Уушиг устана гэдэг нь юvг хэлж байна вэ. Энэ нь амь насанд аюултай юу? -Энэ нь бие даасан євчин биш, ямар нэг євчний илрэл. Сvрьеэ, бэтгэрэх євчин, уушигны єнгєц хатгаа, эсвэл цээжний гялтан, хавирганы хагарал, гэмтэлтэй холбоотойгоор vvсэх євчин. Євчний улмаас уушиг, хавирга орчмын гялтан єргєсч, зузаараад ирэхээр хооронд нь шингэн тогтдог. Ингэснээр уушиг тэлэх ажиллагаа сульдана гэсэн vг. Энэ байдлаар удвал хатуу сорви тогтоно. Мєн халдвар орвол идээлж, уушгийг гэмтээнэ. Манайхан устсан уушигны усыг авахуулчихаар эдгэсэн гэж ойлгодог. Тэгэхээр євчнєє тєгс эмчлvvлэхгvй бол болохгvй. Устсан уушигтай удах тусам уушигны гадуур хатуу бvрхvvл тогтдог учраас уушиг тэлэхээ больж, хvчилтєрєгч дутагдана. Энэ нь яваандаа уушигны ачааллыг ихэсгэснээр зvрхэнд нєлєєлнє.

-Ханиад байнга тусдаг, бронхиттой хvнд чонын уушиг сайн гэдэг. Энэ нь зєв эмчилгээ болж чадах уу?
-Чоно, vнэг, нохой ялгаагvй мах нь халуун чанартай шvv дээ. Хоёрдугаарт, энэ амьтдын махыг идсэнээр цусыг єтгєрvvлдэг. Барагтай юманд цус алддаггvй. Гуравдугаарт, чоно, нохой нь тєрєлхийн сvрьеэ тусдаггvй амьтад.
Гэхдээ халуун чанартай мах учир зєвхєн хvйтний улиралд буюу євєл єгдєг. Тvvнээс биш зун єгвєл цус нь хєєрч, хараа муудах зэргээр муугаар нєлєєлнє.












Кил нэгдсэн эмэнэлгийн

Монгол дахь салбар оффис

Утас:70003213