Хүний биеийн хамгийн чухал хэсгийг арьс эзэлдэг. Түүнд маш олон тооны мэдрэлийн судас болон түүний төгсгөлүүд, мөн хөлсний булчирхай, цусны маш нарийн судсууд байдаг. Арьс нь биеийг халуун хүйтнээс хамгаалж шингэн болон жингээ алдахаас сэргийлдэг.

Коллаген - Арьсыг гөлгөр болгон уян хатан болгодог. Энэ нь арьсыг өөхлөг үеэр бүрхэж өгдөг. Коллаген гэдэг нь уургийн нэгдэл юм. Энэ нь витамин С болон цинкийн үйлчлэлээр бат бэх бүрхүүл болон хувирч уян хатан ширхэгүүдээр бэхлэгддэг.

Коллаген нь усыг өөртөө татаж авч арьсны харимхай хүчийг бий болгодог. Хэрэв шингэн зүйл бага хэрэглэвэл арьсны өөхлөг үе сул болдог. Хэрвээ сүү,бяслаг, загас шувуу, үхэр,хонины мах, жимс жимсгэнийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг бол коллаген үүсэх үндэс нөхцлийг бий болгодог.Иймээс бүсгүйчүүдээ 30 наснаас эхлээд коллаген болон уургийн алдагдалд орж эхэлдэг учраас хоол хүнс болон хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнээ коллаген болон уурагааг баялаг зүйл хэрэглэхийг зөвлөе.

 Энэ өдрийг аз жаргалтай өнгөрүүлээрэй