Монгол ажилтны утас: 010 4300 0121
                                       
И-мэйл хаяг: tsevelmaac@ naver.com

 Метроны 3р шугам Хважон буудал (지하철 3호선 화정역) дээр байрлалтай тус эмнэлэг Оросын Владивостокт Эрүүл мэндийн Төвтэй бөгөөд Орос Улсын иргэд ихээр ирж эмчлүүлэхийн дээр сүүлийн үед манай улсын иргэд ч мөн эмнэлгээр өргөнөөр үйлчлүүлж байна. Мёнжи эмнэлэг нь эрхтэн солих мэс засал, хорт хавдрын эмчилгээ зэрэг бүх төрлийн эмчилгээг хийдэг эмнэлэг юм.
Мёнжи эмнэлэгт одоогоор 2монгол ажилтан үйлчлүүлэгчдэд шууд хүрч ажиллах зарчмаар орчуулгын болон эмнэлгийн шуурхай үйлчилгээ, эмчилгээний лавлагааг хүргэж байна.
Удахгүй тус эмнэлгийн вэбсайт Монгол хэл дээрх цахим хуудсаа нээж уг хуудсаар дамжуулан эрүүл мэндийн болон эмчилгээний мэдээлэл, лавлагааг хүргэхийн сацуу Монгол иргэдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно.

Монгол ажилтны утас: 010 4300 0121
 
И-мэйл хаяг: tsevelmaac@ naver.com