ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

14066279_1838387726392622_2609323156755712238_o

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ?

150810_ppt_posting_04_03

Хөх томруулах мэс засал нь хэт жижиг хөхийг томруулах зорилгоор хийггддэг мэс засал юм. Төрлөхийн хөхний хөгжил дутуу, жин хассанаас эсвэл төрсөний дараа хөх жижигэрсэн эсвэл гэмтэл, хөхний хавдарын мэс заслаас болж хөхний хэлбэр өөрчлөгдсөн тохиолдолд энэхүү мэс заслыг хийдэг.

Мэс заслын өмнө

  1. Цус шингэрүүлэх үйлчилгээтэй эм, эмийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол мэс заслын өмнө 1-2 долоо хонгийн өмнө эмээ зогсоох шаардлагатай.
  2. Биений юм ирэхээс өмнө 2 долоо хонгийн турш гормонын нөлөөтэйгөөр хөхний зөөлөн эд хэсэг хугацаанд хөөдөг ба энэ үед мэс засал хийвэл хөхөнд цус хурах аюултай тул болж өгвөл энэ үед мэс засал хийлгэхээс зайлсхийгээрэй.
  3. Мэс засал ихэвчлэн бүтэн биеийн мэдээ алдуулалттайгаар хийгддэг учир мэс заслын өмнө цус, шээсний шинжилгээ, цээжний рентген зураг, зүрхний бичлэг зэрэг шинжилгээг заавал хийх шаардлагатай.
  4. Мэс заслын өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч хөхний хэлбэр, байрлал, хэмжээ зэргийг нарий тодорхой тооцоолох нь чухал. Энэ хэмжээсүүд нь мэс заслын төлөвлөгөөг гаргахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоёр хөхний хэмжээ болон байрлал, тэгш хэмтэй байгаа эсэх, хөхний арьсны зузаан, сүүний булчирхайн хөгжил хэр зэрэг байгаа эсэх, цээжний булчингийн хөгжил, хөх унжсан эсэх, хөх болон суганы булчирхайнд ургацаг баригдаж байгаа эсэхийг сайтар шалгаж үзэх шаардлагатай. Ялангуяа 40-с дээш настай, гэр бүлийн хэн нэгэн хөхний хорт хавдараар өвчилж байсан, хөх болон суганы булчирхайд ургацаг мэдрэгдэж байга бол мэс заслын өмнө mammography буюу хөхний нарийвчилсан зургийг заавал авхуулж эрүүл байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

제목 없음

Мэс заслын арга

Мэс заслын өмнө эмч болон үйлчилүүлэгч нь имплантын хэмжээ, төрөл, хаана байрлуулах, зүсэлтээ хаагуур хийх эсэхийг сайтар зөвшилцсөний дараа шийдэх шаардлагатай.

18664161_1980757852155608_2060423901179270077_n18342829_1975297692701624_3500725353973701995_n

  1. Имплантын байрлалыг сонгох

Сүүний булчирхайн доор байрлуулах / цээжний булчингийн дээр /

Сүүний булчирхайн доор байрлуулах арга нь хөхний зөөлөн эд болон арьс тодорхой хэмжээнд зузаан байгаа тохиолдолд тохиромжтой. Хөхний зөөлөн эд хэт жижиг бол энэ байрлалд имплантыг суулгахад имплант арьсны доороос мэдрэгддэг. Хөх дунд хэмжээний унжилттай байгаа тохиолдолд имплантыг сүүний булчирхайн доор байрлуулсанаар хөхний унжилт бага зэрэг засарч өгөхөөс гадна төрлөхийн мэт харагддаг. Биеийн тамираар хичээллэдэг, цээжний булчин хэт хөгжсөн тохиолдолд имплантыг булчингийн доор байрлуулбал дасгал хийх үед булчин агшихад имплантын хэлбэр өөрчлөгдөх магадлалтай байдаг. Тиймээс булчингийн дээр, сүүний булчирхайн доор байрлуулах нь илүү тохиромжтой байдаг. Энэ аргаар мэс засал хийхэд имплант байрлуулах уутыг бий болгоход хялбар, мэс заслын дараах хөхний хэлбэр төрлөхийн мэт болдог ч мэс заслын дараа имплантын гадуур үүссэн хальсан бүрхэвч агшиж хөхний хэлбэр алдагдах хам шинж илрэх магадлал илүү өндөр байдаг.

Цээжний булчингийн доор байрлуулах

Цээжний их булчингийн доор имплантыг суулгах арга нь нимгэн арьстай, сүүний булчирхай жижигтэй туранхай хүмүүст тохиромжтой байдаг. Имплантын гадуур үүссэн хальсан бүрхэвч агшиж, хөхний хэлбэр өөрчлөгдөх сөрөг нөлөө хамгийн бага илэрдэг бөгөөд гаднаас харахад мэс засал хийсэн нь мэдэгдэх, арьсны цаанаас ипмлант мэдрэгдэх гэх мэт сөрөг нөлөө бага байдаг. Мөн сүүний булчирхайд хүрдэгггүй учир мэс заслын дараа хөхний дуран, хөхний эдийн шинжилгээ хийхэд саад болдоггүй. Гэвч хөх унжилттай үед энэ аргийг хэрэглэвэл хөх таслагдаж харагддаг талтай. Энэ төрлийн аргын сул тал нь цээжний булчин агших үед имплант дарагдаж хэлбэр нь өөрчлөгдөх, мэс заслын дараа бусад аргыг бодоход өвдөл арай илүү байдаг явдал юм.

