Бичсэн Ундрал Даваа, 2009 Хоёрдугаар сар 09 06:48 Та хангалттай нойр авдаг уу? Хэрвээ тийм биш бол энэ байдал нь таныг өвчин тусахад хүргэж болзошгүй юм. Саяхан гаргасан судалгаагаар бага унтдаг, эсвэл нойр их хулжидаг хүмүүс их унтдаг хүмүүсийг бодвол ханиадны вирусын халдвар авах магадлал их байдаг гэдгийг гаргаж ирсэн байна. 7 цагаас бага унтдаг хүмүүс 8 цагаас их унтдаг хүмүүсийг бодвол ханиад хүрэх магадлал 3 дахин их болдог тухай Carnegie Mellon University-н профессор Sheldon Cohen хэлсэн байна. Cohen болон түүний багийн хүмүүс нийт 153 хүнд 2 долоо хоногийн турш судалгаа хийсэн байна. Тэднээс хэр их унтсан, өглөө босохдоо сайн амарсан байсан эсэх гээд олон хүчин зүйлүүдийг асуусан байна. Үүний дараа тэд судалгаанд оролцогчидын хамранд ханиадны вирусыг байршуулаад ямар хүмүүс ханиад хүрч байгааг ажиглаж эхэлсэн байна.