Солонгос улсад өвдөх тохиолдолд 119 руу залгана уу

 

 

Гадаадын иргэдэд зориулсан эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үйлчилгээ нь мэргэжилийн орчуулагч, эмнэлэгийн мэргэжилтнүүд 24 цагын турш ажиллаж байна. Эм худалдаж авах хялбархан үйлчилгээнээс эхлээд эмчилгээ хүртэл гадаадын өвчтөнүүдэд зориулсан эмнэлэгийн орчуулга болон өвчний талаарх зөвлөгөөг үнэ төлбөргүй хүргэж байна.

 

Үйлчилгээний төрөл

 

 

-24 цагын турш мэргэжилтэн болон орчуулагчийн эрүүл мэндийн үйлчилгээ

 

-Улсын эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх талын мэдээлэл

 

-Гадаадын иргэдийн эмчлүүлэх боломжтой эмнэлэг болон үнэ төлбөргүй эмчилгээний төвийг танилцуулах

 

-Эмийн сан, эмнэлэг зэрэг орчуулага хэрэгтэй газар эмнэлэгийн орчуулга

 

-Түргэн тусламж шаардлагтай өвчин, хүнд болон архаг өвчин, энгийн өвчин зэрэг төрөл бүрийн өвчний талаархи зөвлөгөө  утсаар эмнэлэгийн зөвлөгөө өгнө

 

-Хэрэгцээтэй үед түргэн тусламжийн машин хүсэх

 

-Гадаад иргэдийн гал түймэр аврах ажиллагаа, түргэн тусламж үзүүлэх хэрэгтэй холбоотой бүртгэл

 

-Яаралтай тохиолдолд түргэн тусламж үзүүлэх

 

Ашиглах заавар

 

 

-Гэрийн болон гар утаснаас орон нутаг хамаарахгүйгээр шууд 119 руу залгана

 

-Нийтийн харилцуур утас болох таксфоноос улаан өнгийн товчлуурийг дараад 119 руу залгана

 

Ашиглах үед анхаарах зүйл

 

 

-Эмнэлэгийн талаарх мэдээлэл авах буюу түргэн тусламжийн машин дуудах тохиолдолд өөрийн байгаа газраа тодорхой тайлбарлаж өгнө үү.

 

-Яаралтай түргэн тусламж хүссэн өвчний талаарх зөвлөгөө авахыг хүссэн тохиолдолд өвчтөний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй