МИЗМЭДИ ЭМНЭЛЭГ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД ҮРГҮЙДЛИЙН ЧАНАРТАЙ ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА.

9852-1762

chiuka100@mizmedi.com

Дэлгэрэнгүй мэдээллийг

http://mizmediwomenshospital.blogspot.kr/  хаягаар авна уу

Үргүйдлийн эмчилгээ

Эмэгтэй үргүйдлийн эмчилгээ

  • Дааврын эмчилгээ  -  Даавар ялгаруулалтын өөрчлөлтын үед тэнцвэржүүлэх зорилгоор  хэрэглэнэ.

  • Эмийн эмчилгээ    -  Хөнгөн үеийн эндометриозийн эмийн эмчилгээ

  • Өндгөвч сэдээх буюу өндгөн эс боловсролтыг дэмжих – Өндгөн эсийн боловстолт тогтмол биш эсвэл огт  боловсордоггүй тохиолдолд өндгөвч сэдээх тариаг ашиглан зохиомлоор өндгөн эсийг боловсруулах

  • Дурангийн мэс засал – Умайн гуурсан хоолойн наалдац, эндометриоз зэрэг эмгэгийн дурангийн мэс заслын эмчилгээ

  • Умайн гуурсан хоолойг тайрах таслах болон нөхөн сэргээх мэс засал – Үрийн сувгийн үйл ажиллагааг нөхөн сэргээх зорилгоор микроскоп ашиглан хийх мэс заслын эмчилгээ.

  • Умайн хөндийн дурангийн мэс засал – Умайн хөндийн наалдац, умайн төрөлхийн гажиг, салстын өөрчлөлт, полип зэргийн эмчилгээнд хэрэгжүүлнэ.

  • Зохиомлоор үр суулгалт – Умайн хүзүүний салстын өөрчлөлт, эр эсийн эсрэг бие илэрсэн зэрэг шалтгааны улмаас жирэмслэх магадлал буурсан тохиолдолд хэрэгжүүлдэг.

  • Үр шилжүүлэн суулгалт – Умайн гуурсан хоолойн битүүрэлт, умайн гуурсан хоолойн нөхөн сэргээх мэс заслын үр дүн бага, зохиомлоор үр суулгалт давтан амжилтгүй болох, эндометриозийн хүнд үед мөн үүнээс гадна үр шинжүүлэн суулгах ажилбар хамгийн үр дүнтэй эмчилгээний арга гэсэн дүгнэлтэнд хүрсэн тохиолдолд хэрэгжүүлнэ.

  •  Өндгөн эсд эр эсийг тарих ажилбар(ICSI) – Өвчтөний нас болон өндгөвчний үйл ажиллагаанаас хамааран өндгөн эсийн боловсролт мөн чанар муугаас болоод өөрөөрөө үр хөврөл үүсэх боломж бага гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлдэг

Эрэгтэй үргүйдлийн эмчилгээ

  • Дааврын буюу гормоны эмчилгээ – Даавар ялгаруулалтын өөрчлөлтын улмаас эр эс бий болох явцад асуудал үүссэн тохиолдолд гормоны эмчилгээг хэрэглэнэ.

  • Эмийн эмчилгээ – Антиоксидант- хэт исэлдлийн эсрэг эм бэлдмэл хэрэглэх гэх мэт..

  • Үрийн сувгийн нөхөн сэргээх эмчилгээ – Үрийн суваг болон дайврын эр эс гадагшлах сувгийн битүүрсэн хэсгийг микроскоп ашиглан нарийн мэс заслаар эмчлэх.

  • Зохиомлоор үр суулгах – Эр эсийн эсрэг биет илрэх, мөн эр эсийн тоо цөөн, хөдөлгөөн муу зэрэг шалтгааны улмаас байгалиараа жирэмслэх магадлал бага тохиолдолд хэрэгжүүлнэ.

  • Үр шилжүүлэн суулгалт - Зохиомол үр суулгалт давтан амжилтгүй болсон мөн зохиомлоор үр суулгахаас үр шилжүүлэн суулгалт илүү үр дүнтэй эмчилгээний арга гэсэн дүгнэлтэд хүрсэн тохиолдолд хэрэгжүүлнэ.

  • Өндгөн эсд эр эсийг тарих ажилбар(ICSI) – Үр шилжүүлэн суулгах ажилбар хийгдэх үед эр эсийн хөдөлгөөн маш муу, тоо хэт цөөн, эс эсийн гажиг, эр эсийн эсрэг бие илэрсэн зэргээс болоод өөрөөрөө үр хөврөл үүсэх магадлал бага гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлдэг.

     

http://mizmediwomenshospital.blogspot.kr/