장국경부암.jpg


Умайн хүзүүний хорт хавдар

 

Умай нь их бие болон хүзүү хэсгээс бүрддэг ба үтрээтэй холбогдож буй хэсгийг умайн хүзүү гэдэг. Энэ хүзүү хэсэгт үүссэн хортой хавдрыг умайн хүзүүний хорт хавдар гэнэ. Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий даяар эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог хорт хавдрын 2 дугаарт ордог хавдар бөгөөд умайн хүзүүний хорт хавдын тохиолдлын 80% нь ази болон өмнөд америк, африк зэрэг хөгжиж буй орнуудад үүсдэг байна. Умайн хүзүүний хорт хавдар нь солонгосын бүх хотр хавдар үүсэх тохиолдын 4 дүгээрт бичигддэг бөгөөд засгийн газрын мэдээгээр(1999~2002он) нийт хорт хавдраар өвчилсөн 46,476 хүнийн 4,394 хүн буюу 9,5% ийг эзэлж байна гэж гарсан байна.

 

Умайн хүзүүний хорт хавдар үүсэх шалтгаан

1.      Папиллом вирус

Бэлгийн хавьталтаар папиллом вирусын халдвар авах нь гол шалтгаан болдог. Умайн хүзүүний хорт хавдартай өвчтөнтий 97,7% -иас илүү хувь нь маш аюултай папиллом вирусын халдвар авсан байдаг гэсэн судалгаа байдаг.

2.      Нас

20 иос доош насныханд тохиолдох нь тун ховор, 30 наснаас энэхүү өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг ба 50 насныхан маш эрсдэлтэй юм. 50 иас дээш насныханд наснаас үл хамааран өвчин үүсэх магадлал нь тогтвортой байдаг.

3.      Өвчлөгсөд

Барууныхныг бодвол өмнөд америк, африк, азийн улсуудад их тохиолддог.

4.      Нийгэм эдийн засгийн хувьд бага орлоготой давхрагийнхан

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин, муу эмчилгээний тоног төхөөрөмж, хэвийн бус амьдралын хэвшил зэрэг нь гол хүчин зүйл болдог.

5.      Бэлгийн харьцаа

16 наснаас өмнө бэлгийн харьцаанд орох, бэлгийн хамтрагч олонтой эмэгтэй, олон хүүхэд гаргах зэрэг нь уг өвчин үүсэх шалтгаан болдог.

6.      Бэлгийн хамтрагчийн онцлог (өвчний халвар дамжуулах аюултай эрэгтэй хамтрагч)

Бэлгийн харьцаанд орогч эрэгтэйн бохир бэлгийн амьдрал эмэгтэй хүний умайн хүзүүний хорт хавдар үүсэхтэй нягт холбоотой байдаг.

7.      Тамхи

Тамхи татсан хугацаа болон татах хэмжээнээс шалтгаалан умайн хүзүүний хорт хавдар болох магадлал өндөр байдаг.

8.      Жирэмснээс хамгаалах эм удаан хугацаагаар уух

9.      Бэлгийн замын халдварт өвчтэй болон дархлаа султай эмэгтэй

10. Тогтмол үзлэгт хамрагддаггүй эмэгтэй

11. Бусад: витамин А, витамин С, Holic acid(B-ийн төрлийн жирэмсний үед уудаг бүтээгдэхүүн) зэрэг зарим тэжээлийн бодисын дутагдал болон таргалалт.

 

Шинж тэмдэг

Ихэвчлэн бэлгийн харьцааны дараа үтрээнээс үл ялиг цус гарах нь элбэг тохиолддог шинж тэмдэг юм. Үтрээнээс гарах цус эхлээд бага хэмжээтэй байх ч хорт хавдар өсөх тусам цус гарах нь ихэсч шархлаа нь хүндэрдэг. 2 дугаар үеийн халдварын үед эвгүй үнэр үүснэ. Хорт хавдар томрох тусам ойролцоох эрхтэн болох давсаг, шээсний суваг, аарцагны хана, сүүжний ясны мэдрэл зэрэг гэмтэж шээс хөндүүртэй гарах ба цустай гарах, шулуун гэдэснээс цус ялгарах, нуруу өвдөх, хөл өвдөх хавагнах, турах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

 

