Сунаж хэлбэргүй болсон хөх санааг тань их зовоож байна уу?

Гэхдээ тэгтлээ их санаа зовох хэрэггүй... үүнийг шийдэх арга байна^^

 

Эмэгтэй хүний гоо үзэгслэнгийн нэг нууц нь бондгор сайхан хөх байдаг. Гуалиг сайхан биеэрээ гайхуулах эмэгтэйчүүдийн маань хөх хүнтэй сууж хүүхэд гаргах, хүүхэд хөхүүлэх зэргээс болоод хэлбэрээ алдаж унждаг. Олон эмэгтэйчүүд энэ асуудлаа шийдэх хамгийн тохиромжтой аргаар хөхний хэлбэрээ засуулах мэс заслыг сонгодог. Мөн сүүлийн үед эхнэртээ хөхний хагалгаа хийлгэхийг хүсэх эрчүүд ихсэж байна гэсэн мэдээ байна.

 

Жирэмслэх, хүүхэд хөхүүлэх, хөгшрөлт зэрэг шалтгаанаас хөхийг өргөж байдаг хөхний арьс уян хатан чанараа алдаж сунаснаар хөх унждаг. Гэхдээ гэрлээгүй эмэгтэйн хөх ч унжих тохиолдол их байдаг ба энэ нь төрөлхийн тухайн хүний онцлогоос болно.

 

Том хөхтэй эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэх болох хүүхэд хөхүүлснээс болж хөхөнд томрох агших явц хурдацтайгаар давтагдан хөхөн дотор агуулагдах зүйл гадагш шимэгдэн гардаг. Сунасан арьс нь уян хатан чанаргүй байдаг тул унжиж үзэмжгүй харагдах болдог.

 

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн болсон хөх унжсанаар эмэгтэйчүүдэд ‘хөгширч байна’, мөн ‘дур булаам харагдах байдлаа алдаж байна’ гэсэн сэтгэлийн шаналалыг авчирдаг ба энэ нь бүр сэтгэлээр унах өвчин ч болж болзошгүй юм.

 

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг хадгалах хөхний мэс заслын өмнөх болох дараах зураг

유방성형.jpg 


Мэс заслыг хэрхэн хийх вэ

Хөхний толгойн хүрээ хэсэн мөн суганд бага зэргийн зүсэлт хийж хиймэл биетийг хөхөнд суулгана. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан эмчийн зөвлөгөөгөөр ямар аргаар хийх вэ гэдгийг тогтооно.

 

Мэс засал хийлгэхээс өмнө юуг анхаарах хэрэгтэй вэ

1.      Цус алдахад нөлөөлөх эм ууж байгаа тохиолдолд 2-4 долоо хоногийн өмнөөс эм уухыг зогсоох

2.      Сарын тэмдгийн сүүлийн 2 долоо хоногийн турш биеэс цус гадагшилж байдаг тул энэ үед мэс засалд орохгүй байх

3.      Мэс заслыг унтуулах мэдээ алдуулалт хийж явуулах тул ихэвчлэн бүх биеийн мэдээ алдуулалт хийнэ

4.      Мэс заслаас өмнө хөхний хэлбэр, байрлал, аль хэр том хийлгэх талаар эмчтэй ярилцаж зөвлөгөө авах нь чухал

5.      Цус их алдаж заримдаа цус сэлбэлт шаардлагатай болох тохиолдол байна.

 

Эдгэрэх хугацаа

Мэс засал бүтэн биеийн мэдээ алдуулалтаар 2 цаг очим хугацаанд хийгдэнэ.

Мэс засал хийлгэсний дараа 2 хоног болон 7 хоногийн дараа эмнэлэг дээр очиж эмчилгээ авна. Эхлээд их өвдөх боловч бага багаар өвдөлт багасаж 2 долоо хоногийн дараа өвдөлтгүй болж хөөрхөн хөхөө харах боломжтой.

 

Мэс заслын үнэ

Солонгос нь чөлөөт ардчилсан улс тул эмнэлэг бүр өөр өөрийн үнийг гаргадаг. Алдартай эмнэлэг өндөр үнэтэй, энгийн эмнэлэг арай хямд байдаг. Солонгосын хамгийн сайн эмчилгээ хийдэг эмнэлэг болох Вөнжин(WONJIN) гоо заслын эмнэлэгт 7 500 000 ~ 8 500 000 воны үнэтэй, Ганнам дүүрэгт байрлах Наму(NAMU) гоо заслын эмнэлэгт 7 000 000 ~ 7 500 000 воны үнэтэй байна.

 

KIMAworld –оос олгож буй боломж

KIMAworld-той хамтарч ажилладаг эмнэлгүүдийн хувьд 5%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой бөгөөд эмчилгээний талаар гомдол гарсан тохиолдолд солонгос өмгөөлөгчтэй холбож өгч эмчилгээний талаар зарга үүсгэхэд туслаж жуучилж өгөх болно.

 

Хамгийн чухал нь мэс засалд орохоор шийдсэн бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах юм. Хүн бүрийн бие өөр өөр байдаг тул мэргэжлийн эмчтэй зөвлөлдсөний үндсэн дээр өөрийн биедээ таарсан хэмжээгээр хийлгэх хэрэгтэй.


Солонгосын эмнэлэг, эмчилгээний талаарх

нэгдсэн мэдээлэл, KIMAworld

(үнэ төлбөргүй эрүүл мэндийн зөвлөгөө, мэргэжлийн орчуулга,

эмнэлгийн сургалт, эмнэлгийн танилцуулга)

Солонгос : (031)978-8808  070-8829-8379(монгол хэл)

Гадаадаас : +82-31-978-8808   +82-70-8829-8379(монгол хэл)

e-mail : ceoofpaik@naver.com     kimaworld4u@yahoo.co.kr
www.kimaworld.net    www.kimaworld.net/mn    www.mglradio.com