Нүдний давхраа хийх мэс заслын тухай...

 

Давхрааг ерөнхийдөө 3 төрлийн аргаар хийдэг.

 

1. Нимгэн зовхин дээр давхраа оёх– зовхинд зүсэлт хийхгүйгээр, маш бага хэмжээний нүхээр утсыг оруулан давхраа оёх арга.


 

Энэ арга нь зовхинд сорви толбо үлддэггүй бөгөөд мэс заслын дараа хавдах нь бараг үгүй. Нүдээ аниж нээхэд давхрааны оёдол бараг мэдэгдэхгүй өөрийх мэт харагдана.

 

Энэ мэс заслыг нимгэн зовхитой юмуу зовхины арьс унжаагүй хүмүүс хийлгэхэд илүү тохиромжтой.

 

2. Зовхины зузаан хэсгүүдэд бага зэргийн зүсэлт хийж зовхины өөхийг аван давхраа хийх арга.


 

Энэ мэс заслын арга нь зовхинд зүсэлт хийж өөхийг хусан давхраа оёх мэс заслын аргыг бодвол зүсэлт хийх хэсэг нь жижиг учраас зовхинд сорви толбо бараг үлдэхгүй бөгөөд эдгэрэх хугацаа хурдан байдаг.

 

Энэхүү мэс заслыг нүдний зовхи хэт унжаагүй, сормуусан дээр унжих өөхний багахаан хэсгийгарилган цэвэрхэн давхраа хийх боломжтой хүмүүст хийдэг.

 

3. Зовхины зузаан өөхийг арилган давхраа хийх мэс заслын арга.


 

Зовхины зузаан өөхийг хусч арилгахын тулд зовхины арьсанд зүсэлт хийж нээгээд хөмсөг хүртлэх өөхийг хусч авсны дараа арьс болон булчинг холбон давхрааг оёно.

 

Энэ мэс заслыг зузаан зовхитой, давхраатай боловч арьс нь хөгшрөн суларч унжсанаас болж далд давхраатай болсон хүмүүс, онигор нүдтэй /нойрмог мэт нүдтэй/ хүмүүс хийлгэхэд нэн тохиромжтой.

ü  Давхрааны давтан мэс засал:

Жижиг давхрааг дахин засах мэс засал. Давтан мэс засал нь анх хийлгэсэн мэс заслыг бодвол мэс засалд зарцуулах цаг болон үнийн хувьд илүү зардал гаргадаг.

 

Энэ мэс заслыг: Урд нь мэс засал хийлгэсэн ч давхраа хэт нимгэн жижиг учраас сэтгэлд нийцээгүй тохиолдолд.

 

Мэс заслын үед давхрааны хэмжээ, хэлбэр дизайны буруу сонголт хийж давхрааг оёсон тохиолдолд.

 

Арьс унжин мэс заслын дараа нүдний хэмжэээ багасан, давхраагүй мэт харагдан сэтгэлд нийцэхгүй байгаа тохиолдолд хийлгэх хэрэгтэй.

 

Зузаан давхрааг засах дахин мэс засал. Мэс заслын дараа хэд хоноод зүгээр болно, өөрийх мэт харагдана гэж найдлага тавьсан ч хэд хоног, хэдэн сар өнгөрсөн ч мэс засал хийсэн нь илт мэдэгдэж, өөрт эвгүй мэдрэмж өгсөн тохиолдолд хийлгэх нь зүйтэй. Анхны мэс заслыг хийхдээ давхрааны хэлбэр дизайныг хэт томоор зурсан юмуу давхрааны зураасыг эхлэл болон төгсгөл хэсгийн өндөр нь харьцангуй өөр болсон тохиолдолд хийлгэх хэрэгтэй.

 

Давхрааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах ~~
утас
:  031-978-8808/ 070-8829-8379
и-мэйл: kimaworld4u@yahoo.com
homepage:
www.kimaworld.net/mn