Энэтхэг амтлагчууд эмийн чанартай

Ажван нь хурц амттай, ха луун чанарын нөлөө үзүүлдэг. Маш гайхамшигтай өвчин намдаах хэрэгсэл болдог. Мөн хий хөөх үйлчилгээтэй. Халуун чанарын тул хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг. Амьсгалын замын болон мэдрэлийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. Бөөрний үйл ажиллагааг сайжруулна.

1. Хоол боловсруулах үйл ажиллагаа муудан ходоодон дээр өвдөх үед 1/2 цайны халбага аджван ыг чимх давсны хамт зажлан нэг стакан бүлээн усаар даруулж ууна.

2. Дотор муухайрах, огиж бөөлжих үед 1/2 цайны халбага ажваныг нэг ширхэг хадаасан цэцгийн хамт зажлаад /өдөрт 2-3 удаа/ 1/2 стакан бүлээн усаар даруулж ууна.

3 . Хоолой боож, ханиалгах үед ½ ц.х ажваныг зажлан стакан бүлээн усаар даруулж ууна. 4 . Хуурайгаар ханиалгах үед ¼ ц.х ажваныг 1 ц.х элсэн чихэртэй хамт хольж зажлана.

6. Ойр ойрхон шээх үед ½ ц.х ажваныг мөн тийм хэмжээний хар кунжутын үрийн хамт зажлаад ½ стакан буюу хагас стакан бүлээн усаар даруулж ууна.

7. 2 долоо хоногийн турш хоол идсэний дараа өдөрт 3 удаа 1/ ц.х ажваныг ½ ц.х видангийн хамт хэрэглэх нь гэдэсний цагаан хорхойг устгана. 

Хадаасан цэцэг нь хурц , гашуун амттай. Халуун чанартай. Энэ нь хоол боловсруулах үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг.

1. 1 ц.х зөгийн балыг чимх нунтаг хадаасан цэцэгтэй хольж хэрэглэх нь хатгаа болон ханиаданд тустай.

2. Чимх нунтаг хадаасан цэцэг, ¼ ц.х трикат, 1 ц.х зөгийн балны хольц нь хоол боловсруулах үйл ажиллагаа муудах болон хоолны дуршлыг сайжруулна. Хоолноос 5 минутын өмнө хэрэглэнэ.

3 . Шүд ихээр өвдөх үед 1 дусал хадаасан цэцгийн тосыг дусаана. 

Цагаан гаа . Цагаан гаа нь хурц амттай, халуун чанартай. Ерөнхийдөө бүх гурван дошаг тэнцвэржүүлэх үйлчилгээ үзүүлдэг хэдий ч шар голлосон хүмүүс аль болох багаар хэрэглэх хэрэгтэй.

1. Цагаан гаа нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг, ходоодны галыг асаадаг, тэжээлийн бодисуудыг биед татан авдаг. Бодисын солилцоог идэвхижүүлж, түгжрээг арилгадаг, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлж цусны бөөгнөрөл түгжээг арилгадаг. Гэрийн нөхцөлд хатгаа, ханиад хүрэх, амьсгалын замын өвчний үед маш найдвартай хэрэгсэл болдог.

2. Хэрэв хоолноос өмнө 10 минутын өмнө бага зэрэг шинэхэн ц агаан гааг чимх давстай хамт зажилвал энэ хоолны дуршлыг сайжруулна.

3 . Дотор муухайтах, бөөлжих үед 1 ц.х шинэхэн цагаан гааны шүүсийг мөн тийм хэмжээний сонгины шүүсний хамт хэрэглэх нь нэн тустай.

4 . Бага зэргийн цагаан гааны шүүсийг хүйснийхээ орчимд түрхвэл гүйлгэх зогсож өвдөлтийг намдаана.

5 . 1 ц.х цагаан гааны шүүс, 1 ц.х зөгийн балны хольц нь хамрын өвчинд тустай. Өдөрт 3 удаа хэрэглэнэ.

6 . Ханиалга, хатгаа авах үед мөн цээж эмзэгрэх үед ½ ц.х хуурай цагаан гаа, мөн тийм хэмжээний фенхель, корицаг 1 аяга усанд хийн цай болгон уух нь маш сайн нөлөөтэй.

Асафетид: Амт нь сармисыг санагдуулам. Хоол боловсруулах үйл ажиллагааг хөнгөвчилж, ходоод гэдсэнд хуримтлагдсан хоол хүнсний үлдэгдлийг зайлуулахад туслана. Мөн гэдэсний цагаан хорхойг зайлуулахад нэн үр дүнтэй. Нүдэнд цагаа унаж эхлэх болон булчин тасрах үед, үе мөчний өвчин, астам, бронхит гэх мэт амьсгалын замын өвчнүүд, хий хөдлөхөөс урьдчилан сэргийлнэ. Нохойд хазуулах, могойд хатгуулах үед гадуур хэрэглэнэ.

Кардамон нь амтлаг, хурц амттай, сэрүүн чанарын үйлчилгээтэй. Ханиалга, амьсгалын замын өвчний үед, шээс алдах болон геморрой өвчний үед хэрэглэнэ. Хоол боловсруулалтыг дэмжиж, хоолонд тансаг амт оруулна.

