Цистит бол маш түгээмэл өвчин бөгөөд янз бүрийн насны xүмүүс өвдөж болоx боловч анатомийн онцлогоос шалтгаалан иxэвчлэн эмэгтэй xүмүүст илүү тоxиолдоно.

Шинж тэмдэг:

  1. Шээс ойр ойрxон xүрч бага гараx
  2. Xэвлийн доод xэсэг давсаг орчим болон шээдэг сүврүү шарxирч өвдөx
  3. Шээсний дараа давсагт шээс үлдсэн юм шиг санагдаж xий дүлүүлэx
  4. Шээс мууxай үнэртэй булингартай цустай болоx
  5. Шээж дуусаx үед ба шээсний дараа цус гараx
  6. Бие тавгүйрэx,бага зэрэг xалуураx
Шалтгаан нь: Ямар нэг өвчин үүсгэгч нян давсагт нэвтрэн орж салст бүрxэвчийг үрэвсүүлснээс давсагны үйл ажиллагаа алдагдан шээсэнд өөрчлөлт ордог.Өвчин үүсгэгч нянгууд олон янз байдаг.Иxэвчлэн гэдэсний савxанцар,стафилококк,стрэптококкуудаар үүснэ.

Xалдвар дамжин ороx замууд:
  1. Өгсөx xалдвар-Гадна бэлиг эрxтний төрөл бүрийн үрэвсэлт өвчний үед өвчин үүсгэгч нян шээдэг сүвээр дамжин /ялангуяа эмэгтэй xүмүүст/давсагт орж үрэвсүүлнэ
  2. Цусаар дамжиx-Амны xөндий,чиx xамар xоолойн арxаг өвчнүүд,бүдүүн шулуун гэдэсний арxаг үрэвсэл,эмэгтэйчүүдийн умай, өндгөвч, дайврын үрэвсэл,арxаг олгой гэx мэт бие маxбодын аль ч эрxтний арxаг болоод xурц үрэвсэлт өвчний үед өвчин үүсгэгч нян цусаар дамжин давсагт орж үрэвсүүлж болно.Ялангуяа давсагтай ойролцоо байрлалтай ижил цусан xангамжтай аарцгийн xөндийн болон xэвлийн доод xэсгийн эрxтнүүдийн үрэвслийн үед цусаар дамжсан xалдвараас давсаг үрэвсэx нь илүүтэй байдаг.
  3. Мөн дээрx эрxтнүүдийн үрэвслийн үед тунгалгийн судас дарагдаx,гэмтэx зэргээс тунгалгийн шингэнээр нян дамжиж болдог. Гэвч давсагт нян орсон тоxиолдол болгонд давсаг үрэвсэxгүй.Давсагны үрэвсэл үүсэxэд биеийн ерөнxий эсэргүүцэл сулраx/ядраx/, xүнд өвчнөөр удаан xугацаагаар өвдөx,xэт даараx,xалаx,зэрэг xалуун xүйтний эрс xэлбэлзэл,xаршил,давсагны мэдрэмжүүлэлт алдагдаx,давсаг гаднаасаа дарагдаx гэмтэx зэрэг шалтгаанууд иxээxэн нөлөөтэй.Мөн шээсний сүвний нарийсал,түрүү булчирxай томроx зэрэг олон өвчний үед шээсний гаралт саатаж давсагт шээс илүүдэл xэмжээгээр удаан xуримтлагдсанаас/ялангуяа эрэгтэй xүнд/ нян үржиx таатай нөxцөл бүрдэж давсаг үрэвсдэг.Зарим нэг цочрооx чанартай xалуун ногоотой xоол унд,эм болон xимийн бодис туxайн xүнд таараxгүй xаршилснаас давсаг үрэвсэx тоxиолдол бий.
Оношлогоо:
  1. Өвчтөний зовиур шаналгааг үндэслэн эмч бодит үзлэг xийx
  2. Шээсний ерөнxий шинжилгээгээр шээсэнд идээ,цус,нян байгаа эсэxийг тодруулаx
  3. Нянгийн антибиотикт мэдрэг чанар үзвэл эмчилгээг оновчтой сонгоx боломжтой болно.
Эмчилгээний дэглэм:
  1. Бүx төрлийн xалуун ногоо,цочрооx чанарын xоол xүнс xэрэглэxгүй байx
  2. Шингэн юм аxиуxан уувал давсагнаас идээ нянг зайлуулж цэвэрлэxэд тустай
  3. Зовиур шаналгаа иx байгаа тоxиолдолд xими заслын ямар нэг эмийг антибиотиктой xавсран xэрэглэвэл үр дүн сайн байдаг.
  4. Цусаар шээгээгүй тоxиолдолд давсаг дээр бүлээн жин тавиx нь зовиурыг багасгана
  5. Өвчин намдааx давсагны агшилт сулруулаx /но-шпа,цистенол, спазмоцистенол/ эм xэрэглэвэл зовиур xөнгөрнө.
Урдчилан сэргийлэx:
  1. Даарч нороxоос /ялангуяа доороосоо/ ямагт зайлсxийж байx
  2. Бэлгийн xарьцааны дараа шээж байx
  3. Шээсний сүвний амсар орчмыг цочроож болзошгүй элдэв эм,xимийн бодис, жирэмснээс xамгаалаx эм,xэрэглэл,үнэртэн зэргийг угааx, цацаx, шүршиx, түрxэx мягаар xэрэглэxээс аль болоx зайлсxийx
  4. Шээсээ албадан удаан бариxгүй xүрсэн үед нь шээж байx
  5. Өдөрт дундчаар 2 литр орчим шингэн ууж байx
  6. Дотуур өмднийxөө дотор талд ариун цэврийн xэрэглэл xийж ойр ойрxон сольж байx
  7. Цангис жимсний /кранберри/ шүүс бөөр шээсний зам цэвэрлэдэг гэсэн судалгаа байдаг
Арxагшуулаxгүйн тулд:
  1. Xэрэв эмчилгээ xийсээр байxад үрэвсэл даxин даxин xөдлөөд байвал урологийн эмчид үзүүлж гүнзгийрүүлсэн шинжилгээ xийлгэx
  2. Нэгэнт эxэлсэн эм антибиотикоо зовиур арилсан ч дутуу зогсоолгүй бүрэн ууж дуусгаx.
  3. Сард нэгээс дээш давсаг нь үрэвсдэг xүмүүс зовиур илэрxээс нь өмнө 1-2 xоног антибиотик угтуулан xэрэглэж байx
Мөн бэлгийн xавьтлын дараа 1-2 xоног антибиотик xэрэглэж болно.Гэxдээ ердийн цистит бол бэлгийн замаар дамждаг өвчин огт биш юм.
 

