Нийслэл хотод сүүлийн өдрүүдэд шалтгаан тодорхойгүй, мэдрэлийн хордлого давамгайлсан шинж тэмдэг бүхий өвчлөл, хамт олон, гэр бүлийн гишүүдийн дунд бүртгэгдээд байна. Иймд дараах сэрэмжлүүлгийг иргэд, та бүхэнд өгч байна. Энэхүү хордлогыг үүсгэж болзошгүй шалтгаанууд:

А. Хоол хүнсээр дамжих нянгийн гаралтай хордлого /түүхий мах, өндөг, өндгөн бүтээгдэхүүн, угаагаагүй жимс жимсгэнэ, бялуу, бохирдсон ус хоол хүнс

Б. Хоол хүнсээр дамжих химийн гаралтай хордлого / хүнсний будагч бодисууд, амт оруулагч өнгө хувиргагч, ариутгал, халдваргүйтгэл, шавьжгүйтгэлийн химийн бодисууд, архи спирт, ундаа/

В. Хоол хүнсээр дамжих хортой амьтан ургамал, түүний бүтээгдэхүүн /мөөг, жимс ургамал, далайн хүнсний бүтээгдэхүүн/

Г.Агаарын бохирдлоос үүдэлтэй хордлого / ионжуулагч цацраг идэвхит бодис, хүнд метал, нүүрс хүчлийн хий, хүлэмжийн хий /

Илрэх шинж тэмдэг нь:
•    Толгой хүчтэй өвдөх
•    Бөөлжих
•    Дотор муухайрах
•    Татах
•    Ухаан балартах

Хоол хүнсээр дамжих хордлогоос сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг мөрдөхийг Танд зөвлөж байна.

-Нийтийн үйлчилгээний хоолны газар цэгүүд, ариун цэвэр, эрүүл ахуйн дүрэм журмаа ягштал баримтлах
-Баталгаатай газраас бүтээгдэхүүнээ сонгож, хэрэгцээндээ тохируулж авах
-Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хэрэглэх хугацааг сайтар шалгах
-Сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг нягталж үзэх
-Хүнсний бүтээгдэхүүнийг тохирсон температурт хадгалах, зориулалтын сав баглаа боодолд хийж тээвэрлэх
-Мах, ногооны вандан тавиурыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах
-Хоносон, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийх
-Хоол, хүнсний бүтээгдэхүүнийг хийхийн өмнө гараа заавал савандаж угаах
 Агаарын бохирдлоос үүдэлтэй хордлогоос сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг мөрдөхийг Танд зөвлөж байна.
-Амны хаалт хэрэглэх
-Гэр , ажлын байрандаа чийгтэй цэвэрлэгээ хийх
-Цэвэрт агаарт гарах
-Ахуйн хэрэглээний хэрэглээний бус зүйлийг шатаахгүй, түлшинд хэрэглэхгүй байх / автомашины дугуй, хаммер, хуванцар сав, хог /
-Хорт утаа их ялгаруулдаг автомашиндаа засвар үйлчилгээг хийлгэх
-Байгаль, орчин тойронд хорт хий ялгаруулдаг түлш хэрэглэхгүй байх
 
Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар