Өөрийнхөө биедээ тохирсон хөхний хэлбэр хэмжээг сонгоорой

Хөх томруулах мэс засал

 

Хөх нь эрэгтэй эмэгтэй хүнд нийтлэг байдагч эрэгтэй хүнийх томорч хөгждөггүй бөгөөд эмэгтэй хүний хувьд бэлгийн бойжил явагдаж эрэгтэй хүнээс ялгагдах 2 дугаар бэлгийн бойжил нь болдог.

 

Эмэгтэйчүүдийг маань улам үзэсгэлэнтэй харагдуулдаг зүйл бол хөх байдаг. Нас бие гүйццсэн ч жижиг хөхтэй эмэгтэйчүүд хөх томруулах мэс заслийг хийлгэж биеийн галбираа төгс богодог. Сүүлийн үед Saline оос илүү Cohesive Gel Bag ийг илүү хэрэглэж хөх томруулах мэс заслийг хийж байна.

 

Cohesive Gel Bag ийн давуу тал нь Saline ийг бодвол маш жижиг зүсэлтээр хийх боломжтой бөгөөд яг хүний хөх шиг зөөлөн мэдрэгддэг онцлогтой, мөн хэлбэр нь төрөлхийн юм шиг харагддаг.


그림2.jpg 

Хөх томруулах мэс засал нь хөхөнд суулгаж буй хиймэл эдийг цээжний аль хэсгийг зүсэж хийж байна вэ гэдгээсээ хамааран хэд хэдэн төрөлд хуваагдна.

 

Гэхдээ энэхүү мэс засалын дутагдалтай тал нь цус хуралт үүсэн, бохирдох, хөхөнд суулгасан биетийн хэлбэрээ алдаж түмбийх, хөхний хэлбэр алдагдах, тэгш хэм алдагдах, хөхний товчны мэдрэлд өөрчлөлт орох зэрэг сөрөг нөлөө илрэх тохиолдол ч байдаг.


가슴확대수술 종류.jpg


pic 3.jpg


Хөхний доод талыг зүсэж хийх хагалгаа нь маш богино хугацаанд хөнгөн хийгддэг хагалгаа юм. Мэс заслын дараа хөхний хэлбэр сайхан харагдах давуу тал байгаа ч хэвтэж байх үед сорви ил харагддаг.

 

Хөхний товчны доор зүсэж хийх хагалгаа нь хөхний товчны бараан өнгөтэй хүрээ хэсэгт 2-3 см зүсэж хөхөнд хиймэл биетийг хийдэг арга юм. Жижиг сорви үлддэг ч маш жижиг завсраар мэс засал хийгдэх тул хүндрэлтэй байдаг. Энэхүү арга нь хөхний товчны мэдрэлийг бууруулж болзошгүй.

 

Суганд зүсэж хийх хагалгаа нь суганы нугалаа хэсэг болох үстэй хэсгийн арсыг зүсэж хөхний доор байрлах цээжний дэд булчингийн доогуур хиймэл биетийг хийж өгөх арга юм.

 

Хэдийгээр мэс засал хийхэд төвөгтэй ч сорви гарах вий гэж эмзэглэгдэг эмэгтэйчүүдэд суганы арьсаар дамжуулан хийх засал нь илүү нуухад амар байдаг ба сайхан зөөлөн хөхтэй болгодог.

 

Мөн суулгасан биетийн гадуур хальс (capsule) үүсэх магадлал бага бөгөөд хөхний бүтцийг хөнддөггүй тул бохирдол орох магадлал бага хөхний бүтэд өөрчлөлт орох аюулгүй.

 

Мэс заслийн дараа хиймэл биет хөхнөөс дээш гарч ирэх тохиолдол хааяа байдаг тул суганы хэсэгт даралт өгөхгүй байж болгоомжтой иллэг хийх хэрэгтэй.

 

Хүйс зүсэж хийх хагалгаа нь дурангийн аргаа хийгднэ. Сорви цээжнээс хол үлдэх ч маш их туршлага шаардах ба зөвхөн Saline хэрэглэн хийх боломжтой.


보형물.jpg 


KIMAworld –оос “Хөх томруулах мэс засал хийлгэсний маргааш гарах боломжтой бөгөөд 3 хоног сайн амрах хэрэгтэй, хагалгаанаас хойш 3 долоо хоногийн турш хүнд биеийн тамирын дасгалаас зайлс хийх хэрэгтэй” гэж зөвлөж байна.

 

Төгс хэлбэртэй сайхан хөхтэй болохын тулд мэс засалд орсны дараа хөхний массаж болон тусгай хөхний даруулгыг хэрэглэх хэрэгтэй.

 

Мөн азийн хүүхнүүдийн бие галбир бага багаар европжиж байгаа ч тэднийг дуурайн хөхөө хэтэрхий томруулах мэс засал хийлгэхээс илүү өөрийн биеийн харьцаанд тохирсон мэс заслын арга болоод хэмжээг мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсны үнэдсэн дээр хийлгэх хэрэгтэй.


Солонгосын эмнэлэг, эмчилгээний талаарх

нэгдсэн мэдээлэл, KIMAworld

(үнэ төлбөргүй эрүүл мэндийн зөвлөгөө, мэргэжлийн орчуулга,

эмнэлгийн сургалт, эмнэлгийн танилцуулга)

Солонгос : (031)978-8808  070-8829-8379(монгол хэл)

Гадаадаас : +82-31-978-8808   +82-70-8829-8379(монгол хэл)

e-mail : ceoofpaik@naver.com www.kimaworld.net    www.kimaworld.net/mn    www.mglradio.com