Яг одоо таны нуруу өвдөж байна уу 
Тэгвэл манай эмнэлэгтэй ирээрэй 
ЛАВЛАХ УТАС : 010 2256 2169 (Монгол хэлээр)
Дэлгэрэнгүй мэдээллийг 
https://www.jaseng.mn/%d3%a9%d0%b2%d1%87%d1%82%d3%a9%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%81%d1%8d%d1%82%d0%b3%d1%8d%d0%b3%d0%b4%d1%8d%d0%bb-3/
 https://www.facebook.com/jaseng.mongolian

Өвчтөний сэтгэгдэл
Нэр: М.Нандинцэцэг
Хариуцсaн эмч: Ким Ханил
Би анх 2018онд нурууны хурц өвдөлт, хагалгааны заалттай байхдаа энэ эмнэлэгт ирж хэвтээд эмчлүүлж байлаа.Түүнээс хойш хугацаанд дахин нурууны эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй байсан ба энэ удаа 2 өвдөг хатгаж, зүүн хөлний ар хэсэг нь шатаар дээш доош өгсөхөд хүндрэлтэй болсон учир хэдийгээр Ковид гарсан хэцүү үе байсан ч гэсэн энэ эмнэлэгээрээ дахин үйлчлүүлж эмчилгээ авахаар зорин зорин ирж, 14 хоногийг хөл хорионд өнгөрөөгөөд ,6 сарын 7нд ирж хэвтсэн.Хил хаасан, өвчин ихтэй энэ хэцүү цаг үед виз мэдүүлэхээс эхлээд хүндрэл их байсан ч орчуулагч охин Энхтуяа огтхон ч төвөгшөөлгүй заавар зөвлөгөөг харамгүй өгч байсанд маш их баярлалаа.Ингээд хэвтсэн өдрөөсөө л Ким Ханил эмчийн эмчилгээнд түргэн шуурхай орж Шинбару эмтэй зүү,бумба, зөгийн хортой зүү, физик эмчилгээнүүд хийлгэж яс бэхжүүлэн мэдрэлийг нөхөн төлжүүлдэг Шинбару тан ууж эхэлсэн.Эмчилгээний явцад үр дүн нь тэр дороо илт мэдрэгдэж, өвдөгний үе хатгалт багасаж, нойрондоо сайжирч байна.Ким Ханил эмч үнэхээр ур чадвар сайтай, алтан гартай эмч юмаа гэж бодлоо, учир нь өвдөлтийг шууд эм ууж эдгээхийг урьтал болгохгүй, судас барьж, мэдрэлийн судлуудыг оновчтой олж эмчилсэнээр зовиур шууд намжиж байна.Ийм сайхан эмнэлэгтээ 2 дох удаагаа хэвтэн эмчлүүлж, үр дүнгээ үзсэндээ маш их талархаж байна.Эмчдээ баярлалаа, Монгол орчуулагч Энхтуяа, Гантөмөр нартаа баярлалаа.Та бүхэнд ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсье !
М. Нандинцэцэг