Үргүйдлийн үндсэн шинжилгээ

 

Үргүйдэл гэж юу вэ?

Гэр бүлийн хосууд жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэхгүй тогтмол бэлгийн харьцаатай байгаа боловч 1 жилийн дотор жирэмслэхгүй бол үргүйдэл гэнэ.Үргүйдлийг эмчлэх, амжилттай жирэмслэх эмчилгээний цаашдын явцыг тодорхойлоход нөлөөлөх чухал хүчин зүйл бол үргүйдлийн шалтгаан болон хугацаа, эмэгтэйн нас юм.Үндсэн шинжилгээ өгсний дараа оношлогоондоо тохирсон эрчимтэй эмчилгээ хийлгэснээр амжилттай жирэмсэлж эх хүн болох баярт мөчийг та угтах болно.

 

1.     Үндсэн шинжилгээ (Routine Lab)

. үргүйдлийн шинжилгээний эхний өдөр авах

. цус, биеийн дархлаа, шээсний шинжилгээ

. үржлийн эрхтний өвчний шинжилгээ

 

1.     Нөхрийн үрийн шингэний шинжилгээ (Semen analysis)

.Бэлгийн хавьталд орохгүй 2~3хоногийн дараа үрийн шингэн өгөх

.эр эсийн хөдөлгөөн, хэмжээ,хэлбэрийг микроскопын аргаар шалгаж жирэмслэх боломжтой эсэхийг оношлох

 

1.     Дааврын шинжилгээ (цусаар)

. FSH, LH, E2, PRL, TSH : сарын тэмдэг ирж эхэлснээс 2~4дэх өдөр хийнэ.

.сарын тэмдэг зогсох,сарын тэмдэг тогтвортой бус ирэх, өндгөн эс үүсэхгүй байх, өндгөвчний үйл ажиллагааны өөрчлөлт зэргийг шалгах

 

1.     Умайн гуурсан хоолойн зураг(Hysterosalpingography)

.сарын тэмдэг дууссанаас 2~3хоногийн дараа

.умайн төрөлхийн гажиг, наалдац

.үрийн сувгийн бөглөрсөн эсэхийг шалгах

 

1.     Өндгөн эс боловсрох үеийн ЭХО шинжилгээ(Ultrasonography)

.өндгөвчинд эм эс үүсэн өсч үржихээс авхуулаад гадагшлах хүртлэх процессыг эхо- оор хянах

.өндгөн эс гадагшлах өдрийг нарийн тогтоож бэлгийн хавьталд орох юмуу эсвэл умайн дотор зохиомол үр суулгалт хийснээр жирэмслэлтийн магадлалыг өндөрсгөхөд тустай бөгөөд үр шилжүүлэн суулгахаар бэлдэж байгаа хүний хувьд өндгөн эс авхуулах өдрийг тогтооход тустай.

 

1.     Умайн салстын биопсийн шинжилгээ(Endometrial biopsy)

.сарын тэмдэг ирэхээс 2 өдрийн өмнө

.умайн салстын үрэвсэл болон умайн салстын орчин, шар биеийн хөгжлийн үеийг тодорхойлон дүгнэж үр хөврөл умайн хананд бэхлэгдэхэд тохиромжтой эсэхийг шинжлэх.

 

1.     Умайн хөндийн дурангийн шинжилгээ(Hysteroscopy)

.сарын тэмдэг ирж дууссанаас 2~3хоногийн дараа

.умайн гуурсан хоолойн зураг авалтаар умайд өөрчлөлттэй гарсан тохиолдолд оношлогоо болон эмчилгээ хийхийн тулд хийгддэг шинжилгээ.

 

1.     Хэвлийн хөндийн дуран оношлогоо(Laparoscopy)

.сарын тэмдэг ирж дууссанаас 2~3хоногийн дараа

.дуранг ашиглан хэвлийн хөндийг шууд нүдээрээ харж шалган үргүйдлийн шалтгааныг шинжилдэг арга

.шалтгаан нь тодорхойгүй үргүйдэл хугацаа удааширсан тохиолдолд

.умайн гуурсан хоолойн зураг авалтаар үрийн сувгийн бөглөрөлттэй юмуу наалдацтай гарсан тохиолдолд

.шинжилгээ өгсний дараа 2-3цагийн дараа гэртээ харьж болно.

