'Сон Э' эмнэлэг эрүүл мэндийн даатгалгүй монголчуудын эмчилгээний төлбөрийг хямдруулж үйлчилдгээс гадна, монгол хүмүүсийг тав тухтай оношлогоо, эмчилгээ хийлгэх тал дээр анхааран монгол орчуулагч ажиллуулж байна

     Тус эмнэлэгт зүрх, дотор, хэвлийн мэс засал, гэмтлийн мэс засал, мэдрэлийн мэс засал, гоо заслын мэс засал, чих хамар хоолой, нүд, хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, урологи, арьс гоо сайхан, мэдрэл, сэтгэц, ерөнхий оношлогоо, нөхөн сэргээх эмчилгээ, физик эмчилгээний тасаг клиникууд ажилладаг ба хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон болно.

    Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ ба бүтэн биеийн шинжилгээг хямд үнээр хурдан шуурхай хийдэг ба шинжилгээний хариуны дүгнэлт хэсгийг монгол хэлээр орчуулан бичиж шуудангаар илгээн өгч болно

   Ерөнхий шинжилгээнд хэвлийн хөндийн (элэг, цөс, бөөp, дэлүү, нойр булчирхай) эхо, бамбайн эхо, эмэгтэйчүүдийн эхо, давсагны эхо, ходоодны дуран, цус шээсний ерөнхий шинжилгээ,  цээж, хэвлий, нуруу, хөхний рентген  шинжилгээ, сав түрүү булчирхайн хавдрын шинжилгээ, зүрхний бичлэг, уушигний багтаамж, нүд, сонсгол, эмчийн үзлэг багтана.

Үнэ:  эмэгтэй 450,000вон 

 эрэгтэй -405,000вон

 

    "СОНЭ" эмнэлгийн байрлалМетроны 1-р шугамын 137 номерын DAEBANG буудал, 5-р гарц 성애병원

     Харилцах утас:   010-8373-6008   

                               010-4903-6008   

                                        www.sungae.co.kr