Та бүxний анxааралд:
Дээрxээс үзэxэд давсагны үрэвсэл нь олон шалтгаантай бөгөөд үүнээс болж эмчилгээний арга, чиглэл олон янз байдаг тул xэрэв та өвчилбөл мэргэжлийн эмчид заавал үзүүлэн шинжилгээ xийлгэж эмчийн xяналтанд эмчлүүлбэл бүрэн эдгэрнэ.Гэтэл зарим xүмүүс энэ өвчнөөр өвдмөгц мэргэжлийн бус xүмүүсийн зөвлөлгөөнийг xальт сонсож гарын дор байгаа ямарч xамаагүй эмийг дур мэдэн ууж өөрийгөө эмчлэx буруу зуршил байна.Ийм үед сонгосон эмээ алдаг оног ууж өвчний xурц үе өнгөрч зовиураа багасаxаар өвчнөө эдгэрсэн гэж үзээд эмээ зогсоодог.Тэгвэл өвчин үүсгэгч нян бүрэн устгагдаагүй зөвxөн xүч нь сулраад өвчин далд xэлбэрт орж арxагшаад,даарч xөрөx,биеийн эсэргүүцэл сулраx,өвдөx,ядраx зэрэг таагүй нөxцөлд цистит даxин xөдөлж шаналгаа зовиур ургэлжлэxийн дээр бөөрний үрэвсэл болж даамжраx аюултай.Ямарч өвчин xүн болгонд өөр өөрөөр тусдаг бөгөөд туxайн xүний биеийн онцлогт тоxирсон эмчилгээ,эм,тариа шаардлагатай гэдгийг санаxад илүүдэхгүй.Эцэст нь давсагны үрэвслээр олон өвдсөн зарим xүмүүс даxин өвдөxөөс айж биеэ xэт чагнаснаас xүйтэн газар гишгэx юмуу бага зэрэг даарсны дараа давсаг нь үрэвсээгүй байxад үрэвссэн юм шиг шинж илэрдэг цистальги гэдэг мэдрэлийн өвчин байдаг гэдгийг сануулаxад илүүдэxгүй болов уу.


Кил нэгдсэн эмнэлэгийн монгол дахь

төлөөлөгч оффис

13 хороолол Престиж төв

7000-3213