Хэд хэдэн хүн мөөгөнцөр өвчний талаар асуусан байсан. Тэр хүмүүст тус болох үүднээс энэхүү мэдээллийг хүргэж байна.

Нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүдийн 75% нь амьдралынхаа туршид нэг удаа мөөгөнцөрийн үрэвсэлтэй тулгардаг гэх ч замбараагүй эм тариа хэрэглэдэг манай орны иргэдийн хувьд энэ тоо хавьгүй өндөр байдаг биз. Хэдийгээр мөөгөнцөрийн үрэвсэл нь олон шалтгаанаас үүсдэг ч хамгийн түгээмэл нь үтрээг байнга дотуур угаа болон удаан хугацаагаар антибиотик хэрэглэснээс үүдэлтэй байдаг.

Эмэгтэйчүүдэд БЗХӨ дотроос Кандида буюу Candida albicans гэдэг үүсгэгчээр үүсгэгддэг үтрээний мөөгөнцөр нь бүх тохиолдлын 90%-ийг эзэлдэг байна. Үтрээнд байх ёстой хэвийн нянгуудын тэнцвэр алдагдсантай холбоотойгоор тоо хэмжээ нь хэт ихэссэнээс үтрээний мөөгөнцөр үүсдэг. Энэ нь антибиотик их хэрэглэх, биеийн эсэргүүцэл сулрах, жирэмслэх үед илрэн гарч ирдэг.

Тухайлбал жирэмсэн эмэгтэйн гормоны өөрчлөлт үтрээний хучуур эсүүдийн гликогены хэмжээ ихэссэнээр мөөгөнцрийн үүсгэгчийг нэвтэлж орох чадамжийг нэмэгдүүлдэг бөгөөд ихэнх тохиолдолд үтрээний үрэвслийг үүсгэх шалтгаан тодорхой бус байдаг. Түүнчлэн цөөн тохиолдолд хавсарсан үүсгэгчээр үүсгэгдсэн байдаг. Мөөгөнцрийн үед бэлэг эрхтэн загатнаж хорсох, хавагнаж улайх, цагаан өнгөтэй ээдэм шиг ялгадас гарах мэтийн шинж тэмдэг илэрдэг.

Мөөгөнцөр нь нэг удаагийн үтрээний угаалга, цацлагаар бүрэн эдгэрнэ гэж байдаггүй. Үүсгэгчийн эсрэг эм уух ба үтрээнд хэсэг газрын эмчилгээ хийж байж л сая бүрэн эдгэрдэг. Гэвч биеийн эсэргүүцэл сулрах, тухайн хүний чихрийн шижин гэх мэт хууч өвчин сэдрэх тэрчлэн өөр төрлийн халдвар авах үед дахих тохиолдол олон байдаг байна. Тэгвэл дахиулахгүйн тулд яах ёстой вэ? гэж

Мөөгөнцөр өвчнийг дахиулахгүйн тулд, түүнээс сэргийлэхийн тулд биеийн эсэргүүцлээ сайжруулж, өвчлөхгүй, антибиотик их хэрэглэхгүй байхад л хангалттай. Тэгэхлээр хувийн ариун цэвэр сайтар сахих нь чухал.

Хамгийн сүүлд 1 л юм зөвлөе. Охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд, эхчүүддээ хандаж хэлэхэд бэлгийн ариун цэврээ сайтар сахиж, бэлгийн зөв хүмүүжилтэй байж, гэр бүлээ эрүүл цэвэр ариунаар нь авч яваарай.

Танд баярлалаа.