Хөх тэнгэрийн Эзэн Монголын ард түмэнд хайртай

      Монгол ахан дүүс та бүхэндээ Бурханы ерөөлөөр дүүрэн байж, аз жаргалтай амар тайван амьдрахыг хүсэн ерөөн мэндчилж байна.Монголчууд бид Cолонгос улсад ирээд энэ орны хөгжил цэцэглэлт болон хөгжлийн хурдацыг харан бахархах сэтгэгдэл төрж байдаг юм.
Үүний нууц нь чухам юунд оршиж байгааг мэдэхийг зүрх сэтгэл минь хайн тэмүүлэн хүсч байлаа.Солонгос орон олон сая хүн амтай. Өндөр технологи хөгжсөнөөс гадна хүн ард нь Тэнгэрт оршигч Амьд Бурхан Эзэн Есүс Христийг шүтэн биширч, Түүний хайр ивээл, ерөөлийг  үлэмж ихээр авч байдаг. Бурхан хүмүүсийг зөвт байдлаар амьдрахыг  хүсдэг бөгөөд Өөртөө итгэгч хүнийг өөрийг нь төдийгүй түүний үр удам, газар нутаг, мал амьтдыг нь ивээж ерөөдөг. Бурханд итгэгч хүний оюун санаа нь Түүний мэргэн ухаан, сүнсээр шинэчлэгдэн өөрчлөгдөж аливаа зүйлийг эрүүл саруул ухаанаар сэтгэн бодож, амьдрал ахуйдаа зөв хэрэгжүүлж амжилтанд хүрч чаддаг чадвартай болдог юм байна.Бурханы үгээр шинэчлэгдсэн ард түмний оюун санааны өөрчлөлт нь улс орных нь хувьд хөгжил цэцэглэлтээс нь хvн ардынх нь хувьд амар тайван аж төрж байгаа байдлаас харагддаг байна.Энэ тухай Библи Даниел11:32-т "Харин өөрийн Бурханыг мэдэгч ард түмэн хүчирхэг болж үйлдэл хийнэ"гэсэн байдаг .
      Монголчууд бид Солонгос улсад ажиллаж, амьдрахын зэрэгцээ Христийн цуглаануудад хамрагдан, Түүний мэргэн ухаан, үгэнд суралцан Түүний ивээл хайрыг авч байдаг. Монгол итгэгчид бидний болон гадаадын олон итгэгчдийн гуйлт хүсэлт, залбирлаар дамжуулан Монгол эх орон, ард түмэн минь Эзэн Бурханаар ерөөгдөж байгаа нь бидэнд мэдрэгдэн, илхэн харагдах боллоо.Иймд Эзэн Бурханы ерөөлийг улам их авахын тулд Монгол хүн бүр Мөнхийн Эцэг,Ертөнцийн Эзэн Есүс Христийг танин мэдэж,Түүний мэргэн ухаан үгэнд суралцан, Түүний хүч дотор бэхжин нэгдэж, эх орноо сэргээн мандүүлан хөгжүүлэхийг та бүхэнд хандан уриалж байна.

                            Эзэн Бурханаа мэдэгтүн

Эрхт Монгол орны минь дээрээс
Эзэний амьсгал зөөлөн үлээж байна.
Энэрэл хайрын ариун салхи
Эх нутагт минь салхилж байна
Агуу таны амьсгал
Ард олны минь сэтгэлийг анагааж
Аглаг ой, уул тал, ан амьтан,араатан жигүүртэн бүхнийг минь
Ариусган ундаалж байна.
Хүчит Эзэн Таны "Үг"
Хүн ардын минь сэтгэл зүрхийг эзэмдэн
Хүчирхэгжин сэргэх мэргэн ухаанд суралцах
Хүсэл зоригийг бадрааж байна.
Үүрд мөнхжин жаргах
Үүд хаалгыг Эзэн Та нээлээ.
Эвлэлдэн нэгдэж эрх чөлөөгөө бататгах
Эрч хүч ухаарлыг хайрлалаа.
Таны гайхамшиг
Тал нутагт минь гайхагдлаа.
Таны үйлс 
Ард олныг минь босгож байна.
Та ерөөлөө Монголын ард түмнийг
Та ивээлээ миний Монголыг
Эзэн Бурхан Таньдаа баярлалаа.
Хөх тэнгэрийн агуу их Эзэн Таны  ерөөл
Монгол эх нутагт минь бат орших болтугай.
                                                            Амээн
Ариусан гэгээрсэн хүмүүсээ!
Ар араасаа эгнээгээ өргөсгө
Алдарт Эзэний ариун замаар
Ард олноороо явцгаая!
Эрэлхэг цэргүүдээ босоцгоо
Эзэний хаанчлалын төлөө
Эрүүл үнэн үгээр зэвсэглэн
Энэ дэлхийн хязгаар хүртэл
Итгэлтэйгээр урагшаа!
Монголчуудаа! Эзэн Бурханаа мэдэгтүн!
Тэнгэрлэг Эцэгийнхээ мэргэн ухаан, үгэнд суралцан, оюун санаагаа шинэчлэн өөрчлөгтүн!
Түүний хүч дотор бэхжин нэгдэгтүн!
     Монголын ард түмэн Тэнгэрт оршигч амьд Бурханаар ивээгдэн ерөөгдөж, сэргэн мандан хөгжих цаг үе эхэлж байна.Энэ бүхэн та бидний итгэлийн амьдралтай салшгүй холбоотой.
Иймд Тэнгэрлэг Эцэгийнхээ хаанчлалд орохын тулд Түүнд итгэх бидний итгэл,бидний шинэчлэгдсэн амьдрал, бидний нөхөрлөл, бидний эв нэгдэл бүхнээс илүү чухал юм.
    Миний монголын ард түмэн үнэн мөнийг мэдэж, Амьд оршигч Үнэн Бурханаас "Аврал" аваасай.Сүнсний сэргэн мандалтын их галыг авч хөгжин цэцэглээсэй гэж та бүхэндээ хандан чин сэтгэлээсээ энэхүү захиаг бичлээ.
                     Миний Монголын ард түмэн үүрд мөнхжин жаргах болтугай. Амээн

Монголчуудаа! Тэнгэрлэг Эцэгийнхээ хүч дотор бэхжин нэгдэж бие биеэ хайрлан, нэг нэгийгээ босгон байгуулцгаая !
.
Энэ захиаг гэр бүл, үр хүүхэд, аав ээж, ах дүү, анд найз, нөхөддөө илгээхийг та бүхнээс хүсч байна.