 

 

Зохиомол үр суулгалт

 

1.     Зохиомол үр суулгалт

Зохиомол үр суулгалт буюу умайд эр эс тариж оруулах ажилбар нь өндгөн эс боловсорч гадагшлах үеэр бэлтгэгдсэн эр эсийг умайн дотор нарийхан гуурсаар дамжуулан цацах аргаар эхийн биед өөрөөрөө үр хөврөл явагдаж жирэмсэн болоход тусалдаг ажилбар юм. Уг аргыг байгалийн жамаар эм эс боловсрох мөчлөг болон өндгөвчнөөс өндгөн эс сэдээх аргын аль алинтай нь хослуулан хийж болдог энгийн ажилбар юм.

 

1.     Хэнд хийх вэ?

.үргүйдлийн хүнд шалтгаан болох 2талын үрийн суваг битүүрэлтэй, эрэгтэйн хүнд түвшний үргүйдэл, эндометриозын хүнд шатны оноштой хүнээс бусад доорх шалтгаантай өвчтөнд хийж болно. Үүнд

.шалтгаан тодорхой бус үргүйдэл

.хөнгөн шатны эрэгтэйн үргүйдэл

.өндгөн эс боловсрох саатлын шалтгаантай үргүйдэл

.хөнгөн шатны эндометриозтой хүн

.умайн хүзүүүний үрэвсэлтэй хүн

 

1.     Зохиомол үр суулгалтад бэлтгэх явц

.мэс заслын товлосон цагаас 2цагийн өмнө эмчлүүлэгчийн нөхөр эмнэлэгт ирж үрийн шингэнээ өгнө.

.лабораторит нөхрийн өгсөн үрийн шингэнээс хамгийн хөдөлгөөний идэвх сайтай эр эсийг ялган авч хөдөлгөөний чадавхийг нь илүү идэвхжүүлж зохиомлоор үр суулгах зориулалтын катетерт байршуулна.

.зохиомлоор үр суулгалтын үед өвдөлт бараг мэдрэгддэггүй учраас мэдээгүйжүүлэг хийх шаардлагагүй.

 

1.     Зохиомлоор үр суулгах ажилбар хийгдэх процесс

.мэс ажилбарыг амбулаторийн үзлэгийн өрөөнд хийх ба умайн хүзүүгээр дамжуулан зохиомлоор үр суулгах зориулалтын нарийхан катетерийг умайн хөндийд оруулж бэлтгэгдсэн эр эсийг умайд оруулж цацаж өгнө.

.мэс ажилбарын дараа 5-10минут орчим хэвтэж амарсны дараа эргээд хэвийн амьдралын хэв маягт орж болох бөгөөд доошоо юм гарах ч юмуу бэлгийн хавьталд орох зэрэг нь мэс ажилбарын үр дүнд ямар нэг нөлөө өгөхгүй.

.Мэс ажилбарын дараа 2дахь долоо хоногт жирэмсэн эсэхийг шалгах ба сарын тэмдэг түрүүлж ирсэн ч жирэмсэн эсэхийг шалгах нь чухал юм.

2.    Зохиомлоор үр суулгуулах хүний зайлшгүй өгөх ёстой шинжилгээ

.Умайн гуурсан хоолойн зураг авхуулах: 2талын үрийн сувгийн нээлттэй эсэхийг шалгуулах

.Үрийн шингэний шинжилгээ – эр эсийн өтгөрөлтийн хэмжээ болон хөдөлгөөний чадвар зэрэг нь зохиомол үр суулгалтанд тохиромжтой эсэхийг шалгах

 

 

Үр шилжүүлэн суулгах ажилбар

 

Үр шилжүүлэн суулгалт(гадны орчинд үр тогтоон умайд суулгах ажилбар)

Үр шилжүүлэн суулгалт /IVF-ET : In Vitro Fertilization and Embryo Transfer/ гэдэг нь эмэгтэйн өндгөвчнөөс гүйцэд боловсорсон өндгөн эсийг гарган авч тусгай гарган авсан эр эстэй нэгтгэн хуруу шилэнд байршуулж 3~5хоног үрслүүлж өсгөсний дараа тогтсон үр хөврөлийг эхийн умайд буцаан суулгаж жирэмслүүлдэг арга юм.

 

   Хэнд хийх вэ?

.Үрийн сувгийн шалтгаантай үргүйдэл(үрийн сувгийн бөглөрөл, гуурсан хоолойн наалдац)

.Эрэгтэй үргүйдэл

.Шалтгаан тодорхойгүй үргүйдэл

.Эндометриоз

.Зохиомлоор үр суулгалт давтан амжилтгүй болсон тохиолдолд хийнэ.

