Сайн байцгаана уу?

Өнөөдөр уншигч та бүхэндээ хөх томруулах мэс засал хийсэний дараа анхаарах шаарлагатай зүйлсийн талаар тайлбарлах болно. Та бүхэнд хэрэгэтэй мэдээлэл байх болно гэдэгт найдаж байна.

1.      Хөхний мэс заслын дараа эхний 1-2 өдөрт өвдөлт хамгийн ихээр мэдрэгддэг. Иймээс мэс засал хийлгэх эмнэлгээсээ өвчин намдаах тариа залгаж өгөхийг хүсээрэй. / Тариаг уян зүүгээр залгах бөгөөд 1-2 өдөрт бага багаар гүйдэг. Жижиг савтай учраас халаасандаа хийгээд явж болдог.

2.      Мэс заслын дараа таны хөхийг боосон боолтыг дур мэдэн авч болохгүй. Эмнэлэг бүхэн бага зэрэг өөр байдаг боловч дундажаар боолтыг 3 хонгийн дараа авдаг. Боолтыг авсаны дараа зориулалтын хөхний даруулга зүүх ба энэ даруулгыг 1-3 сар зүүнэ. Энгийн хөхний даруулгыг 3 сар өнгөрсөний дараа зүүж болдог.

3.      Мэс засал хийлгэсэний дараа эхний 1, 2 өдөртөө зутан шөл гэх мэт зөөлөн, хөнгөн бөгөөд тэжээллэг хүнс хэрэглэвэл сайн байдаг.  

4.      Мэс заслын дараа хүнд дасгал хөдөлгөөн хийх, халуун ванн, саун орох, хүнд зүйл өргөх зэргээс 4 долоо хоног орчим зайлсхийх шаардлагатай. Гэхдээ алхах зэрэг хөнгөн хөдөлгөөн нь эдгэрэлтэд сайнаар нөлөөлдөг.

5.      Мэс заслын дараа эхний 1-2 долоо хоног цээжээ өндөрлөж унтарай. Мөн 1-3 сарын турш зөвхөн дээш эгц харсан байрлалаар унтаарай.

6.      Мэс заслын дараа 1 сарын турш архи тамхи огт хэрэглэж болохгүй. Ялангуяа тамхи нь үрэвсэл үүсэх хамгийн том шалтгаан болж өгдөг.  

Бүсгүй бүр үзэсгэлэн гоо байг!!!

 

Энэхүү мэдээллийг ОПЕРА Гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.

Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт /энд дарна уу/аас авна уу.

Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар

1:1 зөвлөгөө авах боломжтой. /энд дарна уу/

Манай хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар

Холбоо барих утас : +82 (0) 10 2501 5590,  +976- 7808 0270

И- мэйл хаяг : opera_mgl@yahoo.com