Тархины хорт хавдар гэж юу вэ?

Тархины хавдар нь анхдагч (тархины эсийн гаралтай) ба хоёрдогч (бусад эрхтэн тогтолцооны хавдрын үсэрхийлэл)  байдлаар үүсч болно. Анхдагч тархины хавдар гэдэг нь гавлын хөндийд мэдрэлийн тогтолцоог бүрдүүлэгч эсүүдийн хэвийн бус ургалт бүхий бүлэг эс үүсч хөгжихийг хэлнэ.


Тархины эсийн гарал үүслээс нь хамаарч тархины хавдрыг:

  • Астроцитом – хүүхдэд болон насанд хүрэгчдэд аль алинд нь тохиолдож болно.

  • Глиома – бага насны хүүхдүүд болон залуучуудад илүүтэй  элбэг тохиолдоно.

  •  Олигодендроглиом – ховор тохиолдох хавдрын нэг. Залуу хүмүүсийн дунд элбэг тохиолддог.

  • Медуллабластом –  ихэвчлэн бага тархинд үүснэ. Хүүхдүүдэд элбэг тохиолддог.

  • Менингиом – тархины бүрхэвчийн гаралтай хавдар, явц удаан, аль ч насныханд тохиолдож болно.

  • Шванном – шван эсийн гаралтай, ихэвчлэн насанд хүрэгчид өвдөх хандлагатай.

  • Краниофарингиом – гипофизийн ойролцоо тархины суурь хэсгийн хавдар, ихэвчлэн хүүхэд өвчилнө.

  • Гермином -  30-ас доош насныханд элбэг тохиолддог.

  • Боргоцой хэлбэрт булчирхайн хавдар – ховор тохиолдоно.

  • Мөн хавдрын явц, ургалтаас нь хамааран хоргүй болон хорт хавдар гэж ангилна.

  • Хоргүй хавдар – хавдрын эдийн зах хязгаар тодорхой, ойр орчны эдэд нэвчих ургалтгүй, үсэрхийлэл өгдөггүй.

  • Хорт хавдар -  хавдрын эд маш хурдацтайгаар ургана, хил хязгаар тодорхойгүй, бусад эд  эрхтэнд үсэрхийлнэ.



Шалтгаан, хүчин зүйлс

Мэдрэлийн тогтолцооны органик эмгэгүүдийн 4.5%-г тархины хавдар эзэлдэг. Тархины хавдарын шалтгааныг одоог хүртэл нарийн тогтоогоогүй боловч дараах хүчин зүйлс нөлөөлнө.

-Хими болон туяа, цацраг идэвхит бодис. Тэр дундаа : цацраг идэвхит бодисууд, формальдегид, винилхлорид, акрилонитрит.

-Нас, хүйс : өвчлөлийн байдлаар эрэгтэйчүүд илүүтэй өвдөх ба  70 болон түүнээс дээш насны хүмүүс  өвчлөх хандлагатай. Харин 8 наснаас доош насны хүүхдүүдэд тархины хавдар мөн л илүүтэй тохиолддог.

-Удамшил

-Тархи толгойн гэмтэл


Ерөнхий шинжүүд:

                Толгойн өвдөлт -  Өвдөлтийг мэдрэгч гол бүтцүүд болох тархины хальс, тархины судсуудын цочрол, дарагдлын улмаас үүснэ. Толгойг нийтэд нь хамрах ба байнгын болон үе үе 20-40 минутын турш үргэлжлэх маягаар илэрч болно. Босоо байрлалаас хэвтээ байрлалд, хэвтээ байрлалаас босоо байрлалд шилжих үед өвдөлтийн эрчим нэмэгдэж, огиулж бөөлжинө.

              Сэтгэхүй, зан төрхийн өөрчлөлтөвчний эхэн үед ажиглагдана. Анхаарал буурах, ой тогтооолт буурах, хэл яриа өөрчлөгдөх, өөртөө тавих хяналт сулрах, будилах, зарим тоихолдолд баримжаа алдагдаж болно.

             Эпилепсийн уналт таталт: хавдарын эхний үе шатанд илэрч болох онцлог шинж. Ихэвчлэн хэсэгчилсэн уналт таталт буюу гэнэт биеийн аль нэг хэсэг чичигнэх, бадайрах, чимчигнэх, хий юм харах, хий юм сонсох, гаж амт үнэр мэдрэх зэргээр эхэлж, ерөнхий уналт таталтад (ухаан алдалт цуг илрэх) шилжих хандлагатай байдаг.

              Голомтот шинжүүд: Хавдрын улмаас тархины хэсгүүд дарагдсантай холбоотой    илрэнэ.

             Дух-чамархайн хавдарзан төрхийн өөрчлөлт, эпилепсийн уналт таталт, талсаажил, ярих чадвар алдагдах, явдал өөрчлөгдөх, шээсээ барих, хянах чадвар алдагдана.

             Чамархайн хавдар – гаж амт үнэр мэдрэх хэлбэрийн хэсэгчилсэн уналт таталт илрэх, ой санамж алдагдах, дээд талхараагүйдэл, бусдын яриаг ойлгох чадвар алдагдана.

              Зулайн хавдармэдрэхүй өөрчлөгдөх, орон зайн баримжаалал алдагдах, доод талхараагүйдэл, бадайрах, чимчигнэх хэлбэрийн хэсэгчилсэн уналт таталт илрэх, бичих тоолох, таних чадвар алдагдах, хувцаслах чадвар алдагдаж болно.

              Дагзны хавдар – тал хараагүйдэл, харааны хэсэгчилсэн уналт таталт илрэх, харагдаж буй зүйлийг таних чадвар алдагдана.

            Гипофизийн хавдар – одойрол, чихрийн бус шижин, акромегали, чамархайн талхараагүйдэл

            Гүүр-бага тархины булангийн хавдар – сонсгол буурах, чих шуугих нь гол шинж бөгөөд цаашид хүндэрсэн тохиолдолд нүүр таллан саажих, нүүр таллан бадайрах, өвдөх, хахаж цацах, гунших, тэнцвэр алдагдах гэх зэрэг шинжүүд илрэнэ.

           Бага тархийны хавдар – тэнцвэр алдагдах, толгой эргэх, нистагм илрэх

           Тархины суурин хэсгийн хавдар – зан төрхийн өөрлөлт, хараа, үнэрлэх чадвар алдагдах, нүдний эмгэг давхар илрэнэ.

 

Кил нэгдсэн эмнэлгийн

Монгол дахь салбар оффис

Утас:70003213

Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com