Чих булагтах

Чихний гүнд халдвар орж үрэвсүүлснээс хэнгэрэг цоорч, чихнээс идээ гарахыг чих булагтах гэж ярьдаг. Улмаар цоорсон хэнгэрэг битүүрч анихгүй үе үе булаг гоожих нь энэ өвчин архагшиж байгаагийн шинж гэнэ. Ингэж чих булагтсанаар сонсгол муудах, дүлий болох шалтгаан болдог байна.

Буглаа яагаад архагшдаг вэ?


Чих булагтангуут эмчлүүлэхгүй удах буюу дутуу эмчлүүлснээс. Тухайн хүний биеийн эсэргүүцэл сул байх. Хялгасан хорхойн өвчний үед хамрын салст бүрхүүл үрэвссэн. Усанд орох толгойгоо угаах үед бохир ус хэнгэргийн цоорхойгоор орсон зэргээс шалтгаалан булаг үрэвсэн архагшдаг байна.


Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Чихнээс булаг гарч сонсгол муудна.

Халуурч чихний орчимд хөндүүрлэн өвдөнө.

Цэвэрлэхгүй удвал эвгүй үнэр гарна.

Уур уцаартай болж хөдөлмөрийн чадвараа алдана.

Чимээ шуугиантай газар ажиллахад толгой эргэж, бөөлжис хүрдэг.


Яаж урьдчилан сэргийлэх вэ?

Чих булагтвал сайн эмчлүүлж, хэнгэрэг бүтэн эсэхийг шалгаж байх.

Хамрын нусгай, хамрын хөндийн үрэвсэл, шүд үйрэх, хоолойны ангиныг тууштай эмчлүүлж байх.

Хүүхдийг багаас нь нусны алчуур хэрэглүүлж сургахын дээр нусыг зөв нийлгэж байх.

Хоол ундны өмнө гарыг нь тогтмол угаалгаж байх.

Хоол идсэний дараа амаа угааж байх нь энэ өвчин тусахаас сэргийлдэг байна.


Нэгэнт булагтсан чихийг яаж эмчлэх вэ?

Чихнээс идээ буюу булаг гарвал давстай ус буцалгаж дусаадаг.

Чих өвдөж булагтахад цагаан архинд сармис, сонгино хийж 7-14 хоног дарсны эцэст дусаадаг.

Шүдлэн хонины чөмөгний хуршсан чөмгийг хайлж дусаана.

Хүүхдийн чихний булганд бор шувууны цус, тарваганы бөөрний тос дусаадаг гэж ардын уламжлалт эмчилгээнд үздэг байна. Гэсэн хэдий ч та болоод таны хүүхдийн чихнээс булаг гоожсон дариуд эхлээд эмчид хандах нь зүйтэй.