Боломжгүй. Хүмүүс хамгаалалтгүй секс хийснээр бэлгийн замаар дамжих халдвар авснаа тэр болгон мэдэхгүй байх нь олонтаа. Ихэнхи БЗДХ-уудын үед эхний үедээ ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Зарим шинж тэмдэг илэрчихээд буцаад алга болдог тал ч бий. Халдвар авснаас хойш хэдэн арван хоног, хэдэн жилийн дараа өвчин мэдэгдэх нь бий. Хэрэв дараах шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл, эсвэл хэн нэгэнтэй хамгаалалгүй бэлгийн хавьталд орсон тохиолдолд БЗДХ авсан байх магадлалтай.
    - Хэвлийн доод хэсгээр өвдөх
    - Бэлэг эрхтэний орчим загатнах
    - Цавины булчирхай цочих
    - Шээх, эсвэл харьцал үйлдэхэд хорсох, хөндүүрлэх
    - Бэлэг эрхтэний орчим яр, шарх, цэврүү гарах, улайх, хавагнах
    - Бэлэг эрхтэнээс идээ, хэвийн бус ялгадас гарах