Чи минь намайг гомдоогоод байвал
Чийг зуусан өвстэй нугад
Нуугдаж тоглоод олдохгүй хүүхэд шиг
Нулимстай цэнхэр бэр цэцэг болчихно шүү
Чи минь намайг гомдоогоод байвал...
Тонж сайрын чулуун дундаас
Тойргорхон тогоруу дэрхйих шиг
Жигүүртэн амьтны сүнсэнд хувилаад
Холын холд нисчихнэ шүү
Чи минь намайг гомдоогоод байвал...
Өвс ногооны амраг нь болоод
Өлгийтэй хүүхэд шиг өвсний ээж нь болчихно шүү
Чамд өгөөгүй тэр их хайраар
Өөр нэгнийг ивээх л байх шүү



Олон ч охины хайраас зугтан явахдаа
Онцолж хэн нэгнийг би ердөө ч хараагүй
Сэтгэлийг нь бодоод нэг удаа уулзсанаас
Сээтэн хаяж би араас нь гүйгээгүй
Уулзаж учрах залуу нас гэж зөвтгөн
Ухаангүй дурлалаас нэг мөсөн зугтсан
Унтаж хэвтэх хэргцээ биш юм болохоор
Улайж гүрийж би шунаагүй
Хэн нэгнийг гээд хүлээж
Хэн нэгнээс гэж итгэж
Хэн нэгэнд гэж харамлаж
Хэнд ч өгөөгүй сэтгэлээ
Хэний ч өмнө тайлаагүй бүсээ
Хэлтэрхий ч болов зориулаагүй зүрхээ
Хэдий үед хэнд гэдгээ мэдэхгүй ч
Хэлэх үг дуулах дуугаараа
Ганцхан хүнд насан туршдаа зориулах болохоор
Гагцхүү уучлаарай гоо охид минь
Гашуун дурсамж дахиж өвөртлөөд
Гараас нь хөтлөөд түүнтэйгээ явмааргүй байна
Өршөө сэтгэлийг чинь бодоод дахин нэг тааралдая гэхдээ
Өр зүрх минь та нарт дурлаж чадахгүй байх өршөө...