“Inlay” буюу ломбо тавих  

Шүдний хорхойтож идэгдсэн хэсгийг авч цэвэрлээд идэгдэж устсан хэсгийг алт, ризен гэх мэт материалуудаар орлуулан хийж шүдний хэвийн үйл ажиллагаа ба хэлбэр төрхийг сэргээдэх арга юм.

 

1.    “Gold Inlay” буюу алтаар ломбодох (2удаа эмнэлэгт ирж очих шаардлагатай байдаг)

“Resin Inlay”-г бодвол хатуулаг чанар болон хазалтын даралт даах чадвар сайн.

 

2.    “Resin Inlay” буюу өнгөний хувьд шүдтэй адил материал ашиглан ломбодох (2удаа эмнэлэгт ирж очих шаардлагатай)

“Gold Inlay”-г бодвол хатуулаг чанар ба хазалтын даралт даах чадварын хувьд ялимгүй муу боловч өнгөний хувьд эрүүл шүдтэй адил юм.


 

“Crown” буюу бүрхүүл хийх

Хорхойд хэт идэгдсэний улмаас сувгийн эмчилгээ хийлгэсэн тохиолдол ба гадаад ямар нэгэн нөлөөнөөс болж шүд ихээр гэмтсэн үед шүдийг бүхий л талаас нь засч янзалаад алт болон бусад материалаар шүдийг бүрж шинээр сэргээж өгөх эмчилгээ юм.


 

“Resin” буюу нөхөх эмчилгээ

Энэхүү эмчилгээг ихэвчилэн хорхойд харьцангуй бага идэгдсэн байх үед хийх ба гадны нөлөөнөөс болж шүд эмтэрсэн үед нөхөх зорилгоор бас хийдэг юм.

 

C/A(치경부마모증 치료) шүдний палан илэгдэх

Шүдээ буруу угаах зэргээс үүдээд шүдний уг ба буйл хоорондын палан илэгдэх ба үүнээс үүдэж сийгэж янгинах шинж тэмдэг илэрдэг. Тиймэс тэрхүү хэсгийг дахин хучиж өгөх эмчилгээг C/A(치경부마모증 치료) гэж хэлдэг юм.

 

Юун Плант шүдний эмнэлэг нь Солонгосын бүхий л томоохон хотуудад нийт 30 гариу салбар эмнэлгүүдтэй бөгөөд шүдний эмчилгээнд ашиглагдах бүхий л материалуудыг худалдан авахдаа бүх эмнэлгүүд нэгдсэн худалдан авалт хийдэг учир харьцангуй хямд үнээр авч эргээд үйлчлүүлэгчиддээ хямд үнийг санал болгож чаддаг юм. 

Та эхний ээлжинд эмчдээ үзүүлж ямар эмчилгээг хийлгэвэл зохих талаар үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой ба “KIMAWorld” нь орчуулгыг үнэ төлбөргүй хийж үйлчлэх болно

 

Web site : www.kimaworld.net/mn

Email : medical_82@yahoo.com

Utas : 010-7215-6265, 02-518-8018

Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Холбоо KIMAWorld