Цистит энэ бол давсагны үрэвсэлт өвчин юм. Шээсний замын эрхтнүүдийн хамгийн түгээмэл өвчин бөгөөд уг өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвддөг. Энэ нь эмэгтэй хүний бие организмын онцлог тухайлбал шээсний сүв богино, өргөн, түүгээр давсаг халдвар авах нь амархан байдагтай холбоотой.  

Циститээр хэн өвчилэг вэ?

Циститээр бүх л насны эмэгтэйчүүд өвчилнэ. Ялангуяа дараах нөхцөл байдлаас шалтгаалж өвчилнө.

Даарах, тэр тусмаа тааз орчмоор даарах үед тусдаг. Эмэгтэй хүн хүйтэн чулуун дээр 15 – 20 минут суухад л циститээр өвчлөх эрсдэлтэй болдог юм.  

Мөн удаан хугацаагаар суух. Тухайлбал, компьютерын ард эсвэл зөөлөн буйдан дээр 4 – 6 цаг босолгүй суух.  

Түр болон удаан хугацаагаар өтгөн хатах.

Халуун ногоо амтлагч ихтэй, хуурсан шарсан хоолны дараа шингэн зүйл их уухад цистит, уретрит тусах магадлал эрс өндөр байдаг.

Мөн түүнчлэн,

Уретрит, гонорея, аденексит, эндометрит болон бэлгийн замын халдварт өвчний дараа эрчимтэй сайн эмчилгээ хийхгүй бол цистит хөдлөнө. Хувиараа эмчилгээ хийх гэж оролдох нь муу үр дагавартай байдаг.

Мөн ханиад, томуу тусах, шүд өвдөх зэрэг бие организмд халдвар орсон үед цистит сэдэрдэг.

Архаг стресс, биеийн дархлаа сулрах, хоол хүнсний дутагдалд орох үед бас хөдөлнө.

Цистит тусах өөр ямар шалтгаан байдаг вэ?

Юуны түрүүнд, бэлгийн ариун цэвэр, бэлгийн харьцааны үеийн ариун цэвэр сахихаас шууд хамаардаг.  


Бэлгийн харьцааны  үед халдвар авах

Хүндэрсний дараа ариун цэврийн цаасыг буруу хэрэглэх. Хойноос урагш чиглэлээр арчих.

Сарын тэмдэг үзэгдэх үед тампон болон ариун цэврийн хэрэгслэлээ солихгүй удаах

Хиртэй бохирдсон дотуур хувцас хэрэглэх.

Эмэгтэй хүн өдөрт таваас доошгүй удаа шээх ёстой. Хэрэв шээсээ барьж удаан явах, шээлгүй удвал давсагт бактер амархан халдварладаг.  

Харин эрэгтэй хүн циститээр эмэгтэйчүүдийг бодвол тун цөөхөн өвчилдөг. Ихэвчилэн давсагтай зэргэлдээх эрхтнүүдийн архаг үрэвслийн үед цистит тусдаг.

Өвчний хам шинж

Маш хурц хэлбэрээр эхэлдэг. Шээх үед давсаг болон шээсний сүвээр өвдөнө. Заримдаа 15 – 20 минут тутамд шээс хүрч, өвдөнө. Хүчилж шээх ч гарах шээсний хэмжээ тун бага. Зарим тохиолдолд цустай шээнэ. Шээс маш өтгөн тундастай гардаг. Хүндэрсэн үедээ биеийн хэм өндөрсөж, халуурна. Шээс өтгөрч, ам зууралдан, дотор муухайрна.


Эмч ямар эмчилгээ хийдэг вэ?

Циститын үед бөөрний эмчид хандах хэрэгтэй. Эмчийн зөвлөсний дагуу шээс болон цусны шинжилгээ өгөхөөс гадна цистископийн шинжилгээ авна.  Энэ үед давсагт тусгай шингэн хийж, мэргэжлийн оптик төхөөрөмжөөр давсган доторхийг “харна”. Циститийн үед энэ нь тун таагүй байх ч өвчин намдаах бэлдмэл хэрэглэсэн тохиолдолд өвдөлт үүсэхгүй.


Хэрхэн эмчлэх вэ?

Эмчилгээг хэвтрийн дэглэм сахиж хийнэ. Их хэмжээний шингэн уух, давсалж, даршилсан хүнс хэрэглэх хориотой. Бактерын эсрэг эмчилгээ хийнэ.

Ямар ч тохиолдолд, циститыг өөрөө гэртээ эмчилж болохгүй. Дуртай антибиоток шүүрч авч уудаг зуршлаасаа салах хэрэгтэй. Учир нь хурц өвдөлт намдсан ч өвчин нуугдмал байдалд ордог. Энэ нь грипп ханиад тусах үед сэдэрч гарч ирдэг. Энэ тохиолдолд эмчлэхэд бүр ч төвөгтэй  болдог юм.


Циститээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Юуны түрүүнд цистит тусах хүчин зүйлүүдийг багасгах тал дээр анхаар. Хувийн ариун цэврийг сахь. Хэт бариу дотуур хувцас өмсөхгүй байх хэрэгтэй. Алкоголь, халуун ногоо, хайрсан хуурсан хурц хоол аль болох идэхгүй  байх. Дулаахан хувцаслаж, удаан хугацаагаар жихүүцэн даарахаас сэргийл. Хэрвээ суугаа ажилтай бол цаг тутамд таван минут хэртэй  хугацаагаар босч, хөдөл. Хэрвээ өтгөн хатдаг бол жимс, ногоо түлхүү идэх хэрэгтэй. Өөрөө эмчлэх бус эмчийн хяналтад байж эмчилгээ хийлгэ. Өөрийн эрүүл мэндээ байнга хянаж байх хэрэгтэй юм шүү.