Оношлогоо

1.      Умайн хүзүүний эсийн шинжилгээ

Умайн хүзүүний хорт хавдрыг эхэн үед нь оношилж хорт хавдрын үеийг бага дээр нь мэдэх хамгийн тохиромжтой шинжилгээний арга юм. Бэлгийн харилцаанд ордог бүх эмэгтэйчүүд тогтмол орж байх ёстой шинжилгээ бөгөөд жилдээ 1 удаа орох нь зүйтэй. Гаднаас нь хялбар үзлэг хийж болдог сайн талтай ч өвчний халвар байгаа ч эерэгэр хариу гарах боломж 50%-тай байдаг. Дээж хүрэхгүй байх, дээжийг буруу сонгох алдаа зэрэг дутагдалтай талтай. Эдгээр дутагдалтай талыг засаж оношлогоог үнэн зөв гаргахын тулд шингэн эсийн шинжилгээ(liquid base cytology)г шинээр  гаргаж хэрэгжүүлж байна.

 

2.      Томруулан харах шинжилгээ

Энэ шинжилгээ нь эсийн шинжилгээгээр хэвийн бус гарч ирсэн үед өвчний өөрчлөлт илэрсэн хэсгийг томруулан харж шинжлэн эд эсийн шинжилгээ хийх болон эмчилгээ хийх арга юм. Энэхүү аппарат нь тусгай зориулалтын томруулагч линзний тусламжтай умайн хүзүүнд үзлэг хийж нэгдсэн оношлогооны стандарт дээр үндэслэн умайн хүзүүний өөрчлөлт шинж тэмдгийг шууд нүдээр харж эргэлзээтэй байгаа хэсэгт эд эсийн шинжилгээ болон эмчилгээ хийдэг багаж бөгөөд өвчний оношлогоо болон эмчилгээний хувьд маш чухал арга юм.

 

3.      Эд эсийн бүтцийн шинжилгээ(biopsy)

Томруулж харах аппаратаар өвчний явц илэхсэн тохиолдолд эд эсийн бүтцийн шинжилгээ хийж тодорхой болгоно. Бүтцийн шинжилгээ нь умайн хүзүүнээс маш жижиг хэмжээний дээжийг авч бичил дуранд л харагдах эд эсийг шинжилж бүтцийг оношыг гаргахыг хэлнэ.

 

4.      Умайн хүзүүг конус хэлбэрээр огтолж авах

Эд эсийн бүтцээс хавдрын эс их гарах тохиолдолд умайн хүзүүг конус хэлбэрээр огтолж авч эд эсийн оношлогоог хийнэ. Хорт хавдрын эс гүн тархсан тохиолдолд хавдрын эс аль хэр халдварласан байна вэ гэдгийг шалгахын тулд хийдэг шинжилгээ юм.

 

5.      loop electrosurgical excision procedure, LEEP

Хорт хавдар биш өмөн үүгийн эс илрэх тохиолдолд онош явагдаж байх хугацаанд эмчлэх боломжтой. Мэс засал хөнгөн хурдан явагдна.

 

6.      Папиллом вирусын шинжилгээ(HPV test)

Умайн хүзүүний эхний үеийн оношлогоог эсийн шинжилгээнээс илүү нарийн мэдрэх боломжтой арга юм. Папиллом вирус нь үржүүлэхэд хэцүү учир nucleic acid(DNA-ийг бүрдүүлэгч элемэнт)-ийг ашиглан шинжилгээ хийх арга гарч ирээд байгаа бөгөөд энэ нь эсийн шинжилгээ шиг гаднаас нь хөнгөн хэлбэрээр шижлнэ.  Маш хурдан хариуг мэдэх боломжтой бөгөөд хавдар тархсан хэмжээ болон ямар шатандаа явж буйг гаргах боломжтой юм.

 

Эмчилгээ

Умайн хүзүүний хорт хавдартай гэж оношлогдсон тохиолдолд мэс засалд орохоос өмнө хавдар ямар шатандаа явж байна вэ гэдгийг тогтоохын тулд хэд хэдэн шинжилгээг өгөх хэрэгтэй.

Умайн хүзүүний хорт хавдар нь 1 – 4 үетэй байх ба үе бүр тогтсон эмчлэх аргатай байна. 1-р үе болон 2-р үеийн эхний хэсэгт мэс засал хийлгэх юмуу химийн эмийн болон цацраг туяаны эмлчилгээний аль алинийг хийлгэх боломжтой. 2-р үеийн сүүл хэсгээс эхлэн хорт хавдар нь химийн эмийн болон цацраг туяаны эмлчилгээгээр эмчилнэ эмчилнэ.

