Сайн байцгаана уу.Юуны өмнө та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргээд та бүхний хүүхдийн төлөө ЗА гэж хэлэн олон сайхан буянт үйлүүдийг хийж явдагт гүнээ талархаж байгаа билээ.Та бүгдийн эхлүүлсэн энэхүү буянт үйлс ирээдүйн олон сайхан сэхээтэн залуусд гэрэл гэгээ болж байгаа билээ.Тэдгээр бяцхан хүүхдүүд мөн л өсөж том болон та бүхний эхлүүлсэн энэхүү үйлсийн төлөө бүгд л дахин нэгэн бяцхан үрийн төлөө чадах чинээгээрээ тэмцэх болно гэдэгт би итгэж байна.Тийм болхоор энэхүү ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА ГЭЖ ХЭЛЪЕ үйл хэрэг хэзээд үүрд үргэлжлэнэ гэдэгт найдаж байна.

   Та бүхэнд ажил бүтээлийн өндөр амжилт хүсээд бас нэгэн монгол хүүхдийн төлөө ЗА гэж хэлээч ээ гэж хүсэж байна.

   Хүү маань 2006-4-8 нд төрсөн ба төрөөд 1 сар 23 хоногтой доо буюу олон хүүхдүүд баяраа хийж хөгжилдөн цэнгэдэг 6 р сарын 1 нд тархиндаа 2 цус харвасан гэсэн оноштой Сүхбаатар дүүргийн 2 р нэгдсэн эмнэлэгт очсон юм.Тэр үед бидэнд ямар хэцүү байсан нь одоо ч нүдэнд тодхон харагдаж байна.Тэр үед хэн гэдэг эмч байсаныг нь сайн санахгүй байгаа ч эмчийн хэлж байсан ТАНАЙ ХҮҮХЭД ОДОО ХҮН БОЛОХООСОО ӨНГӨРЛӨӨ,ТА НАР ОРЖ САЛАХ ЁСОО ХИЙ , ХҮН БОЛСОН Ч ТАХИР ДУТУУ ХҮН БОЛНО ТЭГЖ БАЙСАНААС ОДОО БАРАГ ИНГЭЭД САЛЦГАА, гэсэн үг одоо ч сонсогдсоор байдаг юм.Харин бидэнд азаар одоо 1 дүгээр эмнэлэгт ажиллаж байгаа Оюунбилэг гэдэг эмч таарч хүүг маань аван Эх Нялхасын Сэхээн Амидруулах Тасагт аваачин ачтай эмч сувилагч нарын хүчээр хүүд маань нэн яаралтай цус хийх шаардлагатай нь тогтоогдон цаг алдалгүй цус хийлгэсэнээр хүү маань 3 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж өнгөрүүлсэн билээ.Хүү маань хэнээс ч дутахгүй цовоо сэргэлэн өсөж торинож байгаа ч 21 хоногтоо 1 удаа эмнэлэгт хэвтэн 150 ml цус хийлгэдэг билээ.Анх Монголд байхад нь өвчинийх нь онош тогтоогдохгүй зөвхөн цусаа л хийлгэхээс өөр арга байгаагүй учир 5 сартайд нь БНХАУ ын эмнэлэгт очиж шинжилгээ өгтөл мөн л онош нь тогтоогдолгүй ирсэн билээ.Тэгээд 7 сартайд нь БНСУ д очин шинжилгээ өгтөл  хүний цус төлжүүлж байдаг чөмөгний ясан дотор байдаг  эс нь гэмтэлтэй түүнийг нь солиж байж л эрүүл болно гэсэн Aplastic anemia (Апластическая Анемия) буюу “Цусны хорт хурц гүн багадалт” онош гарсан билээ.Гэвч харамсалтай нь яг хоорондоо таардаг  эсийг нь олох магадлал  40% байдаг юм байна.Бүүр төрсөн аав ээжийх нь ч таардаггүй юм байсан.Ингээд аргагүйн эрхэнд цусаа л хийлгээд л явахаас өөр ямар ч аргагүй байдалд хүрсэн билээ.