Чихэрлэг ундаа уух нь эмэгтэйчvvдийн зvрхний титэм судасны євчин тусах эрсдэлтэй холбоотойг Америкийн эмч нар баталжээ. Чихэрлэг, хийжvvлсэн ундаа байнга уудаг эмэгтэйчvvдэд зvрх-судасны элдэв євчин тусах эрсдэл 35 хувиар их байдгийг Харвардын анагаах ухааны сургуулийн судалгаа харуулсан байна. Хєдєлгєєний хомсдол, илvvдэл жин, тамхи татах, согтууруулах ундаа их хэмжээгээр уух, єєх тос ихтэй хоол идэх зэрэг хvчин зvйлийг харгалзан vзсэний дараа ч vр дvн єєрчлєгдєєгvй ажээ.
Соодтой болон хийжvvлсэн амтлаг ундаа нь хоолны дэг барих эрvvл биш сонголт бєгєєд эдгээрийг хамгийн бага хэрэглэх ёстойг зvрх, судасны эмч нар сануулж байна. Хийжvvлсэн ундаа тогтмол уух нь эмэгтэйчvvдэд зvрхний элдэв євчин даамжрах магадлалыг эрс ихэсгэдэг гэж мэргэжилтнvvд хэлж байна.
34-59 хvртэлх насны 88 мянган эмэгтэйн биеийн байдлыг vзэж, хоолны дэглэмд нь дvн шинжилгээ хийжээ. Кофеинтай кола, чихэрлэг хийжvvлсэн ундаа, хийжvvлээгvй илчлэг ундаа, байгалийн юмуу хиймэл амт оруулагч найрлагад нь ордог соодны болон жимсний шvvсvvдийг эмч нар зvрхэнд хортой гэж vзэж байна. Сvvлийн гучин жилд ийм ундааны хэрэглээний давтамж ялангуяа єсвєр насныхан болон залуучуудын дунд хоёр дахин нэмэгдсэнийг ч судлаачид тэмдэглэжээ.