.
Биеийн жингээс хамаарч хоёроос гурван аяга бүлээн шар сүүг өглөө өлөн үедээ нэг удаа ууж, зүүн хөлөө нугалан, баруун талаараа доош харж хэвтэн баруун гараа биеэ дагуулж байрлуулна.
Энэ үедээ баруун хавирганы нумаар бүлээн жин тавиад хэсэг хугацаа өнгөрөхөд гүйлгэж эхэлнэ. Харин цөсний чулуутай бол угааж болохгүй. Цөсөө угаасан өдөр хурц хоол хэрэглэхгүй байх нь тохиромжтой. Цөсийг угаасан үед гүйлгэхгүй бол эмчид хандах нь зүйтэй.