Өнөөдөр та бүхэндээ гоо сайхны мэс заслаар өөртөө итгэх итгэлээ эргүүлэн олсон нэгэн бүсгүйн бодит түүхээс хуваалцах болно.

REAL1.png

real2Хүнтэй сууж, хүүхэд гаргаад завгүй амьдарсаар нэг өдөр өөрийгөө анзаартал төрсөний дараа хэт турсанаас болж шал өөр хүн шиг болсон байлаа. Би уггийн л багаасаа 2 өөр нүдтэй байсан л даа. Гэхдээ нүүрээрээ хэт тураад ирэхээр урд нь анзаарч байгаагүй өө хүртэл нүдэнд тусах болсон. Урд нь би хацрынхаа ясыг  өөр гэдгийг анзаардаггүй байсан. Толинд харахаас ч уур хүрмээр. Дээрээс нь 30 ч хүрээгүй хэрнээ 40тэй юм шиг л хөгшин харагдах болсон байв. Үүнээс гадна хамраа гэмтээснээс болж муруй                                                                          болчихсон, тэрийгээ дагаад хамар байнга л битүүрдэг.

real3.png

Untitled-4.pngУ Хы Жү нь нүүрний тэгш хэм алдагдсан, том нүдтэй боловч 2 нүд нь өөр, хамар муруйснаас болж хамар битүүрэх зэрэг зовиуртай. Мөн нүүрээрээ хэт туранхай байгаа учраас хацрын ясыг улам тод харагдуулж байна. У Хы Жүд зүсэлттэй аргаар давхраа хийнэ. Хамрын хувьд муруй болон хамрын үзүүрийн унжууг засч нурууг өндөрлөнө. Нүүрэнд бүхэлд нь өөх суулгаж, хацрын ясыг багасгах мэс заслаар дамжуулан нүүрний тэгш хэм алдагдаж харагдаж байгааг засна.

real4.png

Мэс заслын дараа 1-3 дахь өдөр

1-3.png

Мэс заслын өмнө маш их сандарч байсан ч яг мэс засалдаа ороод гараад ирсэн ч бодсон шиг тийм аймар биш санагдаж байсан. Тэгээд ч мэс заслын дараах төрх маань миний бодож байсан шиг тийм аймар биш байсан. Мэс засалдаа орчихоод гэртээ харьсан чинь манай нөхөр ч бодсоныг бодоход бага хавдсан байна гэж байсан. Мэс заслын дараа эхний 3 өдөртөө хамгийн их хавддаг юм байналээ.

Мэс заслын дараа 7-10 дахь өдөр

7-10.png

Мэс заслын дараа 7 хоног орчимын дараагаас хаван хурдан бууж эхлэсэн. Давхраан шарх маань ч хурдан эдгэчихсэн. Төрх маань их өөрчлөгдөж хөөрхөн болсон гээд манай нөхөр ч дуртай байсан. Би мэс засал хийлгээд өөрчлөгдсөн төрхөө харахдаа маш баяртай байгаа. Бас мэс засал хийлгэн гэж хэлэхэд анх санаа нь зовж байсан гэр бүлийнхэн маань хөөрхөн болчихсон байна гээд дуртай байгаад нь маш сэтгэл өндөр байгаа. Манай хүүхдүүд ч гэсэн ээж ёстой хөөрхөн болчихжээ гээд байгаа.

Мэс заслын дараа 2-3 долоо хоног

2-3week.png

Нүүрэндээ өөх суулгуулсаны дараа хамгийн гоё нь хуучинаасаа хамаагүй залуухан харагддаг болсон. Урд нь насаа хэлэхээр хүмүүс их гайхдаг байсан л даа. Ойр хавийн таньдаг хүмүүс надаас хөгшин хэрнээ залуухан харагддагт их л уур хүрдэг байлаа. Мэс засал хийлгээд хүнтэй сууж, хүүхэд гаргахаасаа өмнөхдөө очсон юм шиг л байна.

Мэс заслын дараа 1-2 сар

1-2months

Хаван ч буугаад, мэс засал хийлгэсэн хэсгүүд бүрэн эдгээд ирсэн чинь мэс засал хийлгэсэн нь мэдэгдэхгүй, яг л угаасаа л ийм л байсан юм шиг болоод байгаа. Таарсан хүн болгон хөөрхөн дээрээс нь залуухан төрхтэй болсоныг минь гайхацгаах болсон. Би одоо хүүхдүүдийнхээ ээж, бас эмэгтэй хүнийхээ хувьд өөртөө итгэлтэйгээр амьдрах болсон.

 

14066279_1838387726392622_2609323156755712238_o