Түрүү булчирхай

Түрүү  булчирхайн хорт хавдар гэдэг нь түрүү булчирхайнд гажиг эсийн ургалт үүсэхийг хэлнэ. Энэ булчирхай нь зөвхөн эрэгтэй хүнд байдаг ойролцоогоор грек самрын хэмжээтэй булчирхай юм. Энэ нь давсаг шээдэг сүвний уулзах хэсэгт байдаг.
Түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх шалтгаан бүрэн тодроогүй бөгөөд энэ хавдрын эрсдэлийг бууруулах арга барил урьдчилан сэргийлэлт бүрэн тодроогүй байна. Австралид жилд 17000 эрэгтэйчүүд оношлогдож байгаа өргөн тархсан хавдар юм. Энэ нь 45 дээш насны эрчүүдэд ихэвчлэн тохиолдож байна.

 

Түрүү булчирхайн хорт хавдрын үед гарах шинж:

Эрт үед ямар нэг онцгойлсон шинж тэмдэг байдаггүй бөгөөд заримдаа доорхи шинж илэрч болно.
  • Шээхэд хүндрэлтэй байх
  • Шээс удаан дүлүүлж дусагнаж гарах
  • Шөнө шээх зовиур илрэх

Түрүү булчирхайн хорт хавдрын үед доорхи шинжийг хамааруулж үзэж болно.

  • Цустай шээх
  • Шээхэд өвдөх
  • Ууц нуруу бага аарцагт өвдөх шинж илрэх.
 

Энэ шинжүүд мөн түрүү булчирхайн хоргүй томролын үед тохиолддог бөгөөд хэрэв танд дээрхи шинж байвал эмчдээ хандана уу.


Түрүү булчирхайн хорт хавдрыг яаж оношлох вэ?

Энэ нь ямар нэг энгийн тандалтаар оношлогдохгүй ба нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээгээр оношлодог. Эмч шулуун гэдсээр түрүү булчирхайг тэмтрэн үзэх, цусанд чинь түрүү булчирхайн өвөрмөц антиген хэвийн хэмжээнээс өндөр байх зэргээр оношлоно. 
Цусан дахь түрүү булчирхайн өвөрмөц антигена өөрийн насны түвшингээс өндөр байх нь хавдраар өвчлөх эрсдэлийг харуулна. Гуравны хоёр тохиолдолд энэ нь түрүү булчирхайн үрэвсэл хоргүй томролын үед ихэсдэг. 
Шулуун гэдсээр  эмч бээлий хийж түрүү булчирхайг тэмтэрч үзэх нь зарим том эмгэг өөрчлөлтийг тэмтэрч болохоос гадна зарим жижиг зангилааг мэдрэхгүй байж болно. Мөн хуруу тэмтрэх хэсгээс бусад хэсгийн үүсгэврийг тэмтэрдэггүй.
Хэрэв дээрхи шинжилгээнд хавдар байх эрсдэлтэй бол шулуун гэдсээр хэт  авайн шинжилгээ хийх, эдийн шинжилгээ авч онош тодруулна.


PSА тест өгөх шаардлагатай юу?

Хэрэв танд дээрхи зовиур шинж тэмдэг илрээгүй боловч шинжилгээг эрт өгч эрт оношлуулъя гэж бодох хэрэгтэй. Эрт оношлогдсоноор таныг өвчний эрт үед  эмчлэх боломж нээгдэх ба эмчилгээний үр дүн өндөр байж таны амь насыг аварна. Та шинжилгээ өгөх гэж байгаа бол нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө аваарай.


Түрүү булчирхайг шинжлэх нь

Түрүү булчирхайн хорт хавдрын шалтгаан тодорхойгүй болон нэгдмэл  нэг оношилгооны тест үгүй. 

Түрүү булчирхайн хавдрыг  шулуун гэдэсны үзлэг эсвэл цусанд  насандаа байх ёстой хэмжээнээс ихэссэн түрүү булчирхайн өвөрмөц антигеныг PSА илрүүлэх замаар сэжиглэн оношилдог.

Хэрэв танд ямар нэг шинж тэмдэг байхгүй болон  PSА тестэнд өөрчлөлт байхгүй ч гэсэн эрсдэлт хүчин зүйл болон ашиг тусыг нь бодолцох хэрэгтэй. Эрсдэлт хүчин зүйлээс үндэслэн  түрүү булчирхайн хавдарыг эрт илрүүлснээр эмчилгээ болон хүндрэл гарахгүй байж болно.
 
Эмчилгээ нь таны амьдралын хэв маяг тэр тусмаа бэлгийн амьдралд нөлөөлөхөөс гадна хамгийн чухал нь таны амь насыг аварна.

Эмчтэйгээ зөвлөлдсөны дараагаар та өөрөө хавдрын тестийн шинжилгээ хийлгэх эсэхийг шийдэх хэрэгтэй. Энэ нь танд өөрийнхөө тухай чанартай мэдээлэл авахад чухал ач холбогдолтой юм.


Кил нэгдсэн эмнэлэг

монгол дахь оффис

13 хороолол "Престиж төв" 202 тоот

7000-3213