 

    Үр шилжүүлэн суулгах ажилбарын дараалал

 

1.Өндгөвчийг сэдээх буюу өндгөн эс боловсрох үеийн шинжилгээ 

Дааврын тариаг тарьж олон тооны өндгөн эсийг үүсгэнэ. Өндгөн эс олноор үүсгэн гаргаж авснаар жирэмслэх магадлалыг нэмэгдүүлдэг. Тухайн өвчтний өөрийн биеийн онцлог(нас, өндгөвчний үйл ажиллагаа, өмнөх өндгөвчийг сэдээх эмчилгээний үр дүн) зэргээс хамаарч тариа тарих аргыг шийдвэрлэнэ. Үүнд:

 

1.    Богино хугацааны арга

Сарын тэмдгийн 2-3дах өдрөөс эхлэн өндгөвчийиг сэдээх тариаг хийж эхэлнэ. Сарын тэмдгийн 6-дах өдрөөс эхлэн 2-3хоногийн зайтайгаар Эхо-д харж фолликулын өсөлтийн байдлыг ажиглана. Фолликулын өсөлтийн байдлаас хамааран сарын тэмдгийн 6-7 дах хоногоос өндгөн эс хэт эрт боловсорч гадагшлахаас хамгаалах, өндгөн эсийг жигд боловсруулах үйлчилгээтэй тариаг зэрэгцүүлэн хийж эхэлнэ. Фолликулын өсөлт хангалттай хэмжээнд хүрвэл өндгөн эсийг ялгаруулах үйлчилгээтэй тариаг хийнэ.

2.    Урт хугацааны арга

Сарын тэмдэг ирэхээс 7~10 хоногийн өмнөөс эхлэн хэвлийн хэсэгт арьс махны завсар хийх тариа тарьж эхэлнэ. Энэ тариа нь хүний биеийн доторх эм бэлгийн дааврын ялгаралтыг зогсоож,өндгөн эс эрт боловсорч гадагшлахаас хамгаалдаг. Сарын тэмдэг эхэлсний 3дах өдрөөс өндгөвчийг сэдээх тариаг хийж эхэлнэ. Үүний хажуугаар өмнө нь арьс махны завсар тарьж байсан тарианы дозыг тал хэмжээгээр багасгаж үргэлжлүүлэн тарина. Үүний дараах шат нь богино хугацааны аргатай адилхан явагдана.

 

2.Өндгөн эс болон эр бэлгийн эсийг гаргаж авах

 Өндгөвчийг сэдээх үйл явцын дараа өндгөвчийг хэт өдөөх HCG тариаг тарьж 36 цаг болсны дараа өндгөн эсийг гарган авах мэс ажилбарыг хийнэ. Ингэхдээ унтуулж мэдээ алдуулсаны дараа нарийхан утсан эхог ашиглан өндгөн эсийг гарган авна. Мэдээ алдуулалттай учраас өндгөн эс гарган авах ажиллагааны явцад өвдөлт байхгүй бөгөөд мэс ажилбар хийгдэх хугацаа ойролцоогоор 10~15 минут орчим үргэлжлэх ба мэс ажилбар хийгдэж дууссаны дараа 1 цаг орчим сэргээх өрөөнд хэвтэж амарч байгаад гэртээ харьж болно. Өндгөн эсийг гаргаж авсан өдрөөс эхлэн саванд үр сайн тогтоход туслахуйц үйлчилгээтэй дааврын эм тариа хэрэглэнэ.

Өндгөн эс гаргаж авсан өдөр эр бэлгийн эсийг (тусгай өрөөнд) мөн гаргаж авна.

 

 Мэс заслын аргаар эр бэлгийн эсийг гаргаж авах

Үрийн суваг төрөлхийн бүрэлдээгүй байх юмуу үрийн сувгийн битүүрэлтэй, мөн үрийн сувгийн хаалтыг буцаах мэс засал амжилтгүй болсон тохиолдолд хөнгөн мэдээ алдуулан мэс заслын аргаар эр бэлгийн эсийг гарган авч үр шилжүүлэн суулгалт хийх боломжтой.