Гэтэл цус байнга хийлгэдэг болхоор хүүгий маань биеийн эсэргүүцэл бараг байхгүй болж,өвчлөх нь улам ихсэж муу хамрын ханиад хүрхэд л босож чадахгүйгээр халуурдаг болж эхлэсэн.Эмч нар яаралтай таарах эсийг нь олж хурдан хагалгаанд оруулах шаардлагатай гэсэн ч таарах эс тэр болгон олдохгүй байв.Ингээд Билгүүдэйгийн дүү нь байвал таарах магдлал аав ээжээс нь арай илүү хувьтай байсан болохоор нь бид 2 ярилцаад дүүг нь гаргасан юм.Дүүгийх нь эхэсийг ч мөн хадгалуулах зорилгоор БНСУ д охиноо гаргасан билээ.ЖИЧ Хүн төрөхөд гардаг эхэс гээд манайханы шууд хаядаг зүйл дотор хүнд хэрэг болох их зүйлс агуулагдаж байдаг юм байна лээ.Бид үүнийг даанч хожуу мэдэрсэн.Хэрэв хүүгийн маань тэр эхэс нь байсан бол хүү маань ингэж удаанаар өвдөхгүй л байсан байхдаа.Гэвч харамсалтай нь дүүгийх нь шинжилгээний хариу бас ахтайгаа таараагүй билээ.Ингээд л бас л цус хийлгэсээр л байж байтал харин саяхан цагаан сарын өмнөхөн нэгэн солонгос хүний эс манай хүүгийнхтэй таарч байгаа нь батлагдан хүү маань энэ оны 6 сард хагалгаанд орох болсон билээ.Харин тэр хүний эснээс авч хүүд маань шилжүүлэн суулгах мэс засал нь маш хүнд хийсэний дараа 1 ээс 2 жил эмчийн хяналтанд байх шаардлагатай юм.Мөн энэ мэс засал асар өндөр үнээр хийгддэг учир бидний нэгэн гэр бүлд та бүхнийг энэрэлийн гараа сунгаач гэж гуйж байна.Эхнэр маань тэнд хүү охинтойгоо цугтаа нэг Солонгос айлд амьдарч байгаа юм.Тэр айлын залуус бол одоо 35 хүрж байгаа залуухан гэр бүл билээ.Жирийн л нэг хэвийн амьдралтай айл.Гэсэн хэдий ч бид 4 т маш их тус дэм болж байгаа.Та бүхэн мэдэж байгаа байх.БНСУ д 4 монгол залуу солонгос хүний амийг авархад шууд л виз өгч тэнд хууль бусаар биш сэтгэл амар амьдрах эрхээр шагнаж ажилаар ч ханган яг л солонгос хүнтэй ижил эрх эдлүүлхээр болгож байсаныг.Миний бодлоор энэ 2 солонгос залуу бас л нэгэн монгол хүүгийн амь насыг аврахаар зүтгэж хичээж байгаа биздээ.Миний бодлоор болдогсон бол энэ 2 тоо Улаанбаатар хотын хүндэт иргэн болгочих юмсан.За үүнийг уншаад бидэнд сэтгэлийн дэм хайрлавал энэ нь л миний хүүд та бүхний гаргасан халуун сэтгэл ЗА болог.Хэрэв ямар нэгэн юм лавлах хэрэг гарвал tsengel1234@yahoo.com ariun_0408@yahoo.com хаягаар захиа бичвэл манай хүүгийн эмчлүүлж буйг батлах бүх бичиг баримт надад байгаа шүү.Та бүхнээс хариу тэсэн ядан хүлээж суух болно.  

 

                                             Билгүүдэй хүүгийн аав Баярцэнгэл                                            

                                                              Ээж Ариунцэцэг                  

                                                              Дүү Ануудай нараас