Солонгос улсын нийслэл Сөүл хот дах   KBS телевизийн  Концертын их танхимд  Монгол, Солонгос, ОХУ-ын хамтарсан тоглолт болох гэж байна.

   ОХУ-ын Владивосток хотын хөгжмийн поп оркестр , нэрт дуучид болон Монгол улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрийн гоцлол дуучин М.Бат-Очир нар оролцсон энэхүү тоглолт нь хуучнаар ЗСБНХУ-д Солонгос үндэстнүүдийг нүүлгэн суурьшуулсны 150 жилийн ой, Солонгосын үндэсний их баяр Чусокийн баярт зориулан зохион байгуулагдаж байгаа юм.

   Тоглолтод Солонгос улсын урлагийн төлөөлөгчид оролцох тул Монгол, Солонгос, ОХУ-ын хамтарсан тоглолт хэмээн нэрлэж байгаа ба тоглолтыг Солонгосын хамгийн өндөр зэрэглэлийн тоглолтууд болдог KBS телевизийн  Концертын их танхимд ирэх 09 сарын 2014.09.06-ны өдөр  15.00 , 19.30 цагууудад болох тал Монголчууд Та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлнэ үү.

   Тасалбарыг Монголчуудад зориулан 50 % хямдралтай худалдаална.

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг уръя