 

 3. Гадны орчин(Хуруу шил)-д үр хөврөл явуулах ба өсгөх

Гарган авсан өндгөн эсийг тусгай орчинд тодорхой хугацааны турш өсгөж, шаардлагатай бол нэмэлт хэдэн цагийн турш өсгөж томруулсаны дараа эмх цэгцтэй болсон эр эстэй нэгтгэн үр хөврөл бий болгох шатны ажилбарт оруулна. Эр бэлгийн эсийн үр хөврөл явуулах чадвар нь хэвийн бус тохиолдолд эр эсийг өндгөвчний цитоплазмын дотор тусгай технологийн дагуу тарьж хийх аргыг ашиглан үр хөврөл явуулна.

 

Эр бэлгийн эсийг өндгөн эсийн цитоплазмын дотор шууд тарьж хийх арга (ICSI)

Үр хөврөл өөрөөрөө явагдах боломжгүй тохиолдолд микроскопоор харан өндгөн эсийн цитоплазмын дотор эр бэлгийн эсийг шууд тарьж оруулан үр хөврөл явуулж, өсгөх арга юм. Энэ маягийн нарийн мэс ажилбарыг хийсэн ч хэлбэрт өөрчлөлт болон гажиг үүсэхгүй болно.

 

4. Үр хөврөлийг умайд шилжүүлэн суулгах

Үрийг тусгай зориулалтын зөөлөн нарийн гуурсан хоолойн дээр тавьж савны хананд байрлуулна. Ихэвчлэн өндгөн эс гарган авснаас 3 юмуу 5 хоногийн дараа шилжүүлэн суулгах ажиллагааг гүйцэтгэнэ.Үр шилжүүлэн суулгасны дараа 1~2 цагийн турш хэвтэж амарч байгаад гэртээ харьж болдог. Гэртээ харьснаас хойш хэвийн амьдралдаа үргэлжлүүлэн орж болох боловч амарч тухлах, гам сайн барих шаардлагатай. Хүсвэл шилжүүлэн суулгалтын дараа 1 хоног эмнэлэгт хэвтээд гарч болно.

 

Эсийг лазераар засах ажилбар (Assisted Hatching)

Эр бэлгийн эс болон өндгөн эсийн нийлэмжээр үр хөврөл явагдсан үр буюу эмбрионыг эхийн савны хананд байрлуулж өгснөөр тухайн үр тэндээ өсч өсөлт нь гүйцсэний дараа  үрийг хамгаалж байсан гадна хальс/тунгалаг бүрхүүл/-ээсээ хагарч гадагшлан умайн хананд наалдаж цааш өсч томрон ураг болдог.

 Энэхүү үрийг хамгаалж буй гадна хальс хэт зузаан юмуу хатуу байх тохиолдолд саванд байрлуулах үед жирэмслэлт амжилтгүй болох магадлал өндөр байдаг. Энэ тохиолдолд үр шилжүүлэн суулгахаас өмнө фермент болон лазераар хальсны тодорхой хэсгийг хусч буюу нимгэлж хальс цоороход илүү дөхөм болгож өгдөг.

 

5. Жирэмсэн эсэхийг шалгах

Үр хөврөл буюу эмбрионыг умайд шилжүүлэн суулгасан өдрөөс хойш 10-11 дэх хоногт жирэмсэн эсэхийг шалгахын тулд цусны шилжилгээ хийгдэнэ. Эхний ээлжийн цусны шинжилгээгээр жирэмсэн эсэхийг шалгасны дараа жирэмсэн байх магадлалтай бол 3~4 хоногийн зайтай 2,3-дах удаагийн цусны шинжилгээг хийнэ. Жирэмсэн байх магадлалтай тоон үзүүлэлт нь сайн өсч байвал 1~2 долоо хоногийн дараа Эхогоор ургийг шалгана. Шар биеийн хөгжлийг дэмжих үйлчилгээтэй өмнө нь хийж байсан дааврын тариа progestrone-ийг жирэмсний 8-9 дэх долоо хоног хүртэл хэрэглэнэ.

 

 

Бусад сонирхсон мэдээллээ http://kangnammizmedi.blogspot.kr/ юмуу эсвэл

https://www.mizmedi.com/mon/ сайтаас тодруулна уу.

 

МизМэди эмэгтэйчүүд, үргүйдлийн мэргэжлийн эмнэлэг

Каннам , Кансо салбар

Sonirhson medeellee doorh utasnaas lavlana uu.

Утас: 010-2717-9550 /MizMedi emnelgiin mongol ajiltan Dolgormaa/

Mongoloos zalgahdaa: 82-10-2717-9550

7676-9550

Mail hayguud: rdolgormaa@yahoo.com

heyoung_lee@yahoo.com /heyoung_lee@yahoo.com/

            mizlove@mizmedi.com