Dual plane арга

Дээр дурдсан 2 төрлийн мэс заслын аргын давуу талуудыг агуулсан хамгийн орчин үеийн мэс заслын арга юм. Имплантын дээд хэсгийг цээжний булчингийн доор, доод хэсгийг сүүний булчирхайн доор байрлуулдаг.  Энэ аргаар мэс засал хийвэл хөхний доод хэсгийн хэлбэр төрлөхийн мэт болох бөгөөд хөхний унжилт ч гэсэн тодорхой хэмжээгээр засрахаас гадна булчингийн агшилтаас болж имплантын хэлбэр өөрчлөгдөхөөс сэргийлж чаддаг.

  1. Ипмлантын хэлбэр

Бөөрөнхий имплант

Имплантын төв хэсэг хамгийн өндөр байх бөгөөд төвөөс захруугаа насаж, ууссан хэлбэртэй байдаг.

Усан дусал имплант

Имплантын дээд хэсэг нь намхан, доошлох тусмаа өндөрссөн хэлбэртэй байдаг.

  1. Имплантын гадаргуу

Усан дусал имплант нь имплантын байрлал өөрчлөгдөхөөс сэргийлж барзгар гадаргуутайгаар хийгддэг. Мөн барзгар гадаргуутай имплант нь гөлгөр гадаргуутай имплантыг бодвол имплантын гадуурх хальсан бүрхэвч агшиж хөхний хэлбэр өөрчлөгдөх сөрөг нөлөө бага илэрдэг. Гэвч имплантын гадаргуу нь барзгар хатуу байдаг тул арьсны доороос мэдрэгддэг сул талтай. Эсэргээрээ гөлгөр гадаргуутай имплант нь арьсны доороос мэдрэгдэх нь бага боловч хальсан гадаргуу агшиж хөхний хэлбэр өөрчлөгдөх магадлал хамгийн өндөр байдаг. Харин орчин үед энэхүү 2 имплантын зөвхөн давуу талуудыг нэгтгэн гаргаж авсан Microtexture имплантыг ашиглаж мэс засал хийсэнээр эдгээр сөрөг нөлөөнүүдээс урдчилан сэргийлэх боломжтой болсон.

usan dusal huhnii mes zasal-2

  1. Зүсэлтийн байрлал

Хөхний доогуур зураасаар зүсэх

Хөхний доогуур зураасаар зүсэж мэс засал хийхэд имплантыг аль ч байрлалт суулгах тохиромжтойгоос гадна имплантыг байрлуулах явцыг нүдээрээ шалгах боломжтой байдаг. Хөхний доогуур зураасаар зүсэхдээ дунджаар 3-5 см зүсэлт хийдэг бөгөөд эдгэсэний дараа сорви бага харагддаг.

Хөхний толгойг тойруулан зүсэх

Хөхний толгойн доод хэсгийг тойруул U хэлбэрээр 3-4 см зүсэлт хийдэг бөгөөд имплантыг аль ч байрлалд байрлуулах боломжтой. Хөхний толгойг тойруулан зүсдэг учраас сорви бараг мэдэгдэхгүй давуу талтай ч хэт жижиг толгойтой хүнд тохиромжгүй. Мэс заслын дараа хэсэг хугацаанд хөхний толгойн мэдрэмж алдагдах магадлалтай.

Сугаар зүсэх

Суганы үрчлээсийг дагуулж 4-5см урттай зүсэх бөгөөд мэс заслын дараах сорви нүдэнд бараг тусахгүй давуу талтай. Имплант байрлуулах хэсэг болон зүсэлт хийсэн хэсгийн зай хол байдаг тул имплантыг суулгах замыг үүсгэх явцад цус алдалт их үүсэхээс гадна имплантыг байрлуулах явцыг нүдээр шалгах боломжгүй байдаг тул хөх хоёр өөр болох магдлалтай байдаг.

Дээрх аргуудын аль нэгээр зүсэлт хийж имплант байрлуулах зайг гаргаж өгөн, хангалттай хэмжээнд цусыг тогтоож өгсөний дараа мэс заслын өмнө сонгосон имплантыг хөхөнд байрлуулдаг. Энэ үед шаарлагатай бол цус гадагшлуулах гуурсыг байрлуулж үлдсэн цусыг бүрэн гадагшлуулсаныд дараа гуурсыг авдаг.

150812_sns_posting_04

Мэс засал шаардагдах хугацаа

Мэс засалд дунджаар 2-3 цаг шаарддаг боловч зүсэлтийн арга, имплантын байрлалаас шалтгаалж мэс засалд шаардагдах цаг харилцан адилгүй байдаг.

Мэс заслын дараах эдгэх явц

Мэс засал хийсэн өдрөөс мэс заслын дараа 7 дахь өдөр хүртэл үрэвсэлийн эсрэг эм болон өвчин намдаах эм ууна. Мэс заслын дараа 7-14 хоноод оёдлыг авна. Эхний 2-3 өдөр хамгийн их өвдөх ба үүнээс хойш өвдөлт бага багаар намддаг.

Мэс заслын дараа анхаарайх зүйл

Мэс заслын дараа 4 долоо хоног орчим хүнд дасгал хөдөлгөөн хийх, хүнд юм өргөж болохгүй.

Эхний 1 сар зориулалтын хөхний даруулгыг зүүнэ.

Оёдол автал хөхөндөө ус хүргэж болохгүй.

1ef47-14457315_1852659931632068_1309811397612799040_n

14066279_1838387726392622_2609323156755712238_o