Цус алдах, цус үл тогтох зэрэгт сайн. Ханиалга, амьсгалын замын өвчний үед, шээх үеийн хөндүүр, дотор муухайтах, кофены сөрөг нөлөөг саармагжуулах зэрэгт нэн тустай.

Кориандр: C, A, B1, B2, B3 зэрэг витаминууд болон кальци, магни, фосфороор баялаг. Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна. Халдварт бус суулгалт өвчинд тустай. Шарханд түрхэх нь бактери эсэргүүцэх үйлчилгээг үзүүлнэ. Түлэгдэлт, халуурах зэрэгт болон нүүрний арьсны эсэргэнэ, бижрүү, батга зэргийг эмчилнэ. Хаван хөөх үйлчилгээтэй. Цистит, шээх үеийн хөндүүр, бөөр үрэвсэх болон цөсний гэр өвдөх зэрэг өвчний үед хэрэглэнэ. Янз бүрийн харшилд сайн нөлөөтэй.

Корица: Идээлэг бодис болон эфирийн тос, кали, төмөр, фосфор, магни, кальци, цайр зэрэг эрдэс бодис, С, В1, В2, РР зэрэг витаминуудаар баялаг.

Амтлаг, хурц, гашуун амттай. Халуун чанарын. Хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх ба хордлого тайлна. Бодисын солилцоог идэвхижүүлнэ. Цусыг шингэлэх чадвараараа зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлнэ. Мөн амьсгалын замын өвчин, ханиад, хатгаа зэрэгт хэрэглэнэ. Толгой өвдөх, диаре өвчний үед мөн холестрины хэмжээг бууруулах, астмыг эмчлэхэд хэрэглэнэ.

Кумин нь маш сайхан үнэртэй. Ямар ч төрлийн хоол боловсруулах үйл ажиллагааны тэнцвэр алдагдах үед кумин нь гайхалтай нөлөө үзүүлдэг. Кумин нь хоол боловсруулах галыг бадраах ба гэдсэн дэхь эрдэс бодисыг шимэн авдаг. Мөн хий хөөх үйлчилгээ үзүүлэх ба өвчин намдаах үйлчилгээтэй. Ходоод гэдэсний өвдөлтийг намдаах, дотор муухайтах, диаре өвчний үед хэрэглэнэ. Халуун буулгахад мөн хэрэглэнэ. Мөн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдаана.

Цагаан гаа нь хурц амттай, халуун чанартай. Ерөнхийдөө бүх гурван дошаг тэнцвэржүүлэх үйлчилгээ үзүүлдэг хэдий ч шар голлосон хүмүүс аль болох багаар хэрэглэх хэрэгтэй.

Цагаан гаа нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг, ходоодны галыг асаадаг, тэжээлийн бодисуудыг биед татан авдаг. Бодисын солилцоог идэвхижүүлж, түгжрээг арилгадаг, зүрхний шигдээсээ урьдчилан сэргийлж цусны бөөгнөрөл түгжээг арилгадаг. Гэрийн нөхцөлд хатгаа, ханиад хүрэх, амьсгалын замын өвчний үед маш найдвартай хэрэгсэл болдог.

Куркум нь шинэдээ яг цагаан гаа мэт харагддаг ч дотроо улаан ба шар өнгөтэй. Улааныг нь кумкум гэх ба ариун хэмээн тооцдог. Тиймээс зөвхөн шарыг нь хүнсэнд хэрэглэдэг. Куркум нь Аюурведийн шилдэг эмчилгээний хэрэгслүүдийн нэг бөгөөд хүнийг бүхэлд нь эмчилдэг. Куркум нь хурц, гашуун, аргуун амттай. Халуун чанартай. Куркум нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, хийг дардаг, гэдэсний хананы өнгөрийг хэвийн байлгах нөлөө үзүүлдэг, тэнцвэржүүлэгч чанартай ба антибиотик мэт үйлчилгээ үзүүлдэг. Түүнийг ханиалга, чихрийн шижин, геморрой, нүдэнд өвдөг гарах, яр, шарх, түлэгдэлт, арьсны өвчнүүд, гар хуруугаа эсгэх зэрэгт хэрэглэнэ. Түгшүүр стрессыг намдаана. 

Фенхель нь амтлаг, хурц амттай, сэрүүн чанарын ургамал юм. Шээс хөөх үйлчилгээтэй ба хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг. Диаре, геморрой, салхинд цохиулах, шээх үеийн хөндүүр, цагаан хорхой хөөх, хаван буулгах зэрэгт хэрэглэнэ.

Задь нь хурц, гашуун, аргуун амттай. Халуун чанартай. Хоолны амтыг нэмэгдүүлж, ханиалга намжаана, нойрыг сайжруулна, өвдөлт намдаана, толгойн өвчнийг намдаана, диаре өвчний үед, мөн жирэмсэн үед дотор муухайтах үед болон артрит өвчинд хэрэглэнэ.

Гүргэм буюу шафран нь амтлаг, хурц, гашуун амттай. Гурван дошаг тэнцвэржүүлж, арьсны өнгийг толигор өнгөлөг болгоно. Олон удаа хэрэглэх нь цус цэвэрлэх, элэгний өвчинд тустай, мэдрэлийн систем болон зүрхний тэнцвэрт байдлыг хангадаг, цус шингэлэх үйлчилгээтэй. Ханиалга, салхинд цохиулах,геморрой өвчний үед хэрэглэнэ.  www.veda.mn site-aas oruulav.