Батга vvсэх гол шалтгаан нь арьсны нvхний дотор талын эвэршилт ихэссэнтэй холбоотой. Ялгаруулж буй тос, эвэрлэг давхаргын эсийн бєєгнєрлєєс болж цорго нь бєглєрч хvчилтєрєгчтэй исэлдэн харладаг. Yvнийг хар батга гэнэ. Хэрэв батга vvссэн бол цэвэрлэхээс єєр аргагvй. Гэхдээ єдєр бvр батгаа шахаж цэвэрлэнэ гэсэн vг биш. Цэвэрлээгvй нvvрэнд угаагаагvй гараараа батгаа шахвал бохир орж vрэвсэнэ. Харин долоо хоногт нэг удаа зєв цэвэрлэж чадвал vр дvн сайтай. Ингэж цэвэрлэхэд дараахь зvйлсийг анхаараарай. Нvхнээс ил харагдаж байгаа батгыг гэрийн нєхцєлд шахаж болох юм. Харин арьсан дор товруу маягаар гарсан батгыг мэргэжлийн гоо сайханчаар цэвэрлvvлэх нь зvйтэй. Батгаа цэвэрлэхийн ємнє нvvрний арьсаа сайтар цэвэрлээд, уураар утаж зєєлрvvлэх шаардлагатай. Эмийн ургамлын хандаар бvлээн жин тавьсан ч болно. Гарын хоёр хуруугаа цэвэр салфеткаар ороогоод батга бvхий хэсгийг хоёр талаас нь шахна. Батга шахсаны дараа цус хуралт болон шалбархай vлдээхгvйн тулд хумсаа авсан байх шаардлагатай. Батга шахахын ємнє тэр хэсгийн арьсыг хоёр тийш нь бага зэрэг татаж доороос нь дээш нь чиглvvлнэ. Зарим хvн vvнийг мэдэхгvйгээс арьсны гvн рvv нь оруулдаг. Батга шахагдаж гарахгvй бол оролдож хэрэггvй, vрэвсэлд хvргэх аюултай. Батга шахсаны дараа тэр хэсгийг спирт агуулсан уусмалаар цэвэрлэж, гурван хувийн устєрєгчийн хэт ислийн уусмалаар арчиж болно. Дараа нь тайвшруулах, нvх агшаах, vрэвслийн эсрэг бvрхэвчийг заавал тvрхэх хэрэгтэй. Тослог арьсанд батга байн, байн гарвал арьс гоо заслын эмчид хандаж зєвлєгєє ав. Сайн дураараа єєрийгєє эмчилж байгаа vед эмийн бодисоос батга ихсэх тохиолдол ч байдаг. Жишээ нь, тайвшруулах vйлчилгээтэй эмийн бодис болох бром, иод агуулсан бэлдмэлvvд, B аминдэм, гэрийн нєхцєлд бидний хэрэглэдэг єсгєгчийн бvрхэвч нь аминдэмийг ихээр агуулсан байдгаас батга улам ихэсч болох талтай. Мєн удамшлын, мэргэжлийн, нарны гэх мэт олон шалтгаан байдаг.