Хүн орхоодой бүх өвчнийг анагаах чадалтай эм юм уу?

 

 

Хүн орхоодой гэж юу вэ?

Хүн орхоодой гэдэг нь үндэс нь хүний төрхтэй төстэй ургамал бөгөөд уулын гүнд ургадаг, зөвхөн үндсийг нь хэрэглэдэг. Эрт дээр цагаас эхлэн хүн орхоодойг идсэн хүн хөгшрөхгүй, урт наслана. Тамир тэнхээг тэтгэн, дархлааг сайжруулдаг гэдгээрээ алдартай эмийн ургамал.

Үр дүнгийнх талаар тодорхой мэдэцгээх үү?

Хүн орхоодой нь биеийн халууныг нэмэгдүүлдэг учраас их даарч хөрдөг хүмүүст илүү үр дүнтэй. Мөн зүрхний үйл ажиллагааг тэтгэн, цусны эргэлтийг сайжруулдаг. Цусны эргэлт сайжирснаар оюун санаа цэлмэн, нүдний хараа сайжран, хоолны дуршил нэмэгдэн, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжрана. Түүнчлэн захын судаснуудын үйл ажиллагаа эрчимжсэнээр хүний биед очих ёстой шим тэжээлийг сайн хүлээж аван, таван цулын эрхтнүүдийг эрүүлжүүлдэг.

Тийм ч учраас хүн орхоодойг олон төрлийн өвчин эмгэгийг анагаахын тулд өргөнөөр хэрэглэдэг. Мөн хавдрын өсөлтийг зогсоох эмэнд ордог гэж яригддаг. Эрэгтэйчүүдийн хувьд чалх сайжруулан, үргүйдлийн эсрэг эмчилгээний зорилгоор ашигладаг.

Сөрөг үр нөлөө байдаг болов уу?

Хүн орхоодой нь халуун чанартай тул дотор халуун ихтэй хүн идвэл халуун нэмэгдэн, цээж давчдана. Түүнчлэн зүрх дэлсэн, нүд улайн, толгой өвдөх шинж тэмдэг илрэх бөгөөд арьсан дээр улаан гүвдрүү гаран, үсэн дотор тууралт өгдөг.

Хүн орхоодойг хэзээ хэрэглэх тохиромжтой вэ?

Зуны халуун улиралд хэрэглэснээс хүйтэн сэрүүн улиралд хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Хэрхэн хэрэглэх вэ?

Хэрэглэх арга нь олон янз.

- Нунтагласан хүн орхоодойг ус юмуу сүү, зөгийн балтай холин хэрэглэнэ.

- Сүүтэй хүн орхоодойг хамт хийн, нухагчаар жижиглэн, шүүсийг нь ууна.

- Зөгийн баланд хутгаж ууна.

- Өөр бусад эмийн ургамалтай хамт хандалж уух юмуу, хоолондоо хийж хэрэглэнэ.

Солонгос хүмүүс зуны халуун улиралд тамирдах үедээ тахианы маханд хүн орхоодой хийж болгосон “Самгетан” хэмээх хоол идэн хүч тамираа сэлбэдэг.

Сайн чанарын хүн орхоодойг яаж таних вэ?

Хүн орхоодойн 6жил ургасан нь толгойн хэсэг, их бие, иш нь ижил хэмжээтэй жигд ургасан байдаг бөгөөд сапонин болон бусад бодисууд нь ч сайн боловсорсон байна. 7жил ургасан нь өсөлт нь удаашран, чанар нь муудан, хатуу болдог учир 6жил ургасан хүн орхоодой хамгийн тохиромжтой. Мөн түүнчлэн үндэс нь бүдүүн, саглагар байвал сайн.

Хүн орхоодойг яаж хадгалдаг юм бол?

Хүн орхоодой нь шүүслэг, амархан мууддаг учраас сайн хадгалах хэрэгтэй. Угаалгүйгээр сонингоор ороон, хөргөгчинд хийнэ. 3хоногийн дараа гаргаж ирэн, шүүсээ татсан байвал дахин сонинд ороон хадгална. Угаасан тохиолдолд хүн орхоодойгоо зөөлөртөл нь хатаан, гялгар уутанд уутлан, хөргөгчинд хийн хадгална. Хөлдөөгчид хийж болохгүй.

Улаан хүн орхоодой(хунсам) гэж юу юм бол?

Улаан хүн орхоодой гэдэг нь хүн орхоодойг уураар жигнэн, олон удаа боловсруулсныг хэлнэ. Ийнхүү олон удаа боловсруулах явцад улаан өнгөтэй болж өөрчлөгддөг учраас улаан хүн орхоодой (хунсам) хэмээн нэрлэжээ. (‘Хун’ гэдэг нь улаан гэсэн утгатай.)

Яагаад улаан хүн орхоодой (хунсам) хийдэг юм бол?

Хүн орхоодой нь тамиржуулан, тэнхээ оруулах чанартай бөгөөд хэтрүүлж хэрэглэвэл сөрөг үр нөлөө үзүүлэх талтай. Харин улаан хүн орхоодой нь сөрөг нөлөө багатай, уураар жигнэж боловсруулах явцад хавдрыг эсэргүүцэх, дархлааг нэмэгдүүлэх чанар нь нэмэгддэг гэж үздэг. Түүнчлэн удаан хадгалах боломжтойгоороо давуу талтай.