 

Умайн хүзүүний мэс засал нь хорт хавдрыг эдгээхийн төлөө хийдэг. Мэс заслийн дараа паталогийн шинжилгээгээр нэмэлт эмчилгээ хийх шаардлагатай бол эм уух болох химийн эмийн болон цацраг туяаны эмлчилгээгээг зэрэг хийлгэх хэрэгтэй.

 

Эмчилгээ хийлгэснээс 5 жилийн дараа нөхөн сэргэгдэх нь 1-р үеийн эхэн үе байсан бол 100% сэргэх боломжтой бөгөөд, 1- р үеийн сүүл 80-90%, 2-р үеийн эхэн 70-80%, 2-р үеийн сүүл 60-65%, 3-р үе нь 34-45%, 4-р үедээ орсон хорт хавдар нь 15% орчим байна.

 

Хавдар томрох /хавсарсан өвчин

Эхэн үедээ байгаа умайн хүзүүний хорт хавдар нь цусархаг шингэн болон цус үтрээнээс гарах зэрэг онцгой биш шинж тэмдэг илрэх боловч хавдар томорсоор бэлгийн харьцааны дараа үтрээнэс цус ялгарах болон сарын тэмдэгээс гадна үе үе цус гарах, эвгүй үнэртэй шингэн гарах нь ихсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

 

Үтрээнээс цус ялгарах тохиолдолд эхэн үедээ ялгарах цусны хэмжээ бага байх ба хавдар томрох тусам гарах цусны хэмжээ ихсэж хүнд хэлбэрийн цус багадалт болох тохиолдол байна. Хавдар томорсоор ойролцоох эрхтэн болох давсаг, шээсний суваг, аарцагны хана, сүүжний ясны мэдрэл зэрэгт нөлөөлнө, хэвлийн хэсэгт бондгор юм мэдэгдэх, шээс хүрэх мэдрэмж төрөх, өтгөн шингэн ялгаруулалт алдагдах, архаг аацагний өвчтэй болж болзошгүй.

 

Үүнээс гадна хөл өвдөх, хавагнах, ууц нуруугаар өвдөх зэрэг өөрчлөлтөөр шинж тэмдэг илэрч болно. Шулуун гэдэс, давсганд нүх үүсэх тохиолдолд өтгөн шингэн үтрээгээр ялгарах тохиолдол байна.

 

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Умайн хүзүүний хорт хавдрыг эхэн үед нь оношилж эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой боловч хүндэрсэн тохиолдолд хэддүгээр үедээ байна вэ гэдгээс нь шалтгаалан бүрэн эдгэрэх магадлал нь ихээхэн хэмжээгээр буурна. Тиймээс умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд бэлгийн харьцаанд эрт орохгүй байх, бэлгийн олон хамтрагчаас зайлсхийх, бэлгэвч хэрэглэх, бэлгийн харьцаанд ордог бүх эмэгтэйчүүд жилдээ 1 удаа умайн хүзүүний эсийн шинжилгээ хийлгэж байх нь чухал. Ялангуяа төрсний дараа тогтмол шижилгээ хийлгэж байх хэрэгтэй бөгөөд эхэн үед нь оношлох маш чухал гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

 

Мөн умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээ нь бусад хорт хавдартай адилаар гэр бүлийн гишүүд сэтгэл санаагаар нэгдэж нөхөр нь эхнэрийгээ сэтгэл санаагаар зоригжуулж халамжлах нь маш чухал юм.



Солонгосын эмнэлэг, эмчилгээний талаарх

нэгдсэн мэдээлэл, KIMAworld

(үнэ төлбөргүй эрүүл мэндийн зөвлөгөө, мэргэжлийн орчуулга,

эмнэлгийн сургалт, эмнэлгийн танилцуулга)

Солонгос : (031)978-8808  070-8829-8379(монгол хэл)

Гадаадаас : +82-31-978-8808   +82-70-8829-8379(монгол хэл)

e-mail : ceoofpaik@naver.com www.kimaworld.net    www.kimaworld.net/mn    www.mglradio.com