Та жирэмслэхээр төлөвлөж байгаа бол хэрхэн яаж бэлдэх нь зүйтэй вэ?


Хосууд жирэмслэхээр төлөвлөж байгаа бол аль аль нь эмнэлэгт хандаж эмнэлэгтэй илүү ойр дотно байх шаардлагатай. Төрөхийн өмнөх шинжилгээг урьдчилан өгснөөр умай болон өндгөвчинд ямар нэг асуудал байгаа эсэхийг шалгуулж,
т
өрөл бүрийн өвчин эмгэгийн талаарх шинжилгээг урьдчилан өгснөөрөө аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж жирэмсний явцад эмчлэх боломжгүй өвчин эмгэгийг урьдчилан илрүүлж эмчлүүлснээрээ жи...рэмсний явцад үүсч болох зарим хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
М
өн түүнээс гадна жирэмслэхэд ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлж болзошгүй зарим нэг онцгой өвчин эмгэгийн талаарх шинжилгээ ч хийгдэж болох бөгөөд энэ нь таныг амжилттай жирэмслэхэд тань тусалдаг.


{Эмэгтэйн зүгээс бэлдэх зүйлс:}
• Жирэмслэхээр т
өлөвлөж буй хугацаанаасаа 3 сарын өмнөөс эхлэн фолийн хүчил өдөрт 400мг буюу түүнээс дээш хэмжээний дозоор өдөр бүр тогтмол ууж эхлэх.
• Архи спиртний т
өрлийн зүйл хэрэглэх, тамхи татах зэргийг хориглоно.
• Дотоод ш
үүрлийн эрхтний төрөл бүрийн өвчлөл(астм багтраа, чихрийн шижин, таргалалт гэх мэт), амны хөндийн өвчин эмгэг, сэтгэлээр унах ганихрах зэрэг мэдрэлийн эмгэг, гэх мэт өвчин эмгэгүүдийн тухайд тухайн тасгуудын хариуцсан нарийн мэргэжлийн эмч нартай уулзаж зөвлөгөө аван эмчлүүлэх, цаашдын хяналтанд орох нь зүйтэй.
• Шаардлагатай вакцинжуулалтад урьдчилан хамрагдах нь з
үйтэй.Үүнд: умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин, элэгний вирусууд халдварлахаас сэргийлэх вакцинууд гэх мэт..
• Витамин болон ардын уламжлалт эмчилгээний эм тан гэх мэт одоо ууж хэрэглэж байгаа эм тан болон цаашид ууж хэрэглэвэл зохих эм тан, х
үнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар мэргэжлийн эмчтэй уулзаж зөвлөгөө авсны дараа цаашид хэрэглэх эсэхээ шийдэх нь зохистой.
• Стресс ачааллаас аль болох зайлсхийж,
өөдрөг үзлийг баримтлах нь зохистой.


{Эрэгтэйн зүгээс бэлдэх зүйлс:}


• Витамин С,Е, төмрийн бэлдмэл, selenium зэргийг хэрэглэвэл эр эсийн хөдөлгөөний идэвхийг сайжруулахад тус нэмэр болдог.
• Фолийн х
үчил нь эрэгтэйчүүдэд ч тус болдог тул хэрэглэж болно.
• Архи, тамхи хэрэглэхээс зайлсхийх нь з
үйтэй.
• Т
үргэн хоол, эрүүл бус хоолноос зайлсхийх нь зүйтэй.
• Стресст орохг
үй байх.
• Эрэгтэйч
үүдийн холбоотой үндсэн шинжилгээ өгөх нь зүйтэй.


Мөн түүнээс гадна амьдралын зөв зуршил, эрүүл хэв маяг болон өөдрөг үзэл, гэгээлэг сэтгэлгээ нь чухал хүчин зүйлсийн нэг гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
Хосууд та б
үхний гэр бүлд эрүүл энхийг хүсэн ерөөе.
(Каннам MизМэди эмнэлэг)


Манай эмнэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх сайтуудаас авч болно.
http://kangnammizmedi.blogspot.kr/
https://www.mizmedi.com/mon/main/main.asp
Бусад сонирхсон б
үх мэдээллээ доорх утаснаас тодруулна уу.
010-2717-9550
82-10-2717-9550
7676-9550 (MizMedi emnelgiin mongol ajiltan)
rdolgormaa@yahoo.com , mizlove@mizmedi.com
heyoung_lee@yahoo.com