Мягмар, 2009 Хоёрдугаар сар 17 09:34 Монголд элдэв хорт хавдраар өвчлөгсөдийн дор хаяж 50 хувийг элэгний хорт хавдар эзэлдэг гэх. Яг энэ өвчнөөр бол дэлхийд Африкчууд толгой цохидог гэдэг бол манайх азидаа тэргүүлдэг бололтой. Харин дэлхий дээр жил бүр 250 мянган хүн элэгний хорт хавдраар өвчилдөг гэсэн мэдээ байна. Ер нь хорт хавдрыг эрт илрүүлэх, эмчлэх арга дэлхийн эрдэмтэн мэргэдийн толгойн өвчин болсоор энэ зуунтай золгосон ч гарц хайсаар л... Харин энэ талаар Монгол түмэндээ нэгэн гэгээлэг мэдээлэлийг хүргэе. Унгар улсад их сургууль төгсөж хүний их эмчийн мэрэгжил эзэмшсэн Батмөнхийн Энхжаргал Будапештын SEMMELWEIS-ийн Их Сургуулийн Паталогийн Шинжлэх Ухааны докторонтурт суралцан улмаар ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР ДАХЬ АГРИН-ы НИЙЛЭГЖИЛТ сэдвээр Анагаах Ухааны докторын зэрэгийг саяхан амжилттай хамгааллаа.