Цагаан гаа нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг, ходоодны галыг асаадаг, тэжээлийн бодисуудыг биед татан авдаг. Бодисын солилцоог идэвхижүүлж, түгжрээг арилгадаг, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлж цусны бөөгнөрөл түгжээг арилгадаг. Гэрийн нөхцөлд хатгаа, ханиад хүрэх, амьсгалын замын өвчний үед маш найдвартай хэрэгсэл болдог.

2. Хэрэв хоолноос өмнө 10 минутын өмнө бага зэрэг шинэхэн ц агаан гааг чимх давстай хамт зажилвал энэ хоолны дуршлыг сайжруулна.

3 . Дотор муухайтах, бөөлжих үед 1 ц.х шинэхэн цагаан гааны шүүсийг мөн тийм хэмжээний сонгины шүүсний хамт хэрэглэх нь нэн тустай.

4 . Бага зэргийн цагаан гааны шүүсийг хүйснийхээ орчимд түрхвэл гүйлгэх зогсож өвдөлтийг намдаана.

5 . 1 ц.х цагаан гааны шүүс, 1 ц.х зөгийн балны хольц нь хамрын өвчинд тустай. Өдөрт 3 удаа хэрэглэнэ.

6 . Ханиалга, хатгаа авах үед мөн цээж эмзэгрэх үед ½ ц.х хуурай цагаан гаа, мөн тийм хэмжээний фенхель, корицаг 1 аяга усанд хийн цай болгон уух нь маш сайн нөлөөтэй.