Халдварт євчин судлалын vндэсний тєвийн тандалт судалгааны алба, долоо хоногоор халдварт євчний vечлэлийг гаргадаг. Сvvлийн долоо хоногт халдварт шар, сvрьеэ, хоолны хордлого ихэссэн тоон vзvvлэлт гарчээ. Vvний араас ханиад, томуу шил даран орж ирж байгаа аж. Амбулатороор vзvvлж байгаа хvмvvсийн 3-4, тvргэн тусламжийн дуудлагын 35-36 хувийг ханиад эзлээд байгаа юм байна. Энэ vзvvлэлт нь єнгєрсєн жилvvдтэй харьцуулбал хэвийн боловч 15-аас дээш хувь болоод ирвэл нэмэгдэж байна хэмээн vздэг аж.

Хvйтэн сэрvvний улирал эхэлсэнтэй холбоотой томуу, томуу тєст євчин ихэсч байна. Євчлєгсдийн 90 хувь нь 15 нас хvртэлх хvvхдvvд байгаа аж. Хэрвээ хvvхэд тань ханиад хvрсэн бол юуны ємнє харьяа дvvрэг, єрхийн эмнэлэгтээ хандаарай. Томуу, тєст євчин нь бие нозоорох, нус гоожих, халуурах, гэдэс євдєж, хоолой сєєх зэргээр илэрч буй аж. Энэ нь биеийн дархлаа суларч байгаатай холбоотой юм. Тиймээс гэрийн нєхцєлд эцэг эхчvvд хvvхдээ аль болох дааруулахгvй, амин дэмээр баялаг хоол, хvнс хэрэглvvлэх нь зvйтэй. Тvvнчлэн сармистай хоол, халуун аарц зэргийг хоол хvнсэндээ хэрэглэн, хєлрvvлэх нь хамгийн зєв арга гэнэ. Нянгийн бус вирусын гаралтай энэ євчний эхэн vед антибиотек хэрэглэх гэж бvv яараарай. Ханиад даамжирч уушигны хатгалгаа, чих vрэвссэн тохиолдолд антибиотекийн эмчилгээ хийх нь зvйтэй хэмээн ХЄСVТ-ийн тандалт судалгааны албаны их эмч Бурмаа зєвлєж байна.