ДАВХРААНЫ МЭС ЗАСАЛ? ЯМАР ЯМАР АРГА БАЙДАГ ВЭ?
ДАВХРААНЫ МЭС ЗАСАЛ? ЯМАР ЯМАР АРГА БАЙДАГ ВЭ?
09
Төрөл бүрийн мэс заслын аргачлал
Гоо сайхны мэс засал дотроос хамгийн их эрэлттэй мэс засал бол яах аргагүй давхарааны мэс засал мөн юм. Урд өмнө нь давхрааны мэс заслыг нэг л аргаар хийдэг байсан бол орчин үед мэс заслын аргачилал нь улам олон төрөлтэй болсоор байна. Тиймээс ч өнөө үед хүн бүрийн онцлогт тохигруулан хагалгаа хийх боломжтой болсон. Гоё давхараатай болохын тулд таны нүдний онцлогт тохируулан мэс заслын аргыг сонгох хэрэгтэй. Тэгвэл ямар ямар мэс заслын арга байдаг талаар бид танд мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
유형별눈성형(2)
Давхрааны мэс заслын төрөл
Давхрааны мэс засал нь утас гүйлгэх, зүсэх, зүсэлтгүй гэсэн 3 төрөл байдаг. Энэ 3 төрлийн аргыг тухайн хүний нүдний онцлогт тохируулан сонгодог. Утас гүйлгэх арга нь арьс унжаагүй, нимгэн тохиолдолд тохиромжтой бөгөөд энэ аргаар мэс засал хийсэний дараа эдгэрэх хугацаа харьцангуй богино байдаг. Тэгвэл зузаан арьстай, зовхи өөхлөг эсвэл арьс унжсан тохиолдолд зүсэлттэй арга нь хамгийн тохиромжтой байдаг. Зүсэлттэй арга нь утас гүйлгэх аргыг бодвол удаан эдгэдэг гэсэн сул талтай боловч хүссэн давхрааг хүссэн хэлбэрээрээ гаргах боломжтой байдаг. Хамгийн сүүлд зүсэлтгүй арга нь зовхины арьсанд 3-4 жижиг нүх гаргаж үүгээрээ дамжуулан арьс болон булчин хооронд төрлөхийн мэт наалдац үүсгэж хийдэг мэс засал бөгөөд дээр дурдсан 2 мэс заслын давуу талуудыг өөртөө агуулсанаараа онцлог.
유형별눈성형(5)
Нүд сэтлэх мэс заслын төрөл
Давхарааны мэс заслаас гадна нүдний булан сэтлэх мэс засал ч мөн хүчээ авч байна. Шаардлагатай бол давхрааны мэс засалтай цуг хийж нүдийг илүү том харагдуулах боломжтой байдаг. Ерөнхийдөө нүдний буланг урагшаа, хойшоо, доошоо гэсэн 3 төрлөөр сэтэлж болдог. Сэтлэгээний мэс засал хийхдээ таны нүдний хэлбэр болон харьцаанд тохируулан зүсэлт хийх чигэлэлээ сонгодог. Мөн 2 нүдэнд яг ижил хэмжээтэй зүсэлт хийх шаардлагатай бөгөөд энэ нь эмчийн ур чадвараас их шалтгаалдаг.
유형별눈성형(4)
Нойрмог нүдийг яаж засах вэ?
Зовхи нь нүдээ дараад нойрмог харагддаг эсвэл нүдээ нээхдээ духандаа хүч өгч нээдэг шинж тэмдэгүүд илэрч байгаа бол таны зовхины өргөгч булчин суларсантай холбоотой байж болзошгүй байдаг. Зовхины өргөгч булчин суларсанаар нүдээ бүтэн нээж чаддаггүй бөгөөд үүнээс болж хүн нойрмог харагддаг. Ийм тохиолдолд өргөгч булчинг чангалах мэс засал хийдэг.
유형별눈성형(6)
Өөрийн нүүрний хэлбэрт зохих давхрааг сонгоорой
Хүн бүрийн нүүрний хэлбэр, нүдний онцлог өөр өөр байдаг. Тиймээс бүх хүнд яг адилхан хэлбэртэй давхараа хийх боломжгүй байдаг. Үүнийгээ дагаад мэс заслын арга нь ч хүн бүрт өөр өөр хийгддэг. Таны нүүрний хэлбэртэй ямар давхраа хамгийн сайн зохихыг, ийм давхарааг хийхэд ямар мэс заслын арга ашиглахыг мэс засалч эмчтэйгээ сайтар ярилцаж зөвлөлсөний эцэст шийдээрэй.
유형별눈성형(3)
Эмчтэйгээ сайн зөвлөөрэй
Өөрт тохирохгүй мэс заслын аргыг сонгох эсвэл хэт том давхараа хийлгэсэн тохиолдолд мэс заслын дараа сөрөг нөлөө үүсэх, давтан мэс засал хийх шаардлага гарах нөхцөл үүсч болдог. Та зөвхөн өөрт зохих мэс заслыг сонгож улам үзэсгэлэнтэй болохыг хүсвэл эмтэй сайтар зөвлөлдөж мэргэжлийн эмчийн зөвлөсөн хамгийн зөв арыг сонгоорой.
유형별눈성형(6) (1)
12
МЭДЭЭЛЛИЙГ ОПЕРА ГОО САЙХНЫ ЭМНЭЛГИЙН МАРКЕТИНГИЙН АЛБАНААС БЭЛТГЭВ.