Эмэгтэйчүүдийн савны  хавдар өвчний  тархалт их байна уу?


Эмэгтэйчүүдийн сав нь жирэmслэх, төрөх үйл ажиллагаанд их үүрэг гүйцэтгэдэг.


 Савны хавдрыг  дурангын аппартаар илрүүлэн эмчилсээр ирсэн хэдий ч одоог хүртэл дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн хавдраар нас барагчдын тоон үзүүлэлтээр 2 байрыг эзэлсээр байна.

 Солонгос орны хувьд бусад хөгжингүй оронтой харьцуулахад 2 дахин их,жил бүр 4.300 гаруй эмэгтэй савны хавдартай болох нь тогтоогдож, өдөрт 3 эмэгтэй нас барж буй мэдээ гарчээ.


"Дараа үзүүлэхэд болох л  байлгүй" гэсэн хайнга бодол нь хавдарт  өвчний  илрүүлэлтэнд саад болох, улмаар өвчнийг хүндрүүлэхэд хүргэдэг. Та одоо шууд өөрийгөө болон охиныхоо сав аюулгүй байгаа эсэхийг үзүүлж эмчийн зөвлөгөө авна уу!


Савны хавдар өвчин яаж үүсдэг вэ?


Савны хавдар өвчний үүсэх шалтгаан нь (HPV) халдварт вирус болно.(HPV) вирус нь эрэгтэй эмэгтэй хүний анус, бэлэг эрхтэний ойролцоох арьсанд их хэмжээгээр шимэгдэж байрладаг вирус юм.

 Бэлгийн харьцаатай 10 эмэгтэйн 8 өөрөө ч мэдэлгүйгээр амьдралдаа нэгээс дээш удаа халдвар авсан тохиолдолтой болох нь тогтоогджээ. Аз болоход тэдний ихэнх хэсэг нь ямар нэгэн шинж тэмдэг илрэлгүйгээр аяндаа алга болсон боловч ,зарим нэг эмэгтэйд вирусын халдвар өндөр байснаас мөн амьдралын хэвшилээ дагаад дахин давтагдах,савны хавдар,бэлэг эрхтэний мөөгөнцөр,үтрээний хавдар зэрэг олон янзын бэлгийн замын халдварт өвчин илэрч болох юм.


         Бэгшин тарилгаар хавдраас сэргийлж болох уу?


Савны хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд өвчин үүсгэгч вирусыг устгах аргыг судалж нээхэд оршино.Халдварт ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх тарилгаар хорт вирусыг хааж өгч буйтай адил.(HPV) хааж өгөх тарилга хийлгэвэл хорт хавдрын вирусаас урьдчилан сэргийлэх боломжтой .Бэгшин тарилга нь 80% хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх чадвартай хэдий  ч  эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.


 Бэгшин тарилга яаж хийлгэх вэ?
9-өөс дээш насны охидоос эхлэн эмчийн зөвлөгөө авснаар хийлгэж болно. 55-аас дээш хүртэлх насны эмэгтэйд үр дүнтэй байгаа нь тогтоогдсон.


6 сарын дотор 3 удаа хийлгэх бөгөөд дархлалаа удаан барина.Тарилга нь мөрний булчинд хийгдэх ба бага зэргийн өвчин орох болно.

 Эхний шатны тарилга хийлгэсний дараа жирэмсэн болох тохиолдолд төрсний дараа үлдсэн шатны тарилгаа хийлгэнэ.Бэгшин тарилга ямар нэг онцгой өвчингүй тохиолдолд хэн ч тариулах боломжтой.


Бэгшин тарилга хийлгэсний дараа тогтсон хугацаагаар эсийн шинжилгээ хийлгэвэл савны хавдраас бүрэн төгс сэргийлэх боломжой.


55 хүртэлх насны эмэгтэйд бэгшин тарилга их үр дүнтэй байгааг судалгаагаар нотолсон ба энэ нь эмчилгээнд үр дүн өгөх бус хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх юм. Одоогын байдлаар савны өвчтөй эмэгтэй эсийн, хавдрын, дурангын  зэрэг нарийн шинжилэгээ өгснөөр хавдрын тархалтыг хаах боломжтой юм.

 Солонгостын эмэгтэйчүүдийн эмнэлэгт бэгшин тарилга 50 мянган воны ханштай хийгдэж байна.