Энэ сарын 16ний өдөр өглөө эрт Чэйл эмнэлэгт үр шилжүүлэн суулгах аргаар хүүхэдтэй болох гэж Монголоос ирсэн гэр бүлийн хоёр маань шинжлэгээ өгөх байсан болхоор шууд эмнэлэг явлаа. Эмчилгээ шинжлэгээг нь дуусгаад гурвуулаа хамт өдөрийн хоол идээд салсан. Одоо ч бүүр байнга хамт явсаар нөгөө хоёртойгоо дасч дээ гэхдээ миний ярихийг хүссэн зүйл энэ тухай биш юм.

Эмнэлгийн ажилаа дуугаад метронд суугаад ажилруугаа явж байх замд <хурдан ирээрэй энд чиний хэрэг гарлаа яаралтай> гэсэн даргын дуудлагыг аваад яаравчлан алхсаар ажил дээрээ иртэл дарга нэг хуудас цаас сарвайгаад энэ сая эмнэлгээс ирсэн өвчний түүх яаралтай энэ дугаар руу залгаад орчуулж хэлж өг гэдэг байгаа. Би цаасыг авад харвал байдал нилээд хүндэрсэн бололтой энгийн хүн ойлгоход бэрх элдэв бусын мэргэжилийн үг хэллэг орсон өвчний түүх байлаа. Сүрьегээс үүдэлтэй тархиний бүрхүүл эдийн нийлээд хүнд үрэвсэл болон нугасны ус нь тархинийхаа зүүн ховдолд дүүрчихсэн мөн тархи нилэнхүйдээ хавдчихсан өвчтөн байлаа.

<Миний дүү байгаа юмаа яагаад ийм юм болчихвоо? Эмч нь юу гэж байна? Эмнэлгийн төлбөр гээд хэдэн саяар нь нэхээд байна яах вэ> гэж яах аргаа олохгүй хэн нэгэн хань татах гэсэн ахад нь дүүгийнх нь байдалыг ойлгуулж хэлэхэд ч хүндрэлтэй байлаа. Тэр өдөрөөс хойш байнга утасаар эмч болон гадаад ажилчидийн төв зэрэгтэй холбогдож чадах чинээгээрээ л туслалцаа өгөхийг бодсон. Гэтэл өнөө өглөө 8:00 хариуцсан эмч нь цаашид найдваргүй боллоо хагийн дээрдлээл гэхэд мөнхийн ухаангүй хэвтэх үхмэл хүн болох л шаанс байна, өнөө маргаашдаа нас барах байх шүү гээд ойлгуулаад хэлээд өгөөч гэсэн гуйлтын дагуу ахад нь яаж ийж байгаад л ерөнхйид нь ойлгуулсан боловч зүгээр хэлж буй надад яамар хэцүү байсан гэж санана.

 

Өнөөдөр хандах газаргүй хэл ус мэдэхгүй хүний нутагч хар ажил гэхэд дэндмээр хүн хийхэд ахадсан ажилуудыг морь мал шиг хийж эрүүл мэнд эцэст нь амь насаараа хохирч байгаа Монгол хүн дахиад хэд байгаа бол...

Хамгийн хачирхалтай нь дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу байх ийм үед Монгол улсын элчин сайдын яамнаас нэгч хүн ирэхгүй өөрсдөө учираа олоо гэсэн байгаа юм. Гэтэл хар элгийн гадаад ажилчидийн төвөөс холбогдох хүмүүс нь ирээд бид чадах чинээгээрээ тусалж үйлдвэр энэ тэрт нь өргөдөл гомдол гаргах боломжыг судалж үзнэ гээд явсан.

 

Сүрье тусахгүй байх аргагүй бөгчим, агаар муутай, чийглэг орчин буюу угаалгын үйлдвэрт урт цагаар ажилласаар уушигны сүрье тусаад түүнийгээ олигтой эмчлүүлж чадахгүй явсаар тэр нь тархиндаа орсон байгаа юм.

 

Хөөрхий залуу харь оронд ирж мор мал шиг хар ажилд зүтгээсээр эцэст нь ингээд амь насаа алдах нь хэний буруу, юунаас болсон юм болоо. Цаашд ч мөн ийм байдал давтагдсаар л байх уу! Сайхан эрчүүдээ гадаадад нядлагааны мал шиг экспортлоод байх юм байх даа энэ төр

 

Солонгосын олон улсын эрүүл мэндийн холбоо Д.Тодням